ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Нео-Энтpостоп №24

6,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-325

Үнэ
6,175
Gold

-6%-390

Үнэ
6,110
Platinium

-8%-520

Үнэ
5,980

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

12-оос дээш настай хүүхэд, насанд хүрсэн хүмүүс суулгах бүрдээ 2 шахмал ууна. Хоногт 12 шахмалаас илүү хэрэглэж болохгүй. 6-12 настай хүүхэд нэг шахмалаар ууна. Хоногт 6 шахмалаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. 1-6 настай хүүхдэд эмчийн хяналтанд уулгана. Эмийг уугаад 48 цаг өнгөрсний дараа биеийн байдал сайжрахгүй, суулгалт зогсохгүй бол өөр эмээр солих шаардлагатай. Энтростоп гаж нөлөө багатай бөгөөд гэдэсний ханаар шимэгдэхгүй, өтгөнтэй хамт ялгардаг. Суулгах үед энэ эмийг хэрэглэхдээ оралит эсвэл хоросолын уусмал сайтар уувал зохино.

Энтростоп нь суулгалт эмчлэх хамгийн сайн бэлдмэлд тооцогддог. Бүдүүн гэдэсний нянгийн найрлагыг хэвийн болгож дисбактериоз, архаг суулгалтаас сэргийлдэг. Шулуун гэдэсний үрэвсэлтэй хүмүүс үүнийг ууснаар үрэвсэл багасаж, бүдүүн гэдэсний цочролыг намдаан, гэдэс базалж хүчтэй өвдөхийг зогсооно. Пектинийг суулгалтын үед хэрэглэхэд баасыг хэлбэржүүлнэ. Энтростоп бол гэдэс дотрыг төрөл бүрийн хор, хий, вирус, нянгаас цэвэрлэдэг бэлдмэл мөн. Төрөл бүрийн шалтгаантай суулгалт (цочмог болон архаг), гэдэс базалж хүчтэй өвдөхөд хэрэглэнэ. Хоолны хордлогоос үүссэн цочмог суулгалт, гэдэсний нянгийн бичил орчны тэнцвэр алдагдсан өөрчлөлт, гэдэсний салст үрэвссэн тохиолдолд хэрэглэнэ.

 

Идэвхтэй Коллоидал Аттапулгите 650 мг, пектин 50 мг

1 хүртэлх настай хүүхэд хэрэглэхгүй. 3-6 насны хүүхдэд эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Хэрэв 48 цагийн дараа биеийн байдал сайжрахгүй бол хэрэглэхээ зогсооно. Хэрэв халуурч, өтгөн цустай болж суулгалт намдахгүй бол эмчид хандаж нян судлалын шинжилгээ өгнө. Энтростоп нь бусад эмийн шимэгдэлтэнд саад учруулж болзошгүй тул уг эмийг 2-3 цагийн зайтай хэрэглэнэ.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-01-11 23:11:01

1 nastai huuhed hereglej bolohuu

Их эмч2025-01-12 00:46:39

Сайн байна уу. 1-6 настай хүүхэд эмчийн хяналтанд хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-10-15 18:07:01

Хөхүүл ээж нь байна ххэ гэдэс маань өвдөөд байгаамаа хөхүүл болохоор ууж болох болуу

Их эмч2024-10-15 18:19:48

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2024-09-04 20:56:25

Сайн байна уу энэ эмийг хөхүүл хүн ууж болох уу?

Их эмч2024-09-04 21:00:44

Сайн байна уу. Эмчийн заалтаар ууж болно

Хэрэглэгч2024-04-25 16:30:59

Шууд ус уусан ч гүйлгэж байгаад Линекс форте гээд ашигтай бактери, хорсол 2 - г 2 өдөр уусан ч шууд гүйлгэхээ больсон хэрнээ гэдэс өвдөөд хүндрэхээрээ шингэн хүндрээд байгаа тохиолдолд Линекс форте гээд ашигтай бактери, хорсол 2-ыхоо хажуугаар уучихвал зүгээр үү?

Их эмч2024-04-25 16:39:37

Сайн байна уу. Зогсолтгүй гүйлгэж байвал яаралтай эчмид хандан өөр арга хэмжээ аваарай.

Хэрэглэгч2023-08-26 23:20:09

Өглөө өлнөөр ууж болох уу?

Их эмч2023-08-26 23:24:10

Сайн байна уу. у.суулгах үед эсвэл суулгалтын дараа ууна

Хэрэглэгч2023-08-26 23:19:53

Өглөө өлнөөр ууж болох уу?

Их эмч2023-08-26 23:23:56

Сайн байна уу.суулгах үед эсвэл суулгалтын дараа ууна

Хэрэглэгч2023-05-07 22:59:47

1 нас 5 сартай хүүхдэд яаж өгөхүү

Их эмч2023-05-07 23:02:47

Сайн байна уу. • 1-6 настай хүүхдэд эмчийн хяналтанд уулгана.

Хэрэглэгч2023-04-24 21:28:25

7сартай хүүхэд яаж өгөх вэ

Их эмч2023-04-25 01:01:51

Сайн байна уу. болохгүй 1наснаас эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-24 21:27:56

2сартай хүүхэд яаж өгөх вэ

Их эмч2023-04-25 01:02:00

Сайн байна уу. болохгүй 1наснаас эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-24 21:27:55

2сартай хүүхэд яаж өгөх вэ

Их эмч2023-04-25 01:02:08

Сайн байна уу. болохгүй 1наснаас эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2022-09-25 12:08:05

Yaj heregleh ve

Их эмч2022-09-25 13:48:10

Сайн байна уу. • 12-оос дээш настай хүүхэд, насанд хүрсэн хүмүүс суулгах бүрдээ 2 шахмал ууна. Хоногт 12 шахмалаас илүү хэрэглэж болохгүй. • 6-12 настай хүүхэд нэг шахмалаар ууна. Хоногт 6 шахмалаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. • 1-6 настай хүүхдэд эмчийн хяналтанд уулгана.

Хэрэглэгч2020-09-30 10:53:30

gedes guilgeed bgaag zogsoodog uu

Хэрэглэгч2018-07-17 08:31:51

Entrostop emiig 10 sartai huuhded ugch boloo uu. Boloh bol yah uguh be?

Их эмч2018-07-17 08:31:51

Зөвхөн эмчийн заалтаар хэргэлнэ.

Хэрэглэгч2016-09-05 22:23:26

jiremsen hun uuj boloh uu

Их эмч2016-09-05 22:23:26

Сайн байна уу,Жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй байгаа.Сүүлийн саруудад эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа