
Ницерголин 5мг №100
136,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-6,825₮

-6%-8,190₮

-8%-10,920₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрсэн хүнд өдөрт ницерголин 15мг тунг 3 хуваан ууна. Тунг өвчтөний нас, шинж тэмдэгээс хамааран тохируулж болно.
Тархины давтан шигдээсийн үр дагавраас шалтгаалсан тархины цусан эргэлтийн архаг эмгэгшилт гипобулиаг сайжруулахад хэрэглэнэ.
Ницерголин 5мг, идэвхүй хольц Лактоз гитрат, D-маннитол, урьдчилан бэлтгэсэн цардуул, гидроксипропилцеллюлоз, этилцеллюлоз, магни стеарат, гипромеллоз, макрогол 6000, тальк, титаны давхар исэл агуулна. Хальсан бүрхүүлтэй шахмал.
Ницерголины эмчилгээний үргэлжлэх хугацааг эмнэлзүйн хариу урвал, гаж нөлөөний илрэлийн ноцтой байдлыг нарийн нягталсны дараа тогтооно. Өвчтөнд 12 долоо хоногийн хэрэглээнд үр дүн үзүүлэхгүй бол зогсооно. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-22 18:44:01
Хоолны дараа хэдэн минут болж байж уух вэ
Их эмч2024-08-22 19:27:14
Сайн байна уу. Минут заахгүй ээ. Хоолны дараа ууна.
Хэрэглэгч2024-08-22 11:29:31
Хоолны дараа уух уу тодорхой заавар өгнө үү
Их эмч2024-08-22 12:41:01
Сайн байна уу. Хоолны дараа ууна.
Хэрэглэгч2024-06-11 08:59:32
Өдрийн хэдээр уух уу
Их эмч2024-06-11 11:37:37
Сайн байна уу. Өдөрт 2-3 удаа хэрэглэнэ
Хэрэглэгч2024-05-17 15:27:17
Erdenetiin salbaraar awch boloh uu
Их эмч2024-05-17 17:47:59
Сайн байна уу. 18001883/1/2 р шугамаар холбогдож асуугаарай
Хэрэглэгч2024-01-01 19:30:36
10сард харвасан юм энэ эмийг уусан дахиж уу 1 уугаад болох уу
Их эмч2024-01-01 19:34:10
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-11-25 21:59:20
Эмийн гаж нөлөө юу вэ. Бөөлжих дотор муухайрах үзэгдэл байх уу
Их эмч2023-11-26 00:45:44
Сайн байна уу. Гаж урвалууд Эм хэрэглээтэй холбоотой илрэх гаж нөлөөний талаарх ямар нэгэн судалгаа хийгдээгүй. Хэрэв дараах гаж нөлөө илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээ авна. Тохиолдол тогтоогдоогүй Ходоод гэдэсний талаас Анорекси, суулгалт, өтгөн хаталт, дотор муухайрах, ходоод өвдөх, ам цангах Элэгний талаас Элэгний үйл ажиллагаа алдагдах Зүрх судасны талаас Толгой эргэх, байрлалын хамааралт толгой эргэх, зүрх дэлсэх, халуун оргих Сэтгэц мэдрэлийн талаас Унтаарах, бие дарах, толгой өвдөх, чих шуугих, нойргүйдэх Хэт мэдрэгшилт Тууралт, чонон хөрвөс, загатнаа
Хэрэглэгч2023-09-23 18:59:30
Энэ эмийг хэрэглэснээс унтах гэхээр газар хөдөлж байгаа юм шиг дайвалзаад, бие чичигнэх, сандрах гаж нөлөө илэрхүү??
Их эмч2023-09-23 22:36:08
Сайн байна уу. Гаж нөлөө илэрч болно. Эмчлэгч эмчдээ эргээд хандаарай.
Хэрэглэгч2023-07-04 17:57:41
Аль салбарт байгаа вэ очиж авьяа
Их эмч2023-07-04 19:35:19
Сайн байна уу. та 18001883-2-1 гэж холбогдоод асуугаарай
Хэрэглэгч2023-05-31 10:45:18
одоо худалдаанд бна уу
Их эмч2023-06-01 01:57:15
Сайн байна уу. уучлаарай байхгүй
Хэрэглэгч2023-05-10 07:26:16
Энэ эмийн дэлгэрэнгүй танилцуулга тайлбар байна уу
Их эмч2023-05-11 00:25:28
Сайн байна уу. Тархины бодисын солилцоо ба цусан хангамжийн цочмог болон архаг өөрчлөлт (тархины судасны хатуурал, артерийн даралт ихсэх эмгэг, тархины судасны тромбоз ба бөглөрлийн улмаас үүссэн, ялангуяа тархины түр зуурын дайрлага, судасны гаралтай тэнэгрэл (30мг тунгаар хэрэглэнэ), судас агчсаны улмаас толгой өвдөх) · Цочмог ба архаг явцтай захын бодисын солилцоо болон цусан хангамжийн өөрчлөлт (гар, хөлийн артерийн органик ба үйл ажиллагааны эмгэг, Рейно-гийн өвчин, захын цусны урсгалын алдагдлаар нөхцөлдсөн хам шинж)
Хэрэглэгч2023-05-10 07:25:54
Энэ эмийн дэлгэрэнгүй танилцуулга тайлбар байна уу
Их эмч2023-05-11 00:25:36
Сайн байна уу. Тархины бодисын солилцоо ба цусан хангамжийн цочмог болон архаг өөрчлөлт (тархины судасны хатуурал, артерийн даралт ихсэх эмгэг, тархины судасны тромбоз ба бөглөрлийн улмаас үүссэн, ялангуяа тархины түр зуурын дайрлага, судасны гаралтай тэнэгрэл (30мг тунгаар хэрэглэнэ), судас агчсаны улмаас толгой өвдөх) · Цочмог ба архаг явцтай захын бодисын солилцоо болон цусан хангамжийн өөрчлөлт (гар, хөлийн артерийн органик ба үйл ажиллагааны эмгэг, Рейно-гийн өвчин, захын цусны урсгалын алдагдлаар нөхцөлдсөн хам шинж)
Хэрэглэгч2023-04-04 18:21:33
Энэ эм салбаруудаар байгаа юу
Их эмч2023-04-05 01:14:21
Сайн байна уу. уучлаарай байхгүй
Хэрэглэгч2023-03-19 09:23:17
4 сар хугацаа нь дуусах бсан шинэээр хэзээ ирэх үү
Их эмч2023-03-19 10:18:40
Сайн байна уу. Одоогоор тодорхойгүй байна.
Хэрэглэгч2023-03-14 18:27:37
Сайн байна уу? Энэ эм дотроо хэдэн ширхэг байдаг бэ? Мөн өдөрт хэдээр уух бэ? Үргэлжлүүлэн уух хугацаа (курс)гэж байдаг уу?
Их эмч2023-03-14 22:42:23
Сайн байна уу. Хайрцагт 100 шахмал, 1000 шахмал байна. Насанд хүрсэн хүнд өдөрт ницерголин 15мг тунг 3 хуваан ууна. Тунг өвчтөний нас, шинж тэмдэгээс хамааран эмч тохируулна.
Хэрэглэгч2023-02-18 18:14:55
хоү
Их эмч2023-02-18 21:45:57
Сайн байна уу. Та асуултаа тодорхой илгээж өгнө үү.
