

Нойрос 50мг №10
7,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-375₮

-6%-450₮

-8%-600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд болон 14-өөс дээш насны хүүхдэд: 25-50 мг-аар өдөрт 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Курс эмчилгээ 10-15 хоног үргэлжилнэ. Насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 100 мг, хоногийн дээд тун 250 мг болно. Хүүхдэд: 1-3 насны хүүхдэд 5-10 мг, 4-6 настай хүүхдэд 10-15 мг, 7-14 настай хүүхдэд 12.5-25 мг тунгаар шаардлагатай бол 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Насанд хүрэгсэд нойргүйдлийн үед төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, нойрсуулах зорилгоор 25-50 мг тунгаар унтахаас 30 минутын өмнө ууна.
Нойргүйдэл, Паркинсоны хам шинж, хорея (олон үений үрэвсэл, хэрх төст өвчин), харшлын шалтгаант эмгэг (чонон хөрвөс, харшлын улмаас үүссэн нүдний ба хамрын салстын үрэвсэл, квинкийн хаван, меньерын хам шинж, эмийн харшил болон харшлын бусад өвчнүүд арьсанд гарсан харшлын тууралт, үрэвсэл г.м), далайн буюу өндрийн өвчин, туяаны өвчин, жирэмсэн үеийн бөөлжилтийн үед (зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эмчийн хяналтанд) арьс зөөлөн эдийн том хэмжээний гэмтэл (түлэгдэлт, хөлдөлт), цусархаг васкулит, ийлдсийн өвчин, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, хүчил ихэдсэн гастрит (хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд орно) зэрэгт тус тус хэрэглэнэ.
Нэг шахмалд- Үйлчлэгч бодис- 50 мг дифенгидрамины гидрохлорид, Туслах бодисууд- Натрийн карбоксиметилцардуул, микрокристалл целлюлоз, хоёр суурьт кальцийн фосфат, силикон диоксид, магнийн стеарат агуулна.
Чонон хөрвөс, гэрэлд хэт мэдрэг болох, арьсанд тууралт гарах, загатнах, анафилаксийн шок үүсэх гаж нөлөө илэрч болзошгүй. Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас: Толгой эргэх, нойрмоглох, сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, сэтгэл хөдлөлийн мэдрэлийн хөөрөлд орох, бие сулрах, ядрах, сэтгэл хөдлөлийн хариу урвалын хурд багасах, анхаарал сулрах, толгой өвдөх, ухаан самуурах, хөдөлгөөний тэнцвэрт байдал алдагдах, тайван бус болох, сэтгэл хөдлөл ихсэх, цочромтгой болох, салгалах, мэдрэл үрэвсэх, шөрмөс татах, парестези болох, хараа алдагдах, хоёрчилж харагдах, чихний дунгийн хурц үрэвсэл үүсэх, чих шуугих, эпилепсийн уналт сэдрэх зэрэг шинж илэрч болно. Мөн ам хатах, богино хугацаанд амны салст бүрхүүл мэдээ алдах, хоолны дуршил буурах, гүйлгэх, өтгөн хатах, аюулхай орчимд эвгүй оргих, аюулхайгаар өвдөх, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Зүрх судасны эрхтэн тогтолцооны талаас: Артерийн даралт буурах, зүрх дэлсэх, тахикарди, эктрасистол илэрч болно. Бусад шинжүүдээс: Хөлрөх, бие зарайх зэрэг шинж илэрнэ. Уг эмэнд хэт мэдрэг хүн, гуурсан хоолойн багтрааны хурц үе, зүрхний өвчнүүд, артерийн даралт буурах, хөхүүл эхчүүд, хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхайн томрол, ходоод 12 хуруу гэдэсний нарийсалтай шархлаа өвчин, давсагны хүзүүний нарийсал, уналт таталтын өвчтэй хүн, 1 хүртэлх насны хүүхдэд дифенгидрамин гидрохлоридыг хэрэглэж болохгүй. Жолоо барих, машин механизмтай ажиллах, нарийн анхаарал шаардсан ажил эрхэлдэг хүмүүс ажлын цагаар хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг туяа эмчилгээ болон спиртийн зүйлтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүд зөвхөн эмчийн хяналтанд, эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ. Хөхний сүүгээр ялгарах тул шаардлагатай нөхцөлд дифенгидрамины гидрохлоридын эмчилгээний үед хүүхдийг зохиомлоор хооллоно. 1-ээс дээш насны хүүхдэд эмчийн зааврын дагуу болгоомжтой хэрэглэнэ. Хадгалах нөхцөл 25С-ээс ихгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-17 23:35:23
Яаралтай
Их эмч2025-04-17 23:37:04
Сайн байна уу. 18001883 дугаараас лавлаарай
Хэрэглэгч2024-10-30 18:41:32
Гаж нолоо юу вэ толгой хөпөлцөн юм шиг хөдлөхөөр өвдөөд болдоггүй сүүлийн үед нойрс эмийг уугаад байгаа тэрнээс болоогүй байгаадаа
Их эмч2024-10-30 18:48:52
Сайн байна уу. Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас илрэх гаж нөлөө: Толгой эргэх, нойрмоглох, сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, сэтгэл хөдлөлийн мэдрэлийн хөөрөлд орох, бие сулрах, ядрах, сэтгэл хөдлөлийн хариу урвалын хурд багасах, анхаарал сулрах, толгой өвдөх, ухаан самуурах, хөдөлгөөний тэнцвэрт байдал алдагдах, тайван бус болох, сэтгэл хөдлөл ихсэх, цочромтгой болох, салгалах, мэдрэл үрэвсэх, чих шуугих, эпилепсийн уналт сэдрэх зэрэг шинж илэрч болно.
Хэрэглэгч2024-10-17 18:37:19
Нэг ууж үзсэн нойрсуулахгүй бна
Их эмч2024-10-17 19:35:55
Сайн байна уу. Унтахаас 1 цагын өмнө уугаад унтах орчин нөхцөлөө бүрдүүлээд үзээрэй
Хэрэглэгч2024-10-17 18:36:15
Нэг ууж үзсэн нойрсуулагч бна
Их эмч2024-10-17 19:36:04
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-08-17 17:35:10
ямар олон үйлдэлтэй юм бэ. гол үйлчилгээ нь юү юм бэ үрэвсэл дарах юм уу, төв мэдрэлийн системийг тайвшруулж унтуулах юм уу кк
Их эмч2024-08-17 17:44:34
Сайн байна уу. төв мэдрэлийн системийг тайвшруулж унтуулана
Хэрэглэгч2023-10-06 21:13:42
Нойрс эм хэрэглэх өдрийн тун
Их эмч2023-10-06 21:47:03
Сайн байна уу. Насанд хүрэгсдэд болон 14-өөс дээш насны хүүхдэд: 25-50 мг-аар өдөрт 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Курс эмчилгээ 10-15 хоног үргэлжилнэ. Насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 100 мг, хоногийн дээд тун 250 мг болно. Хүүхдэд: 1-3 насны хүүхдэд 5-10 мг, 4-6 настай хүүхдэд 10-15 мг, 7-14 настай хүүхдэд 12.5-25 мг тунгаар шаардлагатай бол 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Насанд хүрэгсэд нойргүйдлийн үед төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, нойрсуулах зорилгоор 25-50 мг тунгаар унтахаас 30 минутын өмнө ууна.
Хэрэглэгч2023-10-06 21:13:00
Нойрс эм хэрэглэх өдрийн тун
Их эмч2023-10-06 21:47:08
Сайн байна уу. Насанд хүрэгсдэд болон 14-өөс дээш насны хүүхдэд: 25-50 мг-аар өдөрт 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Курс эмчилгээ 10-15 хоног үргэлжилнэ. Насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 100 мг, хоногийн дээд тун 250 мг болно. Хүүхдэд: 1-3 насны хүүхдэд 5-10 мг, 4-6 настай хүүхдэд 10-15 мг, 7-14 настай хүүхдэд 12.5-25 мг тунгаар шаардлагатай бол 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Насанд хүрэгсэд нойргүйдлийн үед төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, нойрсуулах зорилгоор 25-50 мг тунгаар унтахаас 30 минутын өмнө ууна.
Хэрэглэгч2023-10-06 21:12:49
Нойрс эм хэрэглэх өдрийн тун
Их эмч2023-10-06 21:47:13
Сайн байна уу. Насанд хүрэгсдэд болон 14-өөс дээш насны хүүхдэд: 25-50 мг-аар өдөрт 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Курс эмчилгээ 10-15 хоног үргэлжилнэ. Насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 100 мг, хоногийн дээд тун 250 мг болно. Хүүхдэд: 1-3 насны хүүхдэд 5-10 мг, 4-6 настай хүүхдэд 10-15 мг, 7-14 настай хүүхдэд 12.5-25 мг тунгаар шаардлагатай бол 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Насанд хүрэгсэд нойргүйдлийн үед төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, нойрсуулах зорилгоор 25-50 мг тунгаар унтахаас 30 минутын өмнө ууна.
Хэрэглэгч2023-08-18 06:20:42
энэ эмнээс болгоомжтой байгаарай хүмүүсээ! Болж өгвөл татгалз! Болохгүй бол өөрөө жаахан судалгаа хийгээд үзээрэй
Их эмч2023-08-18 10:16:23
а
Хэрэглэгч2023-07-09 20:21:51
Их хэмжээгээр уувал яах вэ
Их эмч2023-07-10 01:59:42
Сайн байна уу. Тун хэтэрсэн үед Төв мэдрэлийн систем дарангуйлагдах, сэтгэл хөөрлийн байдалд орох, сэтгэл гутрах, хүүхэн хараа өргөсөх, ам хатах болон ходоод гэдэсний замын эрхтэн саажих зэрэг шинж илэрнэ
Хэрэглэгч2023-05-31 21:12:48
жороор олгох уу
Их эмч2023-06-01 01:37:23
Сайн байна уу. жороор олгоно
