ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Хүүхэд тань уйлаад байна уу?

www.emonos.mn

Ээж,хүүхэд ба гэр бүл
2021-01-28

Хүүхэд минь анх уйлахад миний сэтгэл хөдөлж гайхширч түүний энэхүү анхны сэтгэл хөдлөлийг хуваалцаж байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа хүүхэд минь зогсолтгүй уйлж эхлэхэд мийний гайхшрал маань ядаргаагаар солигдож би уйлагнуур хүүхдээ хэрхэн аргадах талаар хайгуул хийж эхэлсэн юм.

Ээж хүн мөн хүүхдийн эмчийн хувьд хамгийн гийтлэг асуулт болох Хүүхэд маань уйлах үед би юу хийж хүүхдээ тайвшруулах ёстой вэ гэсэн асуулт надад тулгарсан. Хүүхэд нь байнга уйлах нь эцэг эхэд нь хэцүү байдаг.

Хүүхэд уйлагнах нь хэд хэдэн шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл нь гэдэсний дүүрэнгэ, үнээний сүүний харшил, лактозын үл шимэгдэлтүүд байдаг. Нэгэнт хүүхдийн эмчид үзүүлээд шалтгаанаа тодруулсан бол одоо хүүхдээ хэрхэн аргадаж тайвшруулж болох хэд хэдэн энгийн аргыг хуваалцья.

  1. Тэднийг өлгийд

Миний хүүхдийн эмчээр суралцаж байхдаа сурсан хамгийн хэрэгтэй зүйлёийн нэг нь хүүхдийг хэрхэн өлгийдөх эрдэм юм. Хүүхэд төрөхөд тэд эхийн гэдсэнд байсан бүх тав тух таатай нөхцлөөсөө холдсон байдаг. Өлгийдөх нь хамгийн энгийн ч хүүхдийг маш тухтай байлгадаг ба чадвал тэднийг 9 сар хүртэл нь өлгийдвөл сайн / гэхдээ түнхний дутуу хөгжилтэй болон өөр бусад эрүүл мэндийн шалтгаангүй тохиолдолд/. Хэрэв та нэг л удаа зөв өлгийдөж чадвал энэ нь маш энгийн ч гайхамшигтай үр дүнтэй арга болж хувирах болно.

 

  1. Хүүхдээ биедээ наан тэврэх

Энэ нь би юуг хэлж байна вэ гэхээр та нүцгэн биендээ хүүхдээ наан тэврэх талаар юм. Ингэснээр хүүхэд тань таны дулаан илчийг илүү мэдрэн илүү тайван амгалан болно.

  1. Хүүхэдтэйгээ хамт найгах

Хүүхэд тань гэдсэнд байхдаа өдөржин таны хөдөлгөөний нөлөөгөөр найгаж, ганхах, бүүвэйлэх хөдөлгөөнд оршдог байсан. Яг үүнтэй адилаар хүүхдээ тэврээд зөөлөн, намуухан найгаж бүүвэйлэх хэрэгтэй юм. Энэ арга нь гайхмаар үр дүнтэй ба хүүхдийш тайвшруулж унтхад гь туслах болно.

  1. Цагаан чимээ ашиглах

Ихэнх тохиолдолд чимээгүй, туйлын нам гүм орчин хүүхдийг унтаж амрахад тааламжтай гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Хүүхэд гэдсэнд байх хэдэн сарын турш чанга чимээ, цусны урсгал тэднийш тойрон урсаж байгааг сонсож байсан. Энэ сонсож байсан чимээг цагаан чимээ гэдэг ба би охиноо төрөхөд ийм цагаан чимээний машин авсан ба энэ маань хүүхдийг минь унтхад их сайн нөлөөлдөг байсан. Хэрэв та энэнхүү төхөөрөмжийг олж чадахгүй бол сэтгэлээр бүү унаарай энэ чимээ Ютуб сувагт их байгаа та тэндээс хүссэнээрээ сонсож болно.

  1. Гадаа гарах

Зарим тохиолдолд дээрхи бүх аргууд тус болоогүй бол зүгээр л гадаа гарах хэрэгтэй. Шинэхэн эцэг эхийн хувьд шүршүүрт орох, гэр орны ажил гээд ажил их байдаг ч гадаа гарах нь та нарт бүгдэд нь эерэг  нөлөө үзүүлэх болно.

Сүүлд нь нэг зүйлийг санах хэрэгтэй тэр нь юу гэвэл бидний тайвшруулах оролдлогууд нь хүүхдэд тур зуур л нөлөөлнө. Тэд маань өдөр өдрөөр өсч хөгжиж байгаа. Хэрэв та ядарч байвл гэр бүл болон найз нөхдөөсөө тусламж авахаасаа бүү ичээрэй.

Гэдэсний дүүрэнгээс үүдэн уйлж буй хүүхдийг тайвшруулах 8 арга.

1. Хүүхдээ дулаахан өлгийдөх: Хүүхдийнхээ гэдсийг дулаахан / халуун биш/ алчуураар ороож өгөөрэй.

2. Хүүхдийнхээ хөлийг жийлгээрэй: Гэдсэнд нь агуулагдаж буй хийг нь гаргахын тулд хөлийг нь гэдэсрүү нь шахаж дугуй жийж байгаа мэт хөдөлгөөн хийнэ.

3. Гадны орчинд дасан зохицуулах: Хүүхдийн сэрэл мэдрэхүйг гадны орчинд дасан зохицуулах хэрэгтэй. Үүнд хурц цайвар гэрэл, чанга дуу чимээ гэх мэт орох ба эдгээрийг хүүхэд тайван хүлээж авлаг болох нь чухал.

4. Цагаан чимээг ашиглах: Энэхүү дуу чимээ нь хүүхдийг тайвшрахад их тусалдаг.

5. Гэдэсний дүүрэнгийн үеийн тэврэлт: 1-4 хүртэлх арга хэмжээг авсны дараа гэдэсний дүүрэнгийн үеийн тэврэлтээр тэвэрч унттал нь бүүвэйлэх хэрэгтэй. Энэ тэврэлт нь хүүхдээ доош нь харуулан гар дээрээ тэврэх арга юм. Ингэхдээ хүүхдийхээ нүүрийг гар дээрээ тааруулан их биеэр нь үл ялиг нугалан гэдсийг бага зэрэг шахаж тэврэнэ.

Гэдэсний дүүрэнгийн үед дээрхи аргуудыг хэрэглэхээс өмнө:

6. Хэрэв та хүүхдээ хөхөөр хооллодог бол өөрийн өдөр тутмын хооллолтондоо анхаараарай: Хөхний сүүнд нөлөөлдөг хүнсэнд кафейн, брокколи, сонгино, сармис мөн глутенээр / бүх төрлийн гурилан бүтээглэхүүн, төмё ордог/ баялаг хүнс мөн нөлөөлдөг

7. Хэрэв та хүүхэддээ нэмэлт сүү өгдөг бол эмчтэйгээ зөвлөн солих эсхээ шийдээрэй.

Нийтлэлчийн тухай

www.emonos.mn

Имонос 24 цагийн хүргэлт үйлчилгээ нь 2014 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Түгээмэл асуулт хариулт