ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Деслора Денк 5 мг №10

21,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,050

Үнэ
19,950
Gold

-6%-1,260

Үнэ
19,740
Platinium

-8%-1,680

Үнэ
19,320

Тоо ширхэг :

Номин Седар (0.3ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (4.6ш)Байршил харах
Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Хоумланд (1ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (6ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсэд ба өсвөр үеийнхэнд (12-с дээш насны): 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа хэрэглэнэ. Ууж хэрэглэнэ: Нимгэн бүрхүүлтэй шахмалыг бүтнээр нь усаар даруулж хооллох үед болон хоолноос хамаарахгүйгээр залгиж ууна. Эмчлэгч эмч харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвслийн хэлбэрийг тогтоож Деслора-Денк бэлдмэлийн эмчилгээ хэр хугацаагаар үргэлжлэхийг шийднэ. Хэрэв харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл үе үе завсарлах явцтай (шинж тэмдэг нь 7 хоногт 4-өдрөөс цөөн тохиолдох буюу эсвэл 4 долоо хоногоос бага хугацаагаар үргэлжлэх) байвал эмчлэгч эмч өнөөдрийг хүртлэх өвчний даамжралаас хамаарч эмчилгээний дэглэмийг зөвлөнө. Хэрэв харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл завсарлагагүй байнга илрэх шинжтэй (шинж тэмдэг 7 хоногт 4 ба түүнээс олон тохиолдох буюу эсвэл 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх) байвал эмчлэгч эмч удаан хугацааны эмчилгээ зөвлөнө. Чонон хөрвөсийн эмчилгээний хугацаа өвчтөн бүрт янз бүр байна. Иймээс та эмчлэгч эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хүүхдийн хэрэглээ: 1-11 насны хүүхдэд Деслора-Денк бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө болон аюулгүй эсэх нь одоог хүртэл бүрэн тогтоогдоогүй.

Деслора-Денк 5 бэлдмэл нь үйлчлэгч бодис гистамины эсрэг (харшлын эсрэг эм) үйлдэлтэй деслоратадин агуулах бөгөөд энэ нь нойр хүргэх үйлдэл үзүүлдэггүй Бэлдмэл харшлын урвал болон илэрч буй шинж тэмдгийг хянахад тусална. Үйлдэл хурдан эхэлж, удаан үргэлжилдэг (хагас задрал 27 цаг), чонон хөрвөс, архаг загатнаа, дерматит, нейродерматит, гуурсан хоолойн багтрааны эмчилгээнд хэрэглэнэ.

Дезлоратадин 5мг

Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ Деслоратадин, лоратадин, болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсгээс харна уу) харшилтай хүмүүс Анхааруулга ба болгоомжлол :Деслора-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд уг бэлдмэлийг онцгой болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хэрэв та бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй буюу эсвэл өөртөө итгэлгүй байвал бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчээсээ асуугаарай Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, эсвэл жирэмсэн байж магадгүй, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч ба эм зүйчээс зөвлөгөө аваарай.Деслора-Денк 5 бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй Жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Деслора-Денк 5 бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэж буй үед анхаарал төвлөрүүрэлт буурахгүй ба нойрмоглох байдалд хүргэдэггүй. Гэвч маш ховор тохиолдолд зарим өвчтөнд нойрмоглох шинж илэрч жолоо барих болон машин механизмтай ажиллах чадвар өөрчлөгдөж болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-08-19 14:34:00

Энэ эм байгаа юу

Их эмч2024-08-19 15:20:30

Сайн байна уу. Байхгүй ээ

Хэрэглэгч2024-06-27 00:23:20

Хөхүүл хүн хэрэглэж болох уу? /2сартай/

Их эмч2024-06-27 01:59:29

Сайн байна уу. Хөхүүл үед хэрэглэхгүй

Хэрэглэгч2024-05-16 22:28:37

Энэ эмийг 10настай хүүхдэд уулгаж болох уу

Их эмч2024-05-16 22:39:47

Сайн байна уу. Насанд хүрэгчид болон 12-с дээш насанд хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-12-25 11:01:51

Сайн байна уу Энэ эмийг элэгний хорт хавдрын хагалгаанд орсон хүн ууж болох уу?

Их эмч2023-12-25 11:52:57

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-12-25 10:59:59

Сайн байна уу Энэ эмийг элэгний хорт хавдрын хагалгаанд орсон хүн ууж болох уу?

Их эмч2023-12-25 11:53:02

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-06-23 17:46:28

Ene emiig udurt 2oor uuj boloh uu?

Их эмч2023-06-24 00:38:31

Сайн байна уу. та эмчлэгч эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-05-07 12:01:00

Ene emiig uuhar targalahu

Их эмч2023-05-07 22:46:07

Сайн байна уу. Деслора-Денк 5 бэлдмэлийг хэрэглэж эхлэх үед маш ховор тохиолдолд (10000 өвчтөнд 1-с цөөн) хүнд явцтай харшлын урвал (амьсгалахад хүндрэлтэй болох, найтайлгах, загатнах, загатнаат тууралт, хавагнах) ба арьсны тууралт илэрсэн талаар тэмдэглэгдсэн. Түүнчлэн зүрх дэлсэх, зүрхний цохилт түргэсэх, ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ходоодны хямрал, суулгах, толгой эргэх, нойрмоглох, нойргүйдэх, булчин өвдөх, хий үзэгдэл, таталдаа, биеийн хөдөлгөөний идэвх ихэссэн тайван бус байдал, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны үзүүлэлт өөрчлөгдөх (10000 өвчтөнд 1-с цөөн) зэрэг гаж нөлөө маш ховор тохиолдоно. Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч ба эм зүйчдээ мэдэгдээрэй

Хэрэглэгч2023-05-07 12:00:55

Ene emiig uuhar targalahu

Их эмч2023-05-07 22:46:15

Сайн байна уу. Деслора-Денк 5 бэлдмэлийг хэрэглэж эхлэх үед маш ховор тохиолдолд (10000 өвчтөнд 1-с цөөн) хүнд явцтай харшлын урвал (амьсгалахад хүндрэлтэй болох, найтайлгах, загатнах, загатнаат тууралт, хавагнах) ба арьсны тууралт илэрсэн талаар тэмдэглэгдсэн. Түүнчлэн зүрх дэлсэх, зүрхний цохилт түргэсэх, ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ходоодны хямрал, суулгах, толгой эргэх, нойрмоглох, нойргүйдэх, булчин өвдөх, хий үзэгдэл, таталдаа, биеийн хөдөлгөөний идэвх ихэссэн тайван бус байдал, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны үзүүлэлт өөрчлөгдөх (10000 өвчтөнд 1-с цөөн) зэрэг гаж нөлөө маш ховор тохиолдоно. Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч ба эм зүйчдээ мэдэгдээрэй

Хэрэглэгч2022-06-08 15:23:29

deslora denk эмийг 7 настай хүүхдэд өгч болох уу

Их эмч2022-06-08 21:56:44

Сайн байна уу. Харшлын эм тул эмчийн заалтаар өгч болно

Хэрэглэгч2022-06-08 15:22:50

7 настай хүүхдэд өгч болох уу?

Их эмч2022-06-08 21:57:07

Сайн байна уу. Харшлын эм тул эмчийн заалтаар ууж болно

Хэрэглэгч2020-09-05 00:23:48

Сайн байна уу ургамлын харшилд ууж байгаа юмаа. 10хоног уу гэсэн ууж дуусаад харшил намжаагүй болохоор өөрөө дахиад 10 хоног уухыг аваад ууж байгаа юмаа. Хамгийн ихдээ энэ эмийг тэд хоног ууна гэсэн тун байдаг уу?

Их эмч2020-09-05 08:13:36

Сайн байна уу. бүр намдахгүй байвал дахин эмчдээ үзүүлээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2020-07-24 20:42:42

Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа хүн ууж болох уу? Арьсны мэргэжлийн эмч бичиж өгсөн юм. 1 сар ууна гэсэн. Энэ талаар нарийн асууж амжаагүй

Их эмч2020-07-25 12:01:07

Сайн байна уу. эмчийн заалтаар болно

Хэрэглэгч2019-11-26 15:30:27

хэдэн настай хүүхдэд ямар тунгаар өгөх вэ