Мэдээлэл
Билобил
Хөгшрөх дуртай хүн хэн байхав? Хүн бүр л залуу нас, гоо үзэсгэлэнгээ аль болох урт хугацаанд хадгалж үлдэхийг битүүхэндээ хүсдэг. Тэгвэл хамгийн “дур булаам” гоо үзэсгэлэн бол “ухаан саруул, бие эрүүл” байхын үзэсгэлэн.
Харин бид хамгийн чухал болох ухаан санааны эрүүл мэнддээ төдийлөн анхаарал тавьж чаддаггүй!
- 30 наснаас хойш зайлшгүй хамрагдах ёстой урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдаж чадаж байна уу?
- 7 хоногт 1 ч болов удаа агаар салхинд гарч, холын зайнд алхах, хөнгөн гүйх, дасгал хийх гэх мэт идэвхитэй хөдөлгөөн хийж чадаж байна уу?
- Аминдэм, антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэж чадаж байна уу?
- Чөлөөт цагаараа үгийн сүлжээ бөглөх, шатар даам тоглож чадаж байна уу?
Яагаад дээрх бүгдийг асууж байна вэ гэхээр эдгээр нь бидний тархи, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, улмаар ухаан санаа саруулхан, сийрэг, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайн байж насны доройтол, зөнөгрөхөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг.
Хэрэв танд дээрх бүгдийг амжуулах цаг зав хомс бөгөөд сүүлийн үед аливаа зүйлсийг амархан мартах, юу хийх гэж байснаа мартах, будилах, за дээрээс нь чих шуугих, толгой эргэх, хөл гарын үзүүр хөрч бээрэх, нойронд муудах гэх мэт шинж тэмдэг илэрч байвал энэ нь тархины цусан хангамж алдагдаж, муудсантай холбоотой байж болзошгүй. Мөн Ковид-19 халдвараар өвдсөн хүмүүст дээрх шинж тэмдэг 4 хүн тутмын 1д илэрч, урт хугацаанд үргэлжилж байгааг судлаачид илрүүлсэн байна.
Тэгвэл Билобил- тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн хүртээмжийг нэмэгдүүлж оюуны чадварыг сайжруулах бэлдмэлийг зөвлөе.
Билобил дараах үйлдэлтэй :
- Судасны ханыг бэхжүүлэх, цус шингэлэх
- Төв мэдрэлийн болон захын цусан хангамжийг сайжруулах
- Антиоксидант ( хэт ислийг бууруулах)
- Мэдрэл, мэдрэлийн эсийг хамгаалах
- Бодисын солилцоог сайжруулах
- Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах
- Танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулах
Хамгийн гол нь үр дүн, аюулгүй байдал нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон, Европын эмийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн, цэвэршилт өндөртэй, стандартчлагдсан Гингко билоба-ийн ханд агуулдаг антиоксидант үйлдэлтэй, ургамлын гаралтай, өвчтөнд зохимж сайтай бүтээгдэхүүн.
Билобил 120мг-ийг өдөрт 2 удаа буюу 240мг-аар тогтмол хэрэглэснээр тархины болох захын цусан хангамж , хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайжирна.

