ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Арбидол 100мг №20 - капсул

16,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-825

Үнэ
15,675
Gold

-6%-990

Үнэ
15,510
Platinium

-8%-1,320

Үнэ
15,180

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хоолноос өмнө амаар ууж хэрэглэнэ. 6-аас 12 нас хүртэлх хүүхэд 100 мг (1 капсул)12-оос дээш насны өсвөр насны хүүхэд болон насанд хүрэгсэд 200 мг (2 капсул)

Томуугийн вирусын халдварын шинж тэмдэг илэрсэнээс хойш эхний 2 хоногт багтааж эмчилгээ болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор насанд торируулан хэрэглэнэ. Вирусийн халдварын үед арбидолын үзүүлэх эмийн үйлдэл нь өвчний үргэлжлэх хугацаа богиносох, халдварын хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор мөн вирусийн шалтгаантай халдварт эмгэг, амьсгалын замын цочмог өвчин үүсгэгч вирусийн халдварт эмгэгийн үед эмчилгээнд хэрэглэнэ, герпесийн шалтгаантай халдвар дахих үед хавсарсан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ, мэс заслын дараах халдварын шалтгаантай хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэнэ.

Эмийн идэвхтэй бодис умифеновир гидрохлорид моногидрат (умифеновир гидрохлоридийн тунтай дүйцэхүйц) 100 мг. Эмийн найрлагад төмсний цардуул 30,14 мг, микроталст целлюлоз 55,76 мг, коллоид кремнийн диоксид (аэросил) 2,0 мг, повидон К25 (коллидон 25) 10,1 мг, кальцийн стеарат 2,0 мг.
 

Эмийн найрлагад орсон бусад бодист хэт мэдрэг буюу харшилтай бол хэрэглэхийг хориглоно, 6-аас доош насны хүүхдэд эмчилгээнд хэрэглэхийг хориглоно. Жирэмсний эхний 3 сард эмчилгээнд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эхэд эмчилгээнд хэрэглэхгүй. Жирэмсний 2 дахь болон 3 дахь гурван сард жирэмсэн эхэд болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө        

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-24 10:39:05

Сайн бнауу,хамраас нус гоожих,хоолой хөндүүрлэх,найтаагаад байгаа ханиаданд ууж болохуу,уувал заавал элэгний эмтэй хавсарах уу

Их эмч2025-05-24 10:43:23

Сайн байна уу. Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчид хандана уу

Хэрэглэгч2023-06-22 15:51:15

хөхүүл ээж хэрэглэж болох уу

Их эмч2023-06-23 12:14:03

Сайн байна уу. Болохгүй ээ.

Хэрэглэгч2023-05-24 20:37:07

Энэ эм 100мг тай нь 10 ш нь 16500 юмуу

Их эмч2023-05-24 21:31:49

Сайн байна уу. 20ширхэг нь 16,500төг

Хэрэглэгч2023-04-05 12:18:52

сайн байна уу энийг кагоцелийн оронд ууж болох уу

Их эмч2023-04-06 01:36:54

Сайн байна уу. Арбидол 100мг №20 - капсул Томуугийн А Б хүрээний вирусын халдварын шинж тэмдэг илэрснэс хойш эхний 2 хоногт багтааж эмчилгээ болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор насанд торируулан хэрэглэнэ. Мөн түүнчлэн томуугийн вакцин хийлгэх эсрэг заалттай хүнд урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн заавраар хэрэглэж болно.

Хэрэглэгч2022-11-22 23:58:51

Жирэмсэн хүн ууж болох уу, яаж хэрэглэх вэ? 33w

Их эмч2022-11-23 11:36:12

Сайн байна уу. Жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглодог.3 дахь сараас эмчийн заавраар хэрэглэнэ.

Их эмч2022-11-23 11:36:11

Сайн байна уу. Жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг хориглодог.3 дахь сараас эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2022-10-16 12:44:13

Эргоферон авсан байгаа. Арбидол нэмж уух шаардлагатай юу. Эерэг гарсан болно

Их эмч2022-10-17 10:19:39

Сайн байна уу. Шинж тэмдгээсээ хамаарна

Хэрэглэгч2022-01-17 10:27:47

Ковид туссан үед том хүн өдөрт хэдийг хэдэн цагийн зайтай уух вэ?

Их эмч2022-01-17 11:43:39

Сайн байна уу. Насанд хүрэгчид 200 мг аар өдөрт 3 удаа 5-7 хоног ууна. Хэрэглэж байх хугацаандаа элэг хамгаалах эм заавал уугаарай. Лив 52, эссливер форте, карсил макс, милк тистл аль нэгийг нь 2- 3 удаа