
Мексидол 125мг №30
28,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,425₮

-6%-1,710₮

-8%-2,280₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өдөрт 3 удаа 125 ‒ 250 мг тунгаар ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 2 ‒ 6 долоо хоног, согтууруулах ундааны абстиненци үед 5 ‒ 7 өдөр. Эмчилгээг аажмаар 2-3 хоногийн дотор тунг багасган зогсооно. Эхлэх тун өдөрт 1 - 2 удаа 125 ‒ 250 мг (1 ‒ 2 шахмал) эмчилгээний үр дүнг аажим нэмэгдүүлнэ. Зүрхний ишемийн өвчний эмчилгээний үргэлжлэх хугацаа багадаа 1,5 – 2 сар байна. давтан эмчилгээг (эмчийн заавраар) хавар намрын цагт хийх нь зүйтэй.
Тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлтийн үлдэц ялангуяа түр зуурын ишеми, субкомпенсатын үед урьдчилан сэргийлэлтэнд, гавал тархины гэмтэл, гавал тархины гэмтлийн үлдэц, олон шалтгаант энцефалопати (цусны эргэлтийн алдагдал, бодисын солилцооны өөрчлөлт, гэмтлийн дараа, холимог), вегетатив дистонийн хам шинж, атеросклерозын гаралтай танин мэдэхүйн бууралт, мэдрэл, невроз төст сэтгэл түгшээсэн өөрчлөлт, зүрхний ишемийн хавсарсан эмчилгээнд болон cогтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой невроз төст, вегетатив судасны эмгэг, абстинент хам шинж зэрэгт хэрэглэнэ.
Идэвхтэй бодис этилметилгидроксипиридин сукцинат 125 мг. Туслах бодис лактоз моногидрат, повидон, магни стеарат
Хувь хүний онцлогоос хамааран гаж нөлөө үүсч болно.Диспепси эсвэл диспепси шинж чанар, харшлын урвал илэрч болзошгүй
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
