
Старфлу 75мг №10
37,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,890₮

-6%-2,268₮

-8%-3,024₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд болон 13-аас дээш насны өсвөр насныханд томуугийн эмчилгээнд Осельтамивирын уух зохимжит тун нь 75мг-аар өдөрт 2 удаа, 5 хоног хэрэглэнэ. Эмчилгээг томуугийн шинж тэмдэг илэрснээс хойш 2 өдрийн дотор эхлэх хэрэгтэй. Осельтамивирыг 1 хүртэл насны хүүхдэд хэрэглэж болохгүй. Осельтамивирын 1-ээс дээш насны хүүхдэд уулгах зохимжит тунг кг/жинд нь тооцоож эмчийн заавараар уулгана. Осельтамивирын капсулыг нээж ердийн шоколадны сироп, сахаргүй сироп зэрэг амтлаг уух юманд найруулж өгч болно.
Старфлу / Осельтамивир капсулыг томуугийн вирусээр үүсгэгдсэн хүндрээгүй, цочмог хэлбэрийн халдварт өвчний үед, өвчний шинж тэмдэг илрээд 2-оос илүү хоноогүй 1-ээс дээш насны өвчтөнд хэрэглэнэ. Томуугийн вирус нь тодорхой цаг хугацаанд дүрс өөрчлөгддөг. Тэсвэртэй хэлбэрийн мутаци үүссэн тохиолдолд эмийн бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг бууруулж болно.
Желатин капсул болгон 98,5мг, Осельтамивир фосфат агуулах ба 75мг Осельтамивирт тооцоолсон. Туслах бодис желатинжуулаагүй эрдэнэ шишийн цардуул, Тальк, Повидон (К-30), Натрийн кроскармеллоз, Стеарилфумарат натри, Изопропилын спирт
Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд Осельтамивир капсулыг хэрэглэхийг хориглоно. Осельтамивирын капсулыг эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үүсгэх эрсдэлээс илүү гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-17 08:05:27
Вирусын эсрэг эм юмуу. Арьсны экзим шиг юм туураад загатнаж бгаа хүн дураараа ууж болдын болвуу. Эмний хордлого болоод бгаамуу мэдэх юм алга. Эржийсэн батга шиг юм гараад маажууртай хүн шиг л явж бна. Нүүрнээс эхлээд. Тамхичин шиг л нүүртэй болчлоо😭 уг нь ийм бгаагүйн. Юунаас харшлаад бгаан болоо. 100 айлын эмнэлэг ёстой утасаа авдгүй газар бна
Их эмч2025-04-17 08:12:25
Сайн байна уу. Эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2025-02-05 09:58:12
Хоолны өмнө үү дараа юу
Их эмч2025-02-05 10:42:35
Сайн байна уу. Хоол идсэнээс хойш 1 цагын зайтай уулгана
Хэрэглэгч2024-12-31 02:34:26
Сахартай хүн ууж болох уу
Их эмч2024-12-31 02:49:06
Сайн байна уу. https://emonos.mn/product/42742
Хэрэглэгч2024-12-17 18:26:23
Энэхүү эм нь хүүхдийг тайвшруулж унтуулах уу?
Их эмч2024-12-17 19:02:20
Сайн байна уу. Вирүсийн эсрэг үйлчлэл үзүүлнэ
Хэрэглэгч2024-06-13 16:24:32
11 sartai hvvhded bichij ogson 1 nas desh gsn bhu
Их эмч2024-06-13 17:28:32
Сайн байна уу. Хүүхэд Осельтамивирыг 1 хүртэл насны хүүхдэд хэрэглэж болохгүй.
Хэрэглэгч2023-12-25 16:06:40
төрөөд 7-хонож бгаа хөхүүлж ээж ууж болох уу
Их эмч2023-12-25 16:51:16
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-12-25 16:05:38
төрөөд 7-хонож бгаа хөхүүлж ээж ууж болох уу
Их эмч2023-12-25 16:51:25
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-01-31 13:51:56
Жирэмсэн хүн ууж болохуу
Их эмч2020-02-01 13:20:29
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2020-01-29 21:15:40
энэ эмний гаж нөлөө юу вэ. хүүхдийх олдохгүй том хүнийхийг 4/1. өг гэсэн. 4 сартай хүүхдэд???
Их эмч2020-02-02 13:57:09
Сайн байна уу. Осельтамивир сайн зохимж сайтай. Хамгийн ихээр тохиолддог таагүй урвал бол дотор муухайрах, бөөлжих. Эдгээр шинжүүд нь түр зуурынх бөгөөд эхний тунг хэрэглэх үеэр илэрдэг. Мөн суулгалт, гуурсан хоолойн үрэвсэл, хэвлийгээр өвдөх, толгой эргэх, толгой өвдөх зэрэг таагүй урвалууд илэрч болно. Хэт мэдрэгшлийн урвалууд болох арьсны харшлын урвалууд, тууралт, дерматит, чонон хөрвөс, экзем, нүүр хавагнах, улайх зэрэг шинжүүд ховор илэрнэ. баярлалаа
Хэрэглэгч2020-01-27 11:40:43
Ханиадны ямар шинж тэмдгийн үед хэрэглэх вэ
Их эмч2020-01-29 13:16:22
Сайн байна уу. А В хүрээний томуугын вирусын халдварын үед хэрэглэдэг эм байгаа. Баярлалаа
Их эмч2020-01-29 12:04:05
Сайн байна уу. Вирүс-н гаралтай халдварын үед эмчийн заалтаар хэрэглэнэ. баярлалаа
Хэрэглэгч2020-01-26 07:27:37
Сайн байна уу өдөрт хэдээр уух вэ
Их эмч2020-01-29 16:07:24
Сайн байна уу. Тунг эмчид үзүүлж хэрэглэнэ
Хэрэглэгч2020-01-24 08:49:21
7 nastai huuhded ugch bolohuu
Их эмч2020-02-01 16:39:28
Сайн байна уу. эмчийн заалтаар бол болно.
