ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Уронефрон 180мг №60

32,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,600

Үнэ
30,400
Gold

-6%-1,920

Үнэ
30,080
Platinium

-8%-2,560

Үнэ
29,440

Тоо ширхэг :

Номин Седар (0ш)Байршил харах
Монос Сансар колонк (0.66ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1.77ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.33ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчид дотуур ууж хэрэглэнэ. Өдөрт хоолны дараа 1 ширхэг шахмалаар 3-4 удаа ууна, ээлж эмчилгээ 2-6 долоо хоног үргэлжилж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Шаардлагатай бол эмчилгээг давтан хийж болно. 

Бөөрний чулуу, элс үүсэхээс сэргийлж хамгаалалтын коллоид болж шээсний эмгэг нэгдлийг эмульсжүүлэн гадаргууг хамгаалах үйлдэл үзүүлнэ. Шээсний замын тогтолцооны халдвар, үрэвсэлт эмгэгийн хавсарсан эмчилгээнд:цочмог, архаг цистит, цочмог, архаг пиелонефрит, архаг уретрит, чулуужих эмгэг, ялангуяа шээсний замын мэс ажилбарын дараа урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис 1 шахмалд 9 ургамлын 188 мг хуурай ханд Аllium cepa, Betula alba, Agropyron repens, Petroselium sativum, Trigonella foenum graecum, Solidago virgaurea, Equisetum arvense, Polygonum aviculare, Levisticum officinale. Туслах бодис лактоз моногидрат, магни стеарат, жижиг талст целлюлоз, усгүйжүүлсэн коллоид кремын диоксид. Бүрээс хар хөх 200 ногоон 200F210013 (поливинил спирт, тальк, макрогол, титаны диоксид (Е 171), хинолины шар (E 104), индигокармин (E 132), метакрилын хүчлийн сополимер С хэлбэр, натри гидрокарбонат
 

Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, цочмог гломерулонефрит, бөөрний завсрын эдийн цочмог үрэвсэл, нефроз, фосфатын чулуу, зүрх, бөөрний дутагдалтай үед хориглоно. Шээс дамжуулах замын бөглөрөл. Цусны бүлэгнэлт ихэссэн үед хэрэглэхийг хориглоно. Бага насны хүүхдэд (18 нас хүртэлх) эмийн хэрэглээний туршлага байхгүй тул энэ насны бүлгийн өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Харшлын урвал (тууралт, чонон хөрвөс, загатнаа, харшлын ринит) илэрч болно,хэт ягаан туяанд хэт мэдрэгшил ихсэн гэрэлд мэдрэг үүсч болох ба зарим тохиолдолд ходоод гэдэсний хямрал, дотор муухайрах, амтны мэдрэхүй өөрчлөгдөх, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, бөөр чулуужих, толгой эргэх шинж үүсч болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-24 15:29:36

хоолны дараа нэг доор 3г уухуу хэсэг зайтай уудаг уу

Их эмч2025-05-24 15:44:44

Сайн байна уу. 1ш-р өдөрт 34 удаа ууж хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-12-09 21:32:10

Нолицинтэй 400мг хамт хэргэлдэг үү туслаач

Их эмч2024-12-09 21:40:17

Сайн байна уу. Эмичйн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-11-13 20:25:54

Хэрэглэхэд толгой их өвдөөд байхын

Их эмч2024-11-13 21:02:04

Сайн байна уу. Эмээ зогсоогоод эмчдээ хандаарай

Хэрэглэгч2024-11-13 20:24:26

Гаж нөлөө

Их эмч2024-11-13 21:01:52

Сайн байна уу. Эмчлэгч эмчдээ хандаарай

Хэрэглэгч2024-10-03 10:59:56

Цистит хөдөлсөн үед хэд хоног уух вэ

Их эмч2024-10-03 19:15:07

Сайн байна уу. Насанд хүрэгчид дотуур ууж хэрэглэнэ. Өдөрт хоолны дараа 1 ширхэг шахмалаар 3-4 удаа ууна, ээлж эмчилгээ 2-6 долоо хоног үргэлжилж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Шаардлагатай бол эмчилгээг давтан хийж болно.

Хэрэглэгч2024-01-30 23:24:25

Сайн байна уу. Хөхүүл юмаа, 14 хоног уугаарай гэсэн юмаа. Ууж болох уу

Их эмч2024-01-30 23:44:45

Сайн байна уу. Хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэсэн туршлага байхгүй. Тиймээс аюулгүй байдлын үүднээс жирэмсэн, хөхүүл үед эмийг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Хэрэглэгч2024-01-24 19:49:07

Жирэмсэн хүн ууж болхуу 9долоо хоногтой

Их эмч2024-01-24 20:35:19

Сайн байна уу. жирэмсэн, хөхүүл үед эмийг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Хэрэглэгч2023-04-19 12:45:19

Heregleh zaavar uguuch

Их эмч2023-04-19 21:12:10

Сайн байна уу. Насанд хүрэгчид дотуур ууж хэрэглэнэ. Өдөрт хоолны дараа 1 ширхэг шахмалаар 3-4 удаа ууна. Ээлж эмчилгээ 2-6 долоо хоног үргэлжилж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Шаардлагатай бол эмчилгээг давтан хийж болно