

Тенотен №40
17,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-880₮

-6%-1,056₮

-8%-1,408₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ууж хэрэглэнэ. 1 удаа хэрэглэхдээ шахмалыг 1-2 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ. Хоногт 2 удаа хэрэглэх ба шаардлагатай үед хоногт 4 хүртэл удаа хэрэглэж болно. Ээлж эмчилгээ 1-3 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 6 сар хүртэл хугацаагаар уртасгах буюу эсвэл 1-2сарын дараа давтаж болно. Хэрэв эмчилгээг эхэлснээс хойш 3-4 долоо хоногийн дараа сайжрал илрэхгүй байвал эмчид хандах шаардлагатай.
Сэтгэц биеийн өвчин, ургал мэдрэлийн урвал, айдас түгшүүрэл, цочромтгой болох, ургал мэдрэлийн өөрчлөлт, ой тогтоолт буурах, цочромтгой болох, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал дагалдсан ТМС-ийн дунд зэргийн органик гэмтэл (ялангуяа гэмтлийн ба цусны эргэлтийн өөрчлөлтийн гаралтай) үед хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис сайтар цэвэршүүлсэн тархины өвөрмөц уураг S-100-ын эсрэг антител 0.003г. Туслах бодис лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г. 10-15 нг/г-с илүүгүй үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр агуулсан лактозын моногидратын ус спиртийн холимог хэлбэрт хамаарна.
Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Тенотен бэлдмэлийн идэвхжүүлэх үйлчлэлтэй холбоотойгоор түүний сүүлийн тунг нойрсохоос 2 цагийн өмнө хэрэглэнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 18 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-12 00:37:28
Хумсаа мэрдэг хүүхдэд өгч болох уу? 7 настаы хүүхдэд адөрт хэдийг өгөх вэ?
Их эмч2025-04-12 01:10:04
Сайн байна уу. Тенотен хүүхдийнхийг хэрэглэж болно.
Хэрэглэгч2025-04-01 07:47:51
Сахартай хүн болох үгүйг шууд хэлчилдээ бичсэнийг чинь уншаад ойлгохгүй бна
Их эмч2025-04-01 08:52:36
Сайн байна уу. Хориглох заалтгүй байна
Хэрэглэгч2025-01-17 12:10:43
Тенотен, ноопен 2 ыг байнга өгвөл дасал болох уу
Их эмч2025-01-17 12:43:14
Сайн байна уу. Фармакологийн үйлдэл Бэлдмэл нь булчин сулруулах болон нойрсуулах гаж нөлөө үзүүлэхгүйгээр тайвшруулах, түгшүүрлийн эсрэг (сэтгэл засах) үйлдэл үзүүлнэ. Сэтгэл хөдлөлийн ачааллыг даах чадварыг сайжруулна. Түүнчлэн стрессээс хамгаалах, ноотроп, ойгүйдлын эсрэг, хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, мэдрэл хамгаалах, бие организмын ерөнхий сульдлын эсрэг, сэтгэл уналын эсрэг үйлдэл тус тус үзүүлнэ. Хордлого, хүчилтөрөгчийн дутагдал, тархины цусан эргэлтийн цочмог өөрчлөлтийн дараах үед төв мэдрэлийн системд мэдрэл хамгаалах, гэмтлийн бүсийг хязгаарлах үйлдэл үзүүлэхээс гадна ой тогтоолт болон сурах явцыг хэвийн болгоно.
Хэрэглэгч2025-01-02 21:38:37
5настай хэт их хөдөлгөөнтэй хүүхдэд өгж болохуу
Их эмч2025-01-02 21:46:21
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2024-07-24 20:42:10
Найрлага нь юу вэ?
Их эмч2024-07-24 21:01:44
Сайн байна уу. Үйлчлэгч бодис сайтар цэвэршүүлсэн тархины өвөрмөц уураг S-100-ын эсрэг антител – 0.003г
Хэрэглэгч2023-07-21 19:10:08
чихрийн шижинтэй хүн хэрэглэж болох уу
Их эмч2023-07-21 19:29:49
Сайн байна уу. Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Тенотен бэлдмэлийн идэвхжүүлэх үйлчлэлтэй холбоотойгоор түүний сүүлийн тунг нойрсохоос 2 цагийн өмнө хэрэглэнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 18 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэгч2023-06-09 23:45:33
Энэ эмийг сэтгэл санаа түгшүүртэй үед уугаад байбал гаж нөлөө бгаа юу
Их эмч2023-06-10 00:19:45
Сайн байна уу. Удаан хугацаанд хэрэглэх бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.
Хэрэглэгч2023-06-01 20:33:40
өдөрт 2 ширхгээр хэрэглэх юм уу
Их эмч2023-06-01 21:10:52
Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа хэлэн дор шимж хэрэглэнэ
Хэрэглэгч2022-11-03 23:45:01
Сайн байнауу энэ эмийг ой 7 сартай хүүхдэд бичиж өгсөн юм. Ууж болох уу. Мөн ноофен гэж эмтэй хамт өгсөн хамтад нь хэрэглж болдог юм у. Зөвлөгөө өгөө.
Их эмч2022-11-04 00:05:06
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөхгүй . Уучлаарай
Хэрэглэгч2022-06-04 18:45:34
,мигрентэй том хүн уувал тохиромжтой юу
Их эмч2022-06-04 18:47:11
Сайн байна уу. Харшлахгүй. Хавсарч ууж болно
Хэрэглэгч2021-12-27 06:19:29
Тал харвасан хүн нойр нь хүрэхгүй бнаа энэ эмийг уувал саыхан унтах уу
Их эмч2021-12-27 11:08:43
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй.
Хэрэглэгч2020-11-10 13:26:01
Хүүхэд ууж болох уу
