ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Ибуфен форте гүзээлзгэнэ 200мг/5мл 100мл

7,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-375

Үнэ
7,125
Gold

-6%-450

Үнэ
7,050
Platinium

-8%-600

Үнэ
6,900

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Төрөл бүрийн шалтгаантай халууралт:

o   Салстын эмгэг

o   Амьсгалын эрхтэний вирусын цочмог халдварт эмгэгүүдийн үед

o   Ханиад томуу

o   Гүйлсэн булчирхайн үрэвсэл (залигуурын үрэвсэл)

o   Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед

o   Вакцины дараах урвал

·         Янз бүрийн шалтгаандтай, хөнгөн дунд зэргийн өвдөлт:

o   Дунд чихний үрэвслийн сэдрэл

o   Шүдний өвдөлт, шүд өвдөлттэйгээр цухуйх

o   Толгойн өвдөлт, мигрен

o   Булчин, үений өвдөлт

o   Тулгуур эрхтэн тогтолцооны гэмтэл                                                          Хэрэглэх арга ба тун

Ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Зөв тугнахын тулд бэлдмэлийн хайрцагт хэмжээстэй тугнагч тариур савласан байна. 6 хүртэл сартай хүүхдэд эмчийн зөвлөгөө авсны дараа түүний зааврын дагуу бэлдмэлийг хэрэглэнэ. Хэрэв 3-5 сартай хүүхдэд эмийн бэлдмэлийг хэрэглээд 24 цагийн дараа өвчний шинж тэмдэг хэвээрээ эсвэл улам хүндэрсээр байвал эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв 6 сараас 12 настай хүүхдэд эмийн бэлдмэлийг хэрэглэж байхад өвчний шинж тэмдэг 3 хоногоос илүү хугацаагаар хадгалагдвал эмчид хандах шаардлагатай.

Бэлдмэл нь яаралтай экстренной эмчилгээнд зориулагдсан. Зөвлөмжит тунг хэтрүүлж болохгүй. Аль болох богино хугацаанд, шинж тэмдгийг хянахуйц аль болох хамгийн бага тунгаар хэрэглэх замаар гаж нөлөөний урвалыг бууруулж болно. Савыг нээсэн тохиолдолд 6 сарын дотор хэрэглэнэ. 

 

Тугнагч тариурыг хэрэглэх заавар


1.    Флаконы тагийг эргэдэж онгойлгоно (доош нь дараад цагийн зүүний эсрэг эргүүлнэ)

2.    Тугнагч тариурыг флаконы нүхээр хүчтэй түлхэж оруулна

3.    Флаконыг хүчтэй сэгсэрнэ

4.    Тугнагч тариурыг дүүртэл татахын тулд флаконыг ёроолыг нь дээш харуулна, дараа нь шахуургыг доош татаж хэрэгтэй хэмжээсийг хүртэл хөвмөлөөр дүүргэнэ

5.    Флаконыг анхны байрлалд буцааж эргүүлээд, тугнагч тариурыг болгоомжтой татаж флаконоос гаргана.

6.    Тугнагч тариурын нэг үзүүрийг хүүхдийн аманд байрлуулж, дараа нь шахуурга дээр аажим дарж дотрох агуулагдахууныг амны хөндийд оруулна.

7.    Хэрэглэсэний дараа флаконыг эргэддэг таглаагаар таглаад тугнагчийг угааж, хатаана.

 

Тун

Ибупрофены тунг тогтоохдоо биеийн жин болон өвчтөний насыг харгалзан үзэх ёстой. Ибупрофены нэг удаагийн хэрэглээний тун биеийн нэг кг жинд 7-10мг/кг, хоногийн хамгийн дээд хэмжээ биеийн нэг кг жинд 20-30мг/кг байдаг.

-          Хөхүүл 3-6 сартай хүүхдэд /5-7,6 кг/: 2,5 мл-ээр өдөрт 3 удаа /хоногийн тун 150 мг ибупрофен/

-          Хөхүүл 6-12 сартай /7,7-9 кг/: 2,5 мл-р өдөрт 3-4 удаа /хоногийн тун 150-200 мг ибупрофен/

-          Хүүхэд 1-3 настай /10-15 кг/: 5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 300 мг ибупрофен/

-          Хүүхэд 4-6 настай /16-20 кг/: 7,5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 450 мг ибупрофен/

-          Хүүхэд 7-9 настай /21-29 кг/: 10 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 600 мг ибупрофен/

-          Хүүхэд 10-12 настай /30-40 кг/: 15 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 900 мг ибупрофен/

Тунг 6-8 цаг тутамд, тун хооронд багадаа 4 цагийн зайтай хэрэглэж болно.

Гүзээлзгэний амт, үнэртэй, цайвар цагаан өнгийн нэг төрлийн хөвмөл
•    Фармакодинамик
Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй пропионы хүчлийн уламжлалт нэгдэл юм.
Бэлдмэл нь циклооксигеназа ферментийг дарангуйлсанаар арахидоны хүчлээс простагландин үүсэлтийг саатуулж улмаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ, гэхдээ өөр механизм байхыг үгүйсгэхгүй. Ибупрофенийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 30 минутын дараа бэлдмэлийн халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэл илэрдэг болох нь батлагдсан.
•    Фармакокинетик                                                                                                                                     

Ибупрофеныг ууж хэрэглэхэд бие махбодод маш хурдан шимэгдэж тархдаг. Өлөн үед ууснаас хойш 1-2 цагийн дараа цусны сийвэн дэхь бэлдмэлийн тун дээд хэмжээнд хүрнэ. Хоол ундны зүйлстэй хамт хэрэглэх нь ибупрофены шимэгдэлтийг удаашруулдаг хэдий ч түүний биохүртэхүйг бууруулдаггүй, (tmax) энэ тохиолдолд өлөн үед хэрэглэсэнээс 30-60 минутаар уртсаж ойролцоогоор 1,5-3 цаг болдог. Ибупрофен нь сийвэнгийн уургуудтай голчлон альбуминтай 99 болон түүнээс дээш хувиар холбогддог. Ибупрофены хувиралын бүтээгдэхүүн метаболитууд нь бөөрөөр бүрэн ялгарна.

5 мл хөвмөлд
Үндсэн бодис: ибупрофен 100 мг
Туслах бодис: гипромеллоз, ксантины дүүргэгч, глицерол, натрийн бензоат, мальтитол, натрийн цитрат, нимбэгний хүчлийн моногидрат, натрийн сахаринат, натрийн хлорид, гүзээлгэний амт, үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус

Ибупрофен ихэвчлэн зохимж сайтай байдаг. Ибупрофеныг эмийн сангаас жоргүй олгодог бэлдмэлийн хувьд, богино хугацаанд хэрэглэхэд дор дурьдсан гаж нөлөөний урвалууд ажиглагдсан байна.

Гаж нөлөөнүүдийг илрэх давтамжаар нь дор үзүүлэв:

Хаяа (100 өвчтөний 1 хүртэл хүнд илэрдэг):

-                 Биж, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, шулуун гэдэсний амсар цочрох

-                 Толгой өвдөх

-                 Төрөл бүрийн гаралтай тууралт

-                 Загатнаа ба чонон хөрвөс

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй