ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Сальбутамол аерозол

16,500

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-825

Үнэ
15,675
Gold

-6%-990

Үнэ
15,510
Platinium

-8%-1,320

Үнэ
15,180

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Зөвхөн амьсгалын замаар  цацлага хэлбэрээр хэрэглэнэ. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

Бронхын булчинг сулруулдаг бэлдмэл, зүрхний булчинд бага нөлөөлнө. Титмийн судсыг өргөсгөх ба артерийн даралтанд нөлөөлөхгүй. Гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн, гуурсан хоолойн багтрааны дахилт, аллергений болон биеийн ачааллын шалтгаантай гуурсан хоолойн агчилаас сэргийлэх, эргэн сэргэх боломжтой уушигны архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ), архаг бронхит.

Идэвхтэй бодис сальбутамол сульфат 120 мкг, сальбутамолтой тэнцэх хэмжээ 100 мкг. Туслах бодис этанол (этилийн спирт 95%) 2363 мкг, олеиний хүчил 44 мкг, тетрафторэтан (HFA-134а) 25473 мкг.

Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг байх, 2 наснаас бага хүүхдэд, жирэмслэлт, ээнэгшилгүй чихрийн шижин, хөхүүл үе зэрэг хэрэглэхэд тохиромжгүй. Жирэмсэний хугацаанд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Хэт мэдрэгшлийн урвалууд, судасны хаван, чонон хөрвөс, гуурсан хоолойн агчил, даралт багасах,  салгалах, толгой өвдөх, зүрхний хэм алдагдал, амны хөндий хоолойн цочирол зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй
 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-02-23 12:54:31

Хоолой өвдөөд амьсгал боогдоод байгаа үед хэрэглэж болох уу

Их эмч2024-02-23 14:54:07

Сайн байна уу. Бронхын булчинг сулруулдаг бэлдмэл/гуурсан хоолой/ хоолой өвдөөд байгаа бол та чих хамар хоолойн эмчид хандах хэрэгтэй

Хэрэглэгч2024-01-14 03:17:03

Цацлагаа цацсан чинь хэлний хойд хэсэг, тагнааны хойд хэсэг (яг ч хоолой руугаа биш) сонин мэдрэгдээд эхэллээ. Биржигнээд байгаа ч юм шиг, хорсоод байгаа ч юм шиг. Усаар зайлж үзсэн зүгээр болдоггүй ээ, яах вэ

Их эмч2024-01-14 08:28:19

Сайн байна уу. Илүүдэл эмийг арилгахын тулд хоолойгоо усаар зайлж асгана. (залгиж болохгүй)

Хэрэглэгч2023-08-06 13:52:43

хэр хугцааны зайтай хэрэглэх вэ?

Их эмч2023-08-06 13:56:46

Сайн байна уу. Зөвхөн амьсгалын замаар цацлага хэлбэрээр хэрэглэнэ. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2023-03-31 12:05:05

цацах хошуу нь байхгүй байна ш дээ тэгэхээр яах уу

Их эмч2023-04-01 02:11:18

Сайн байна уу. тухайн эмийн сангаасаа лавлаад үзээрэй

Хэрэглэгч2022-08-24 12:21:23

Хөхүүл хүн хэрэглэж болдог уу

Их эмч2022-08-24 21:58:54

Сайн байна уу. болноо хориглох заалт:тахиритми, миокарди, чихрийн шижин,гипертириоз, глауком, 2 хүртэлх насны хүүхэд

Хэрэглэгч2021-02-16 19:18:35

Сальбутамол авья

Их эмч2021-02-23 19:58:47

Сайн байна уу. манайд одоогоор алга байна баярлалаа

Хэрэглэгч2020-10-17 22:18:48

Аль салбарт байна вэ БГД хавьцаа

Хэрэглэгч2020-10-17 22:18:33

Аль салбарт байна вэ БГД хавьцаа

Хэрэглэгч2020-04-29 13:19:23

Сальбутамол 12 мл 13,900₮ үнэтэй эм нь цацлага уу, сироп уу?

Их эмч2020-04-29 14:44:10

Сайн байна уу. цацлага байгаа шүү