ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Таны хамар битүүрч байна уу?

KRKA

Эрүүл мэнд
2021-10-27

Хамар амьдралд хөг эгшиг нэмэх зэмсэг. Та үүнтэй санал нийлж байна уу?

Дэлхийн 7 тэрбум хүн бүрийн хамрын хэлбэр, харагдах байдал нь өөр хоорондоо давтагдашгүй үзэсгэлэнтэй билээ. Тэгвэл бид хамрыг зөвхөн амьсгалах, үнэрлэх эрхтэн гэж л боддог бол ҮГҮЙ.

Хамар :

  • Амьсгалах
  • Үнэрлэх
  • Амьсгалж буй агаарыг шүүж, цэвэрлэж, биеийн температурт тохируулан халааж, хөргөх
  • Дуу хоолойны өнгөнд нөлөөлөх (хамар битүүрч гуншсан үед яаж дугардаг билээ дээ...)
  • Амьдралын хосоо олох ( хүн бүр өөрийн мэдэлгүй ямарваа нэгэн онцгой үнэрт татагдаж дурладаг байна )
  • Аливаа нэгэн дурсамжыг сэдрээх ( жишээ нь 80,90-ээд оныхон мандарин үнэртэх төдийд л шинэ жил санаанд ордог шиг үнэрээр дамжуулан дурсамж сэргэдэг байна)
  • Нүүрэнд байх бусад хөндийн агаарын солилцоог хангах

Тэгвэл ханиад томуу, харшил гэх мэт шалтгааны улмаас бидний хамар үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг байна. Хамар битүүрснээр дан ганц дээр дурдсан зүйлүүд алдагдаад зогсохгүй тухайн хүний амьдралын чанарт ч нөлөөлдөг байна.

 


Хамрын битүүг арилгах арга хэмжээг тэр доор нь авах хэрэгтэй, ялангуяа бага насны хүүхдэд.

Хамар дунд чих хоёр нь хоорондоо сонсголын гуурсаар холбоотой байдаг ба тэрхүү гуурс нь бага насны хүүхдэд насанд хүрэгсдийнхтэй харьцуулахад богино, өргөн, хэвтээ байрлалтай байдаг . Иймээс хамар битүү байснаар агаарын солилцоог алдагдуулж, шингэн хуримтлагдснаар дунд чихний үрэвсэл “Отит” үүсэхэд хүргэдэг байна. Дунд чихний үрэвсэл нь цаашлаад хэнгэрэг цоороход хүргэх аюултай.

Иймээс хамрын битүүг аар саархан жижиг асуудал гэж хаялгүйгээр тухай бүрт нь арга хэмжээ авч, эмчлэх хэрэгтэй.

Магадгүй та, хамрын дусаалга, цацлагууд хамрын салстыг хуурайшуулж, харин ч эсрэгээрээ дасал үүсгээд хамрын дусаалга, цадлагагүй л бол байнга битүүрдэг болчихдог хэмээн бодож байж магадгүй.

Тэгвэл Септаназал хамрын цацлага нь ДЕКСПАНТЕНОЛ хэмээх нөхөн төлжүүлэх үйлдэлтэй бодис агуулдаг тул хамрын битүүг хормын дотор арилгаад зогсохгүй хамрын салстыг давхар чийгшүүлж, нөхөн төлжүүлнэ.

Ингээд ч зогсохгүй Септаназал нь :

  • Үйлдлээ хурдан үзүүлж, удаан хугацаанд барьдаг
  • Насанд хүрэгсэд ба хүүхдэд зориулсан хоёр төрөлтэй
  • Дэвшилтэт технологоор савлагдсан учир онгойлгосны дараа ч цэвэр, ариун байдлаа хадгалдаг
  • Нөөшлөгч бодис агуулаагүй тул хамрын салстыг хуурайшуулахгүй
  • Хамрын өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг алдагдуулдаггүй ( дасал үүсгэдэггүй)
  • Үр дүн, хэрэглэхэд аюулгүй байдал нь судалгаагаар нотлогдсон
  • Хамрын хөндийн мэс заслын дараа хэрэглэснээр мэс заслын дараах нөхөн сэргээлт сайжирч, эдгэрэлт хурдан явагдаж, өвчтний амьдралын чанар сайжирдаг болох нь судалгаагаар нотлогдсон

 

Давхар үйлдэлтэй Септаназал- хамрын битүүг хормын дотор арилгаж, хамрын салстыг чийгшүүлж, нөхөн төлжүүлнэ.

Нийтлэлчийн тухай

KRKA

Словений эмийн үйлдвэрлэгч КРКА фармын монгол дахь төлөөлөгчийн газар

Түгээмэл асуулт хариулт