
Тайлол хот №12
33,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,675₮

-6%-2,010₮

-8%-2,680₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Жижиг уутанд агуулагдаж буй бэлдмэлийг 160мл (стандарт аяганы хэмжээ) халуун усанд уусгаад шууд ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг 6 цагийн зайтай ууж хэрэглэх ба хоногийн дээд тун нь 4 жижиг уут бэлдмэл.
Эмнэлзүйн практикт парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй. Хлорфенирамины малеат нь гистамины Н1 рецепторыг хориглогч бөгөөд ханиад томууны үеийн шинж, хамрын битүүрэл, нүд улайх, нулимс гоожих шинжийг арилгана. Псевдоэфедрины гидрохлорид нь симпатомиметик амин бөгөөд амьсгалын дээд замын хавагналтыг багасгадаг үр дүнтэй бэлдмэл. Бэлдмэлийг ханиад шуухинаа, томуу болон амьсгалын дээд замын бусад халдварт эмгэгийн дараах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Бие сульдах, биеийн хэм ихсэх, толгой өвдөх, хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтайлгах, өвдөлтийн ерөнхий байдлын үед тус тус хэрэглэнэ.
Жижиг уут бүрд: үйлчлэгч бодис парацетамол 500мг, хлорфенирамины малеат 4мг, севдоэфедрины гидрохлорид 60мг. Туслах бодис нимэгний хүчил (усгүй) 395мг, дарсны хүчил 775мг, натрийн бикарбонат (усгүй) 45мг, PVP К 30-30мг, эвэршүүлсэн сахар 17530,9975мг, натрийн бензоат 10мг, хинолин шар CI №47005 0,05мг, нимбэгний амт ба үнэр оруулагч 200мг тус тус агуулагдана.
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс, элэг болон бөөрний хүнд эмгэг, зүрх судасны хүнд эмгэг, чихрийн шижин, гуурсан хоолойн багтраанд хэрэглэхгүй. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид хандаарай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-30 22:26:34
9 настай хүүхэд том хүнийхийг хэрэглэх үү.
Их эмч2025-03-30 22:29:45
Сайн байна уу. 9настай хүүхэд хүүхдийн тайлол хот ууна.
Хэрэглэгч2025-03-17 10:53:50
1 ширхэг нь хэд вэ?
Их эмч2025-03-17 12:12:27
Сайн байна уу. 1800-1883 руу залгаад мэдээлэл авч болно
Хэрэглэгч2025-02-17 16:36:56
Жирэмсэн хүн хэрэглэж болох болов уу? Хяналтын эмчийн жороор авсан юмаа
Их эмч2025-02-17 16:37:15
Сайн байна уу. ,
Хэрэглэгч2025-02-17 16:34:34
Жирэмсэн хүн хэрэглэж болох болов уу? Хяналтын эмчийн жороор авсан юмаа
Их эмч2025-02-17 16:37:08
Сайн байна уу. Эмчийн заавраар болно
Хэрэглэгч2024-11-19 01:21:08
Хөхүүл эх хэрэглэж болох уу?
Их эмч2024-11-19 01:39:43
Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл үед эмчийн хяналтан дор хэрэглэж болно.
Хэрэглэгч2024-11-04 23:50:32
9 настай хүүхэд ууж болох уу
Их эмч2024-11-04 23:55:26
Сайн байна уу. хүүхдийн гэж байдаг
Хэрэглэгч2024-10-03 13:05:22
хеликобактерт юу уувал сайн бэ
Их эмч2024-10-03 19:10:16
Сайн байна уу. Та нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж хянуулаарай
Хэрэглэгч2024-10-01 09:01:19
3 настай хүүхдэд хүүхдийнхийг нь өгч болох уу
Их эмч2024-10-01 09:18:18
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно.
Хэрэглэгч2024-09-26 15:33:51
Хоолой өвдөөд халуураад байгаа үед хэрэглэж болох уу?
Их эмч2024-09-26 16:03:58
Сайн байна уу. Болно.
Их эмч2024-09-26 16:03:54
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2024-09-13 22:38:16
Noir bulchirhain havdartai hun uuj bolohu
Их эмч2024-09-13 23:11:48
Сайн байна уу. https://emonos.mn/product/10325
Хэрэглэгч2024-09-02 16:56:19
ханиадны архаг үед хэрэглэвэл хэр тохиромжтой вэ? шөнжингөө ханиалгаад унтаххгүй өөр эмэнд сайн намдахгүй л байна
Их эмч2024-09-02 17:19:47
Сайн байна уу. Ханиад томууны эхний шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэнэ, олон хоногоор зовиур илэрч байгаа үед та эмчид хандана уу
Их эмч2024-09-02 17:19:47
Сайн байна уу. Ханиад томууны эхний шинж тэмдэг илэрсэн ү?д хэрэглэнэ, олон хоногоор зовиур илэрч байгаа үед та эмчид хандана уу
Их эмч2024-09-02 17:19:47
Сайн байна уу. Ханиад томууны эхний шинж тэмдэг илэрсэн ү?д хэрэглэнэ, олон хоногоор зовиур илэрч байгаа үед та эмчид хандана уу
Хэрэглэгч2024-04-20 13:20:18
14тэй хүүхдэд ууж болох уу
Их эмч2024-04-20 13:34:05
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-02-26 04:37:22
Хөхүүл хүн ууж болох уу хоолой өвдөөд, толгой өвдөөд яг ханиад эхэлж бна
Их эмч2024-02-26 06:02:50
Сайн байна уу. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай. Парацетамол нь ихсийн хоригийг нэвтэрнэ. Харин одоог хүртэл урагт (хүнд) сөрөг нөлөөтэй нь тогтоогдоогүй байна. Парацетамол нь хөхний сүүтэй ялгарах ба эхийн хэрэглэсэн тунгийн 0,04-0,23% нь хөхний сүүнд агуулагдана. Амьтанд хийсэн туршилтаар парацетамол нь үр хөврөл, урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй ба мутаци үүсгэдэггүй нь тогтоогдсон.
Хэрэглэгч2023-11-03 21:03:51
Жирэмсэн хүн хэрэглэж болох болов уу?
Их эмч2023-11-03 21:13:55
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-10-20 06:13:46
хэдхэн хоногтой хөхүүл ээж болох уу
Их эмч2023-10-20 08:14:25
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглээрэй.
Их эмч2023-10-20 08:14:24
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-10-15 23:25:45
Сайн байна уу ? Хамрын салстын үрэвсэлын эхэн үeд ууж болох уу ? Харшлын талаас
Их эмч2023-10-16 08:48:13
Сайн байна уу. Эмчээс зөвөлгөө аван эмчилгээ хийлгүүлээрэй.
Хэрэглэгч2023-09-17 16:36:51
3 настай хүүхдэд болох уу. Хүүхдийн тайлол хот ав гэжэмч бичиж өгсөн. Эмийнсанч энийг өгчээ
Их эмч2023-09-17 16:44:22
Сайн байна уу. Болохгүй ээ хүүхдийхийг нь өгөөрэй та
Их эмч2023-09-17 16:44:22
Сайн байна уу. Болохгүй ээ хүүхдийхийг нь өгөөрэй та
Хэрэглэгч2023-05-19 19:52:28
Сайн бну 15нед жирэмсэн ууж блох уу
Их эмч2023-05-20 01:39:51
Сайн байна уу. хяналтын эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-04-22 21:44:14
Заавал хоолны дараа уух ёстой юу
Их эмч2023-04-22 23:24:45
Сайн байна уу. хоолноос хойш ууж болноо хоолтой нээх хамааралтгүй
Хэрэглэгч2023-02-19 21:21:48
хий ханиалгаад баын ууж болох болвуу
Их эмч2023-02-19 21:25:32
Сайн байна уу. болно гэхдээ 3хоногоос дээш хугацаанд уугаад шинж тэмдэг намдахгүй бол эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-01-19 19:23:41
Сайн байна уу? Ханиаттай хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-01-21 02:47:49
Сайн байна уу. болно хэрвээ Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай.
Хэрэглэгч2023-01-01 23:33:35
жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2023-01-02 09:18:02
Сайн байна уу. Бага сартай жирэмсэн бол хэрэглэж болохгүй ээ.
Хэрэглэгч2022-03-01 18:16:42
Жирэмсэн 37 нед ууж болох уж
Их эмч2022-03-01 19:40:14
Сайн байна уу. Эмчийн заалтаар ууна.
Хэрэглэгч2022-01-11 19:31:34
Насанд хүрсэн хүнӨдөр хэдэн удаа ууж хэрэглэх вэ
Их эмч2022-01-12 13:04:23
Сайн байна уу. Бэлдмэлийг 6 цагийн зайтай ууж хэрэглэх ба хоногийн дээд тун нь 4 жижиг уут
Хэрэглэгч2021-09-21 19:47:00
Тайлол хотыг 3 сартай жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2021-09-21 20:06:47
Сайн байна уу. Өвчин намдаах, харшлын эсрэг, үрэвсэл намдаах гурвалсан үйлдэлтэй тул жирэмсэнд ууж болохгүй. Хэрэв шаардлагатай бол парацетомол дангаар ууж болно. Эсвэл инсти цай
Хэрэглэгч2021-07-16 10:59:43
Дотроо хэдэн ширхэг байдин
Их эмч2021-07-16 12:21:22
Сайн байна уу. 12ш
Хэрэглэгч2020-01-30 23:32:13
Сн бнауу? 8сарт жирэмсэн одоогоор хуурай ханиалгаж толгой өвдөөд бгаа эмчид үзүүлсэн боловч эм ууж болохгүй гсн юмаа тайлол хот ууж болох боловуу?
Их эмч2020-01-31 13:16:11
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2019-01-14 23:11:37
Хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2019-01-14 23:24:19
Сайн байна уу Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бэлдмэлийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-09-03 05:45:41
Сайн байна уу? 36-37 week.тэй жирэмсэн хүн ууж болох уу? терафлю тайлал хот 2-н алийг нь уувал зүгээр вэ? ханиад хүрээд нус гоожоод найтаалгаад байгаа
Их эмч2018-09-03 05:46:11
сайн байна уу тайлол хот: Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай. Парацетамол нь ихсийн хоригийг нэвтэрнэ. Харин одоог хүртэл урагт (хүнд) сөрөг нөлөөтэй нь тогтоогдоогүй байна. Парацетамол нь хөхний сүүтэй ялгарах ба эхийн хэрэглэсэн тунгийн 0,04-0,23% нь хөхний сүүнд агуулагдана. Амьтанд хийсэн туршилтаар парацетамол нь үр хөврөл, урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй ба мутаци үүсгэдэггүй нь тогтоогдсон. терафлю: Эмчийн зааваргүйгээр жирэмсэн ба хөхүүл үе, бусад эмийн эмчилгээ (ялангуяа моноаминоксидаза ферментэд хориг үүсгэдэг бэлдмэл) хийлгэж буй өвчтөнүүдэд хэрэглэхгүй. жирэмсэн хэрэглэж болох инсти цай, прополвит гээд байдаг. фаринго спрей, прополтос гээд цацлага байгаа баярлалаа
Хэрэглэгч2018-05-26 19:04:54
Ямар үйлчилгээтэй вэ? Хэдэн цагын зайтай хэрэглэх вэ.?
Их эмч2018-05-26 19:04:54
Сайн байна уу. Өвчин намдаах, халуун бууруулах, харшлын эсрэг үйлдэлтэй. 12 наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгсэд: 1ш-р өдөрт 3-4 удаа хэрэглэнэ. 160 мл халуун усаар найруулж ууна. Баярлалаа.
