ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

“Байгалийн анагаагч Гербион” 🥰

KRKA

Эрүүл мэнд
2022-01-07

Ханиалгыг эхэлсэн мөчөөс нь эхлэн эмчлэхгүй бол тааварлашгүй хүндрэлүүдэд хүргэж болзошгүй... 

Ханиалгах гэдэг нь амьсгалын замыг чөлөөлөх, гадны биетээс өөрийгөө цэвэрлэх физиологийн үйл явц боловч аливаа халдварт өвчний улмаас ханиалгах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүнийг зөв бэлдмэлээр, цаг алдалгүй хурдан шуурхай эмчлэх нь чухал. Ингэснээр тааварлашгүй хүндрэлүүд болох хатгалгаа, архаг бронхитоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Ханиалга нь дотроо хуурай ба цэртэй гэсэн хоёр төрөл байдаг. Ихэнх тохиолдолд хуурай ханиалгаар эхэлж, улмаар цэртэй болдог. Хуурай болон цэртэй ханиалга үүсэх механизм нь хоорондоо адилгүй байдаг тул цэртэй ханиалганд цэрийг шингэлж, ховхроход туслах бэлдмэл харин хуурай ханиалганд амьсгалын замын салстыг чийгшүүлж, хамгаалж, тайвшруулах бэлдмэл хэрэглэснээр тухайн эмчилгээ үр дүнтэй болно.

Харин аливаа эмчилгээг хамгийн хөнгөн буюу тухайн бие махбодод хамгийн бага гаж нөлөө үзүүлэх, аюулгүй сонголтоос эхлэх нь чухал.

Сүүлийн үед Ковид-19 өвчнөөр өвчилсний дараа уушигны үйл ажиллагаа эргээд хэвийн болоход нэлээдгүй цаг хугацаа, түүнээс гадна хувь хүний хичээл зүтгэл ч мөн шаардагдаж байгаа нь нэгэнт хатуу үнэн болжээ. Хувь хүний хичээл зүтгэл гэдэг нь :

  • шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • согтууруулах ундаа, тамхи хэрэглэхгүй байх
  • агаар салхинд тогтмол гарч, цэвэр агаараар уушгиа дүүртэл гүнзгий амьсгаа авах
  • дархлаагаа дэмжих
  • сайн унтаж амрахыг хэлнэ.

Мөн Ковид-ын анхан шатны эмчилгээг хийснээр бүрэн гүйцэд эмчлэгдсэн гэсэн үг биш юм. Энэ нь уушигны багтаамж муудсаны улмаас аар саархан зүйлд амьсгаадах, хуурай бөгшүүлж ханиалгах гэх мэтээр илэрч байна. Учир нь байнга амны хаалт зүүх нь уушгийг бүрэн гүйцэд амьсгалж бодисын солилцоог хэвийн явагдахад саадтай болгосноор нян, бактер үржих тааламжтай орчинг бий болгож байна. Иймээс хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэх, уушгийг цэвэр хуурай байлгах, үйл ажиллагааг нь сайжруулан хэвийн болгох, амьдралын чанарыг сайжруулахын тулд зөөлөн, ургамлын гаралтай бэлдмэл хэрэглэх нь ашиг тустай.

Крка компанийн Байгалийн анагаагч Гербион нь бусад ургамлын гаралтай бэлдмэлүүдтэй харьцуулахад эмнэлзүйн хувьд үр дүнтэй, цөөн тооны ургамлын ханд агуулдаг тул харшил үүсгэх эрсдэлгүй. Крка компани нь Гербион сироп-д агуулагдах ургамлыг ургуулж буй орчин, хөрсний эрүүл ахуй, арчилгаа, хураалт, үйлдвэрлэлийн явц, савлагаа, хүргэлт гэх мэт тухайн бэлдмэлийг оргүй хоосноос хэрэглэгч таны гарт хүртэлх бүх үйл явцыг нарийн хяналт, шалгалт доор явуулдаг. Тийм ч учраас Европын Эмийн Холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үр дүн аюулгүй байдал нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон, эмч болон хэрэглэгчийн найдвартай бэлдмэл болж чадсан билээ.

 

Байгалийн анагаагч Гербион

 

Хэрэглэх заалт :

  • Цэртэй ханиалга, амьсгалахад бэрхшээлтэй амьсгалын замын цочмог үрэвсэл
  • Гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчний шинж тэмдгийн эмчилгээ

 

Хэрэглэх заалт :

  • Хуурай ханиалгах
  • Хоолой сөөх, хоолой өвдөх
  • Амьсгалын замын үрэвсэл, ам залгиур хоолой цочрох

Нийтлэлчийн тухай

KRKA

Словений эмийн үйлдвэрлэгч КРКА фармын монгол дахь төлөөлөгчийн газар

Түгээмэл асуулт хариулт