Та юу хайж байна вэ?
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд

Та юу хайж байна вэ?

  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
Жор илгээхЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Таныг шилдэг байхад туслах БИЛОБИЛ.

KRKA

Эрүүл мэнд
2021-09-20

Энэ дэлхийд хүн болж төрсөн нь юутай аз завшаан бэ...

Амьтай бүхэн л амьсгалах, унтах, амрах, үр удмаа үлдээх гэх мэт ижил амьдралын хэмнэл, зорилготой байдаг ба хүн төрөлхтнийг бусад амьтдаас онцгойруулж чаддаг зүйл бол бидний ТАРХИ, ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАР билээ.

Тархины талаар товчхон танилцуулахад :

  • Хүний нийт биеийн жингийн 2.5%-ийг эзэлдэг.
  • Хүний биеийн цусан хангамжийн 20%-ийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулдаг.
  • Хүний биеийн хүчилтөрөгчийн 14%-ийг ашигладаг.

Хэдхэн зуун жилийн өмнө хүн төрөлхтөн байгалийн цагаар буюу өглөө нар мандмагц эртлэн сэрч, ихэвчлэн биеийн хүчний ажил эрхлэн, орой нар жаргамагц унтаж амран дараагийн өдрийн эрч хүчээ сэлбэдэг байсан билээ. Гэтэл тог цахилгаан, техник технологи, соёл иргэншил зогсолтгүй хөгжсөөр байгалийн цагт “удирдагдахаа” больсон.

Ийнхүү суугаа ажил эрхлэн, зурагт компьютер шимтэн үзэж идэвхитэй хөдөлгөөн бага хийх болсноор бидний бие, толгой хүзүү хөших, чих шуугих, толгой эргэх, ой тогтоолт муудах нь элбэг тохиолдох болсон.

Билобил нь эдгээр зовиурыг эмчилж, тархины цусан хангамж, үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд бидэнтэй хамт 30 жилийн турш байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 35 улсын 72 сая гаруй хүний тархины цусан хангамжийг сайжруулан, үр дүнтэй эмчилж, тэдний амьдралын чанарыг сайжруулсаар...

Тэгвэл сүүлийн үед дэлхий дахиныг айдас, түгшүүрт автуулаад буй “KO” вирус нь дан ганц амьсгалын замын эрхтнийг гэмтээгээд зогсохгүй, тархинд нэвтрэн төв мэдрэлийн системд ч халдварлан тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нь эрдэмтэн судлаачдад ажиглагдаж байгаа ба цаашид ч үргэлжлүүлэн илүү их судлах болно. Судлаачдын мэдээлж буйгаар “KO” вирус хэрхэн, ямар замаар тархинд нэвтэрч байгааг тогтоогоогүй ч үнэрлэх системээр дамжиж байж болзошгүй ба энэ нь халдварын эхний шинж тэмдгийн нэг болох үнэрлэх чадвараа алдаж буй нь гэнэтийн биш гэдгийг тайлбарлаж байна хэмээжээ. Нийт “KO”-оор өвчлөгсдийн 1/3 –д халдвараас хойш хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын дараанаас эхлэн толгой өвдөх, нойр муудах, анхаарал төвлөрөлт муудах, ой тогтоолт буурах, чих байнга шуугих, толгой эргэх гэх зовиурууд илэрч байгааг нь “KO”- халдварын вирус тархины цусан хангамжийг бууруулснаар тархийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэснээс үүдэлтэй ба цаашлаад Тэнэгрэл/ Зөнөгрөл ч үүсгэж болзошгүй талаар анхааруулсан байна. Мөн тамхи татдаг болон дархлаа султай хүмүүст халдвар авах эсрдэл улам нэмэгдэх ба тэр хэрээрээ ч төв мэдрэлийн системийн зүгээс үүсэх хүндрэл илүү их байх магадлалтай байгааг сануулсан байна.

Халдварт өвчнөөр өвдөөд эдгэрсэн хүмүүст илрэх тодорхой хэдэн зовиурыг нийтэд нь ПОСТ КОВИД СИНДРОМ гэх ба мэдрэлийн зовиурыг  Тархи манантах/Brain fog хэмээн нэрлэх болжээ.

Хэрэв танд Тархи манантах/Brain fog” шинж тэмдэг илэрч байвал амьдралын зөв хэв маягийг мөрдөж, дасгал хөдөлгөөн, ялангуяа антиоксидантаар баялаг, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Европын эмийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн, цэвэршилт өндөртэй, стандартчилагдсан Гингко билоба-ийн ханд агуулсан Билобил нь антиоксидант үйлдэлтэй тул тархины цусан хангамжийг сайжруулах, хүчилтөрөгчийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, оюуны чадавхийг нэмэгдүүлнэ.

Билобил дараах үйлдэлтэй :

  • судасны ханыг бэхжүүлэх, цус шингэлэх, цусан хангамжийг сайжруулах
  • антиоксидант ( хэт ислийг бууруулах)
  • мэдрэл, мэдрэлийн эсийг хамгаалах
  • бодисын солилцоог сайжруулах
  • төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах

Үр дүн, аюулгүй байдал нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон.

Судалгааны дүгнэлт : Өдөрт Билобил-ийг 240 мг тунгаар 3-6 сар турш хэрэглэх нь  богино болон урт хугацааны ой тогтоолтыг сайжруулах, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, оюуны болон биеийн ачаалал даах чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, чих шуугих ба толгой эргэх зовиурыг үр дүнтэйгээр бууруулсан байна. 

Билобил 120мг –ийг өдөрт 2 удаа буюу 240мг-аар тогтмол хэрэглэснээр тархины болох захын цусан хангамж , хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайжирна.

Ургамлын гаралтай учир урт хугацаанд хэрэглэсэн ч үр дүн өндөртэй, аюулгүй ба өвчтөнд хэрэглэхэд зохимж сайтай гэдгийг нотолсон.

 

Билобил- таныг шилдэг байхад тусална.

Өөрийгөө болон эргэн тойрны хайртай хүмүүсээ хамгаалцгаая.

Нийтлэлчийн тухай

KRKA

Словений эмийн үйлдвэрлэгч КРКА фармын монгол дахь төлөөлөгчийн газар

Улаанбаатар© Undram Khan Khangai LLC 2026