
Ибупрофен /Хавон/400 мг №10
4,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-225₮

-6%-270₮

-8%-360₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд 1 шахмалаар 2-3 удаа, 12-оос доош насанд 1 шахмалаар 2 удаа хэрэглэнэ
Ревматоид артрит, юувенил ревматоид артрит, остеоартрит /үений бүтцийн өөрчлөлттэй/, үе мөчний өвдөлт, ханиад, томууны улмаас үүссэн өвдөлт ба халууралт, нурууны өвдөлт, сарын тэмдэг алдагдах, мэс заслын дараа өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. Дараах өвчнүүдийн үед хэрэглэж болно. Толгой, шүд, булчингийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, цочмог тулай, хайрст үлдийн артрит, зөөлөн эдийн гэмтэл (булчин шөрмөс сунах, бэртлийн шарх, няцралт), үений үрэвсэлт өвчин (шөрмөсний эдийн үрэвсэл, шөрмөсний уутны үрэвсэл, бурсит) үед хэрэглэнэ.
Нэг шахмалд 400мг ибупрофен агуулагдана.
Харшлын урвал илэрч болзошгүй. Ходоод гэдэсний шархлаатай, найрлаганд орсон бодист хэт мэдрэг хүмүүс, Аспиринаас үүдэлтэй гуурсан хоолойн багтраа болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм (ЦОГ 2-ыг хориглогч) хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, харшлын урвалууд илэрч байсан хүмүүст хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-09 04:06:36
Энгийн цагаан ибупрофенийг шахмалаар хийж болох болвуу
Их эмч2024-10-09 04:08:58
Сайн байна уу. ибупрофен эмээр тул ууна
Хэрэглэгч2024-08-11 01:19:44
Хавон биш энгийн цагаан ибупрофен г хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Их эмч2024-08-11 02:37:15
Сайн байна уу. Ходоод, гэдэсний шархлаа, жирэмсний сүүлчийн 3 сар /жирэмсний эхний 6 сар зайлшгүй шаардалагтай үед бага тунгаар хэрэглэнэ.
