ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Окскорил 100 мл

10,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-525

Үнэ
9,975
Gold

-6%-630

Үнэ
9,870
Platinium

-8%-840

Үнэ
9,660

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

2-5 нас 2,5мл өдөрт 2 удаа, 5-10 нас 2,5 мл өдөрт 3 удаа, 10-15 нас 5мл өдөрт 2 удаа, 15-аас дээш нас болон насанд хүрэгсэд 10 мл өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Бронхолитик, цэр ховхлох, цэр задлах хавсарсан үйлдэлтэй эмийн бэлдмэл юм. Сальбутамол нь гуурсан хоолойн агчилаас урьдчилан сэргийлж, агчил тавулна, амьсгалын замын эсэргүүцлийг бууруулна, уушигны амьдралын багтаамжийг сайжруулна. Бромгексин нь цэр задлах, цэр ховхлох үйлдэлтэй. Гуурсан хоолойн шүүрлийн салслаг бүтцийг нэмэгдүүлнэ, намираа хучуур эдийн сормуусыг идэвхижүүлж цэрний зуурамтгай чанарыг бууруулан ховхролтыг сайжруулна. Гвайфенезин нь цэрний гадаргуугийн таталцал болон наалдамхай чанарыг бууруулна. Гуурсан хоолойн салст бүрхэвчийн саармаг полисахар нийлэгжүүлэгч шүүрлийн эсүүдийг идэвхижүүлж, хүчиллэг мукополисахарыг задлан цэрний зуурамтгай чанарыг бууруулна. Ментол агчил тавиулах үйлчлэлтэй, гуурсан хоолойн булчирхайн шүүрэлийн ялгаралтыг нэмэгдүүлнэ, антисептик нөлөөтэй бөгөөд тайвшруулах ба амьсгалын замын салстын цочролыг багасгана. Гуурсан хоолойн багтраа, цочмог болон архаг явцтай бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, атлектаз, эмфизем, уушигны хатгалгаа, хөхүүл ханиад, уушигны цочмог үрэвсэл, гуурсан хоолойн агчил үүсгэх бусад нөхцөл байдал.

10мл бүрт агуулагдах найрлага Сальбутамол сульфат 2мг, Бромгексин гидрохлорид 4мг, Гвайфенези 100мг, Ментол 1мг агуулна.

​​​​​​Бэлдмэлийн найрлагад байгаа нэгдлүүдэд хэт мэдрэг байх, тахиаритми, миокардит, зүрхний гажиг, ээнэгшил алдагдсан чихрийн шижин, тиреотоксикоз, глауком, элэг, бөөрний дутагдал, ходоод дээрх гэдэсний сэдрэлийн үедээ байгаа шархлаа өвчин, жирэмсэн, хөхүүл үед, зүрхний дутагдалтай өвчтөн, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, ходоод дээрх гэдэсний шархлааны намжмал шатандаа байгаа үед болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн болон хөхүүл үед энэхүү бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-22 21:01:00

Хий ханиалганд ууж болох уу?

Их эмч2024-10-22 21:04:50

Сайн байна уу. Цэртэй ханиалганд уудаг цэр ховхлох үйлчилгээтэй

Хэрэглэгч2023-12-13 19:45:55

Задалсанаас хойш хэд хоногт хэрэглэх вэ

Их эмч2023-12-14 03:10:45

Сайн байна уу. Бэлдмэлийг хуурай, сэрүүн, харанхуй газар 15-25°С-ийн температурт хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Хэрэглэгч2020-11-14 08:44:14

Ой хүрч байгаа хүүхдэд өгч болох уу? Цэртэй ханиаж байгаа.