ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Танд зөвлөе – Пиковит сонгоорой

KRKA

Ээж,хүүхэд ба гэр бүл
2022-03-17

Хоёрхон эсээс хорвоогийн баяр баясгаланг бэлэглэгч хүүхэд бүр дахин давтагдашгүй.

 

Эцэг эх бүр бяцхан үрсээ эрүүл чийрэг, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, эрдэм мэдлэгтэй хүн болгож өсгөхийн төлөө хэвлийд бүрэлдсэн үеээс нь эхэлж чадах бүхнээ зориулдаг билээ.

Хүүхдийн бүхий л өсөлтийн үе шатанд түүний ур чавдарууд өмнөх үеийнхээсээ сайжирч, өөрчлөгдсөн байдагтай адил хүүхдэд шаардлагатай хоол хүнс, шим тэжээл, амин дэм, эрдэсийн хэмжээ ч түүнийг өсч торнихын хэрээр нэмэгдэж, өөрчлөгдөж байдаг.

Тийм ч учраас хүүхдэд сонгож буй бүтээгдэхүүн нь орц найрлага, тунгийн хувьд итгэл даахуйц, чанарын баталгаатай, аюулгүй байх хэрэгтэй.

Амин дэм, эрдэс бодисын талаар цухас дурдахад – амин дэмийг дотор нь усанд уусдаг болон тосонд уусдаг хэмээн хоёр ангилдаг ба усанд уусдаг амин дэмүүд болох С, В бүлгийн амин дэмүүд нь хоол хүнсний усархаг хэсэгт агуулагддаг ба бидний биед нөөцлөгдөлгүй, шээсээр дамжин гадагшилж байдаг тул өдөр бүр зохих хэмжээгээр нөхөх шаардлагатай байдаг бол тосонд уусдаг амин дэмүүд болох К, Д, Е, А амин дэмүүд нь тослог ихтэй хүнсэнд агуулагддаг ба илүүдэл нь элгэнд хадгалагддаг тул хэтрүүлэн хэрэглэх нь аюултай байдаг байна. Түүнээс гадна амин дэм, эрдэс бодис нь бие биеныхээ шимэгдэх процесст оролцдог тул хоорондоо салшгүй нягт холбоотой. Жишээ нь Са+ хэмээх эрдэс бодис бие махбодид шимэгдэхэд амин дэм Д нь зайлшгүй шаардлагатай байдаг. Fe+ хэмээх эрдэс бодис бие махбодид шимэгдэхэд амин дэм С нь зайлшгүй шаардлагатай байдаг.

Ингээд бодоод үзэхээр ямар бүтээгдэхүүн сонговол хүүхдэд аюулгүй боловч хоногийн шаардлагатай хэрэгцээг хангаж чадахуйц юм бол???

Танд зөвлөе – Пиковит сонгоорой

ПИКОВИТ амин дэм-эрдэсийн цогц бүтээгдэхүүн нь хүүхдийн бүхий л амьдралын турш түүнтэй хамт байж зайлшгүй хэрэгтэй амин дэм, эрдэсээр хангахын тулд бүтээгдсэн билээ.

Крка компанийн ПИКОВИТ хүүхдийн амин дэм, эрдэс бодисын цогц бүтээгдэхүүний давуу талаас дурдахад : 

  • Европын Эмийн Холбооны чанарын өндөр стандартыг хангасан
  • 1 наснаас эхлэн хүн бүр хэрэглэх боломжтой
  • Тааламжит амт бүхий сироп, шахмал, хүлхмэл гэсэн хэлбэрийн сонголттой
  • Хамгийн чухал нь хүүхдийн эрүүл чийрэг өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисын хоногийн хэрэгцээг хангаж чадсан
  • Үр дүн, хэрэглэхэд аюулгүй байдал нь эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон
  • Дэлхийн 35 улсад худалдаалагддаг
  • Ээж аавууд болон хүүхдийн эмч нарын хайртай #1 сонголт
  • 3 үеийн турш бидэнтэй хамт

 

 

ПИКОВИТ СИРОП

Бор хоолондоо ороод удаагүй байгаа хүүхдүүд цөөн нэр төрлийн хоол иддэг тул  өөрт шаардлагатай амин дэм, эрдэсийг тэр болгон хангалттай хэмжээгээр авч чаддаггүй байна. Пиковит сироп нь В бүлгийн амин дэмийг зохистой тунгаар агуулдаг тул бодисын солилцоо, энерги үүсэлтийг сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэх үйлдэлтэй ба антиоксидант А,С амин дэмүүд нь харааны пигмент нийлэгжихэд,  бие махбодыг хэт имэлдэлтийн урвалаас хамгаална.

Пиковит сироп : 1 болон түүнээс дээш насны хүүхдэд зайлшгүй шаардлагатай хоногийн тунг хангахуйц  9 төрлийн амин дэм агуулсан, гоо жүржийн амттай.

ПИКОВИТ ЮНИК

Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед хангалттай хэмжээгээр шинэ ногоо, жимс, сүү цагаан идээ хэрэглэхгүй тохиолдолд хумс хугарах, завьж сэтрэх, хөлрөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Пиковит юник : 3 болон түүнээс дээш насны хүүхдийн эрчимтэй өсөлт, биеийн болон оюуны хэт ачаалалтай үед зайлшгүй шаардлагатай хоногийн тунг хангахуйц  11 төрлийн амин дэм, 8 төрлийн эрдэс агуулсан, ойн жимсний амттай зажилдаг шахмал.

ПИКОВИТ ФОРТЕ

Бага анги, шинэ орчин, шинэ хүмүүс мөн оюуны ачаалаллын үед хүүхэд сандарч тэвдсэнээс болж хоолонд муудах, анхаарал төвлөрөлт муудах, ядрах, эрч хүчгүй болох шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл Пиковит форте нь В бүлгийн амин дэмээр баялаг тул мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, бодисын солилцоо, энерги үүсэлтийг сайжруулж, хоолны дуршил нэмэгдүүлнэ.

Пиковит форте : 7 болон түүнээс дээш насны хүүхдэд зохисгүй хооллолт, биеийн болон оюуны хэт ачааллын үед бодисын солилцоог сайжруулахад чухал үүрэгтэй, зайлшгүй шаардлагатай хоногийн тунг хангахуйц  11 төрлийн амин дэм агуулсан, жүржийн амттай, хүлхмэл.

 

 

 

 

Нийтлэлчийн тухай

KRKA

Словений эмийн үйлдвэрлэгч КРКА фармын монгол дахь төлөөлөгчийн газар

Түгээмэл асуулт хариулт