Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Бетаклав 875мг+125мг №14

RX - Жортой

Үнэ

25000 ₮
Амоксициллин – Грам эерэг ба Грам сөрөг нянгийн эсрэг, өргөн хүрээний хагас синтетик антибиотик.  Амоксициллин нь бета-лактамазийн нөлөөгөөр идэвхгүй болдог учраас энэхүү ферментийг нийлэгжүүлдэг микроорганизмуудад нөлөөлдөггүй байна.Клавулановын хүчил- бүтцээрээ пенициллинтай төстбета-лактамазын ингибитор, пенициллин болон цефалоспоринд тэсвэртэй нянд илэрдэг бета-лактамазын өргөн хүрээний идэвхийг дарангуйлах чадвартай. Клавулановын хүчил нь дийлэнхдээ нянгийн тэсвэртэй байдлыг бүрдүүлдэг плазмидын бета-лактамазын эсрэг хангалттай идэвхийг агуулах боловч клавулановын хүчлээр дарангуйлагддаггүй хромосомын бета-лактамаз I хэлбэрийн эсрэг идэвхгүй юм.Бетаклав нь клавулановын хүчлийг агуулснаар амоксициллиныг бета-лактамаз ферментээр устгагдахаас сэргийлэх бөгөөд энэ нь түүний нянгийн эсрэг хүрээг өргөжүүлдэг байна.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
  • Амоксициллин – Грам эерэг ба Грам сөрөг нянгийн эсрэг, өргөн хүрээний хагас синтетик антибиотик.  Амоксициллин нь бета-лактамазийн нөлөөгөөр идэвхгүй болдог учраас энэхүү ферментийг нийлэгжүүлдэг микроорганизмуудад нөлөөлдөггүй байна.
  • Клавулановын хүчил- бүтцээрээ пенициллинтай төстбета-лактамазын ингибитор, пенициллин болон цефалоспоринд тэсвэртэй нянд илэрдэг бета-лактамазын өргөн хүрээний идэвхийг дарангуйлах чадвартай. Клавулановын хүчил нь дийлэнхдээ нянгийн тэсвэртэй байдлыг бүрдүүлдэг плазмидын бета-лактамазын эсрэг хангалттай идэвхийг агуулах боловч клавулановын хүчлээр дарангуйлагддаггүй хромосомын бета-лактамаз I хэлбэрийн эсрэг идэвхгүй юм.
  • Бетаклав нь клавулановын хүчлийг агуулснаар амоксициллиныг бета-лактамаз ферментээр устгагдахаас сэргийлэх бөгөөд энэ нь түүний нянгийн эсрэг хүрээг өргөжүүлдэг байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Амоксициллин ба клавулановын хүчлийн хавсарсан нэгдлийг дараах байрлалтай нянгийн халдварыг эмчлэх заалтаар  мэдрэг нянгуудад хэрэглэнэ:
  • Амьсгалын дээд замын халдвар (Чих хамар хоолойн эмгэг орно), жишээлбэл, дийлэнхи  тохиолдолд стрептококк пневмони, гемофилус инфлюэнза, моракселла катаралис ба идээт стрептококкоор үүсгэгддэг гүйлсэн булчирхайн дахилтатүрэвсэлхамрын дайврын үрэвсэл, дунд чихний үрэвсэл
  • Амьсгалын доод замын халдвар, жишээлбэл, дийлэнхи  тохиолдолд стрептококк пневмони, гемофилус инфлюэнза, моракселла катаралисаар үүсгэгддэг архаг бронхитын сэдрэл, уушигны хатгалгаа, бронхопневмони
  • Шээс, бэлгийн замын халдвар, жишээлбэл, дийлэнхи  тохиолдолд Энтеробактерийн бүлэг(ихэвчлэн Эшерихи коли), Стафилококк сапрофитикус, Энтерококкийн бүлгийн хэвшинжүүдээр үүсгэгдсэн давсагний үрэвсэл, шээлэйн үрэвсэл, бөөрний үрэвсэл, эм бэлэг эрхтний үрэвсэл, мөн түүнчлэн Нейссерия гонорейгаар үүсгэгдсэн гонорей
  • Арьс болон зөөлөн эдийн халдвар, дийлэнхи тохиолдолд алтлаг стафилококк, идээт стафилококк ба бактеройдуудаар# үүсгэгддэг
  • Яс болон үений халдвар, жишээлбэл, алтлаг стафилококкоор үүсгэгдсэн ясны идээт үрэвсэлшаардлагатай тохиолдолд удаан хугацааны эмчилгээ хийх боломжтой.
  • Шүд, эрүүний ясны халдвар, жишээлбэл, периодонтит, шүд, эрүүний ясны халдварын шалтгаантай дээд эрүүний синусит,  шүдний хүнд явцтай идээт буглааа целлюлит болж тархах
  • Бусад хавсарсан халдварууд (жишээлбэл, жирэмслэлт тасалсны дараах үжил, төрөлтийн дараах үжил, хэвлий доторх үжил) үе шаттай эмчилгээний нэг хэсэг болж болно.
  • Тухайн бүлгийн зарим нянгууд нь бета-лактамазыг үүсгэдэг учраас амоксициллинд мэдрэг биш болдог байна (<<Фармакологийн үйлдэл>> бүлгээс харна уу)
  • Амоксициллин нь Бетаклав®-ын идэвхтэй бодисуудын нэг учраас амоксициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдварыг уг бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой.Мөн түүнчлэн Бетаклав® бүтээгдэхүүн нь амоксициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хавсарсан халдварын үед болон бета-лактамаз үүсгэдэг, амоксициллин ба клавулановын хүчлийн хавсарсан нэгдэлд мэдрэг нянгуудын халдварын эмчилгээнд хэрэглэх боломжтой.
  • Амоксициллин ба клавулановын хүчлийн хавсарсан нэгдэлд үзүүлэх нянгийн мэдрэг байдал нь газарзүйн байршил, хугацаанаас хамааран харилцан адилгүй байна. Иймд боломжтой тохиолдолд тухайн газрын нянгийн мэдрэг байдлыг анхаарч үзэх ёстой. Шаардлагатай тохиолдолд нянгийн дээж цуглуулах болон нянгийн мэдрэг байдлын шинжилгээг хийх хэрэгтэй.
НАЙРЛАГА
  • Нимгэн бүрхүүлээр хучигдсан нэг шахмалд 500 мг +125 мг / 875 мг + 125 мг:
  • Цөм
  • Идэвхитэй бодисууд:
  • Амоксициллины тригидрат 573,892 мг / 1004,310 мг, энэ нь амоксициллины  500,000 мг / 875,000 мг-тай тэнцүү.
  • Калийн клавуланат микрокристаллан целлюлоз (1:1) 303,834 мг / 303,834 мг, энэ нь калийн клавуланат 151,915мг / 151,915 мг-тай болон клавулановын хүчил 125,000 / 125,000 мг-тай тэнцүү.
  • Туслах бодис: микрокристаллан целлюлоз, магнийн стеарат, коллоидон кремнийн диоксид, натрийн карбоксимерилкрахмал
  • Нимгэн бүрхүүл:цагаан опадрай Y-1-7000*
  • *Цагаан опадрай Y-1-7000:  гипромеллоз 5 cP(E464), титан диоксид (E171), макрогол- 400
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА
  • Асуумжинд амоксициллин, клавулановын хүчил, бүтээгдэхүүний  найрлаган дахь бусад бодис, бета-лактамын антибиотикт (тухайлбал, пенициллин, цефалоспорин) хэт мэдрэг тохиолдол
  • Өмнө нь амоксициллин ба клавулановын хүчлийн хавсарсан бэлдмэлийг хэрэглэхэд шарлалт үүсч байсан эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдол
  • 12 нас хүртэлх хүүхдэд эсвэл биеийн жин 40кг-аас бага тохиолдолд
  • Бөөрний үйл ажиллагааны хүнд алдагдал (креатининий клиренс < 30мл-мин)(тун 875 мг + 125 мг)

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН