KTR-230 powered muscle stimulator
39,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,995₮

-6%-2,394₮

-8%-3,192₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хэрэглэхээс өмнө массаж хийх биеийн хэсгийг цэвэрлэх шаардлагатай. 2 ширхэг төмөр оролтыг аппаратанд холбоно. Аппаратыг массаж хийлгэх биеийн хэсэгт / хүзүү, гар, хөл, гэдэс гэх мэт/ байрлуулан асаах товчлуур дээр даран ажиллуулна. Электрон наалт биед гүйцэт наалдсан байх ёстой бөгөөд /+/ болон /-/ товчлуур дээр даран массажны хүчийг өөрт тохируулан 0-12 хүртэл ихэсгэж багасгана. Массажны төрлийг солихдоо /+/ товчлуур дээр удаан дарах ба дохио дуугарахад горим солигдоно. Хэрэглэж дуусаад биенээс аппаратыг салган бохирдлоос сэргийлэн хамгаалалтын наалтыг наана. Аппаратыг асаахад массажны хүч 0-с эхлэх ба аажмаар нэмнэ. Мөн электрон наалт нь биенээс салсан тохиолдолд 3 секунд тутам дохио өгөн 30 сек дараа өөрөө унтарна. Уг аппарат 15 минут ажиллаад унтрах горимтой, мөн унтраахыг хүсвэл товчлуур дээр даран унтрааж болох ба хэрэглээгүй буюу 30 сек турш биед хүрэлцээгүй тохиолдолд автоматаар унтарна.
Хэсэг газарт хэрэглэснээр мэдрэлийн эд эсүүд сэргэн, цусан хангамж сайжран, булчин сулруулан өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлнэ. Уг аппаратыг хүзүү, мөр, гар, хөл, гуя, бэлхүүс зэрэг биеийн хэсгүүдэд хэрэглэх боломжтой ба та хаана ч хэзээ ч авч явж болно
Аппаратны эх бие бохирдсон бол хуурай алчуураар арчиж цэвэрлэнэ. Электрон наалтны гадаргууг тоос, тосорхог бодис, наалдамхай зүйлтэй хүрэлцэхээс сэргийлж байх хэрэгтэй ба ингэж бохирдсоноор наалдамхай чанар нь алдагдана. Хэрэв электрон наалтны гадаргуу нь бохирдсон бол цэвэр усаар цэвэрлэж хатаана. Хүүхдээс хол хадгална, нарны тусгал, өндөр температуртай болон чийгтэй газар хадгалж болохгүй.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
