
Ибуфен хөвмөл 100мг/5мл 100мл
7,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-375₮

-6%-450₮

-8%-600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Ибупрофены тунг өвчтөний биеийн жинд тооцож олгоно. Бэлдмэлийн нэг удаагийн тун 7-10 мг/кг байх ба хоногийн дээд тун нь 20-30мг/кг байна. Хөхүүл 3-6 сартай хүүхдэд /5-7,6 кг/: 2,5 мл-ээр өдөрт 3 удаа /хоногийн тун 150 мг ибупрофен/Хөхүүл 6-12 сартай /7,7-9 кг/: 2,5 мл-р өдөрт 3-4 удаа /хоногийн тун 150-200 мг ибупрофен/ Хүүхэд 1-3 настай /10-15 кг/: 5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 300 мг ибупрофен/ Хүүхэд 4-6 настай /16-20 кг/: 7,5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 450 мг ибупрофен/ Хүүхэд 7-9 настай /21-29 кг/: 10 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 600 мг ибупрофен/ Хүүхэд 10-12 настай /30-40 кг/: 15 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 900 мг ибупрофен/Бэлдмэлийн тун хоорондын зай 6-8 цаг байх ба хамгийн багадаа 4 цагийн зайтай хэрэглэж болно.Бэлдмэлийн сав баглааг нээснээс хойш 6 сарын дотор хэрэглэнэ.
Хэрэглэх заалт Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.. Бэлдмэл сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүнд хэрэглэж болно. Ибупрофеныг нярай болон бага насны хүүхдэд дараах тохиолдолд хэрэглэнэ. Халуурах: Салстын эмгэг Амьсгалын эрхтэний вирусын хурц халдварт эмгэгүүдийн үед Ханиад томуу Гүйлсэн булчирхайн үрэвсэл, залигуурын үрэвсэл Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед Вакцины дараах урвал Янз бүрийн шалтгаанд хөнгөн дунд зэргийн өвдөлт: Дунд чихний үрэвслийн сэдрэл Шүдний өвдөлт Толгойн өвдөлт, мигрен Булчин, үений өвдөлт Яс булчингийн гэмтэл
Агууламж: 5 мл хөвмөлд Үндсэн бодис: ибупрофен 100 мг
Найрлаганд орсон жимс болон бэлдмэлд харшилтай бол хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-11 17:09:29
2 настай хүүхдэд дээд тал нь хэдэн хоног өгөх вэ
Их эмч2025-02-11 19:32:21
Сайн байна уу. Хүүхэд 1-3 настай /10-15 кг/: 5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 300 мг ибупрофен/
Хэрэглэгч2025-01-06 19:18:34
Hi 6 сартай хүүхдэд хэдэн граммаар өгөх вэ?
Их эмч2025-01-06 19:39:40
Сайн байна уу. 3-6 сартай хүүхдэд /5-7,6 кг/: 2,5 мл-ээр өдөрт 3 удаа
Хэрэглэгч2024-12-22 14:05:22
13 настай хүүхэд хэдээр хэрэглэх вээ
Их эмч2024-12-22 15:56:28
Сайн байна уу. 15мл ээр өдөрт 3 удаа
Хэрэглэгч2024-02-17 22:29:12
Задалсанаас хойш яаж хадгалах вэ задлаад 2 сар болчихсон хэрэглэж брлох уу
Их эмч2024-02-18 03:38:37
Сайн байна уу. Хадгалах нөхцөл Гэрлээс хамгаалах зориулалттай үйлдвэрлэгчийн савлагаанд 25°С-ээс ихгүй хэмд хадгална. Флаконыг сайтар таглаж хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална. Хүчинтэй хугацаа 2 жил Онгойлгосон флаконыг 6 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Савлагаан дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Хэрэглэгч2023-12-18 20:16:49
сайн байна уу өмнө нь чонон хөрвөстөж байсан хүүхэд ууж болохгүй юм уу
Их эмч2023-12-19 03:07:50
Сайн байна уу. Хориглох заалт: Ибупрофенийг ходоод гэдэсний идэгдмэл шархлаатай өвчтөнд хэрэглэж болохгүй. Ибупрофен, аспирин зэрэг стероид бус үрэвслийн эсрэг эмүүдэд хэт мэдрэгжсэн өвчтөнд хэрэглэхгүй
Хэрэглэгч2023-12-05 03:23:22
Энийг хэргэлснээс хойш хэдэн цагын дараа халуун нь буурдаг вэ
Их эмч2023-12-05 03:46:47
Сайн байна уу. 20-30 минут, зарим тохиолдолд 1-2 цагын дараа өвдөлт намдаж болно.
Хэрэглэгч2023-12-05 03:23:13
Энийг хэргэлснээс хойш хэдэн цагын дараа халуун нь буурдаг вэ
Их эмч2023-12-05 03:46:39
Сайн байна уу. 20-30 минут, зарим тохиолдолд 1-2 цагын дараа өвдөлт намдаж болно.
Хэрэглэгч2020-05-28 08:39:41
Сайн байна уу.ибуфен эмийг задалсанаас хойш дахин хэрэглэж болох уу.
Их эмч2020-05-28 09:56:18
Сайн байна уу. 14хоногоос хэтэрсэн бол дахин хэрэглэх хэрэггүй баярлалаа
Хэрэглэгч2020-01-24 20:49:17
Сайн байна уу? 10 настай хүүхдэд хэдэн гр өгөх вэ ?
Их эмч2020-02-01 16:56:07
Сайн байна уу. кг жингээр нь ихэвчлэн таблеткаар өгнөө
