

Бепантен мазь 5%-100гр
61,400₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,070₮

-6%-3,684₮

-8%-4,912₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Гадуур хэрэглэнэ. Тосон түрхцийг хэрэгцээнээс хамаарч хоногт 1 буюу эсвэл хэд хэдэн удаа түрхэж хэрэглэнэ, Хөхүүл эхийн хөхний булчирхайн арчилгаа: хөхүүлэх бүрийнхээ өмнө хөхний товчинд түрхэнэ. Хөхүүл хүүхдийн арчилгаа: живхийг солих бүрдээ түрхэж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц хэлбэрээс хамаарна.
Арьсны жижиг гэмтлийн үед эдгэрэх явцыг идэвхжүүлэх хөнгөн хэлбэрийн түлэгдэлт ба зулгарал; туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох, архаг явцтай шархлаа, цооролт, хошногоны шалбархай цууралт, арьс шилжүүлэн суулгах ба умайн хүзүүний улайлт, кортикостероид эмчилгээний үед хэрэглэнэ. Хөхүүл хүүхдийн нуралтын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ. Хөхний товч хагарах буюу эсвэл эмзэг хөндүүр болох эмгэгийн эмчилгээ, хөхүүл үед хөхний булчирхайн байнгын арчилгаанд тус тус хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис декспантенол 50 мг, туслах бодис DL-пантолактон, феноксиэтанол, амфизол К, цетилийн спирт, стеарилын спирт, ланолин (Е913), изопропилмиристат, пропиленгликоль (Е1520) цэвэршүүлсэн ус.
Дархлалын систем, арьс ба арьсан доорх эдийн зүгээс: ялангуяа арьсны харшлын урвал (хавьтлын дерматит, харшлын гаралтай дерматит, загатнаа, улайрал, намарс, тууралт, чонон хөрвөс, арьс цочрох, цэврүүт тууралт) илэрнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-25 04:29:14
Салхинцэцэгийн шарханд хэрэглэж болохуу
Их эмч2024-08-25 07:29:31
Сайн байна уу. болохгүй
