
Контрикал №10/Ренонтрикал/
227,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-11,375₮

-6%-13,650₮

-8%-18,200₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Нэг флаконд агуулагдах бэлдмэлийг 2мл натрийн хлоридын изотоник уусмалд уусгана.
Өвчтөнг хэвтүүлж бэлтгэсэн уусмалыг венийн судсанд (1 минутанд 5мл байхаар тооцож удаан тарина) эсвэл богино буюу удаан хугацаат дуслаар тарьж хэрэглэнэ. Нойр булчирхайн цочмог үхжилт болон хэвлийн хөндий нь фермент агуулсан шингэнээр дүүрсэн өвчтөнд ренонтрикалыг хэвлийн хөндийд хэрэглэнэ.
- Нойр булчирхайн цочмог үрэвсэл
- Мэс заслын хийсний дараа нойр булчирхайн үрэвсэл ба өөх тосны эмбол үүсэхээс урьдчилан сэргийлэх
- Гиперфибринолизын шалтгаант цус алдалт
- Гэмтлийн дараах, мэс заслын дараах, хүүхэд төрүүлэхийн өмнө, төрүүлэх үе ба дараа; бүлэн хайлуулах эмчилгээний хүнд хэлбэрийн цус алдах хүндрэл
- Шок
Комбипак бүрийн агууламж:
- Лиофилжүүлсэн флакон бүрийн агуулагдах хэмжээ:
Апротинин 10.000 ОУН
- Ампул бүрт агуулагдах хэмжээ:
Натрийн хлорид BP 0.9% жин/эзэлхүүн
Тарилгын ус BP Хүрэлцэхүйц хэмжээгээр
Ренонтрикалыг апротининд хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Хэт мэдрэгшлийн урвал үүсэх хандлагатай эсвэл энэхүү эмийн бэлдмэлд хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
Ренонтрикалыг жирэмсний эхний 3 сартай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-11 16:40:51
Энийг гурвалсан мэдгэлд хийдэг үү ?
Их эмч2024-10-11 17:40:10
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-10-05 16:23:51
Контрикал тарай бгааа юу
Их эмч2024-10-05 16:24:52
Сайн байна уу. Байхгүй ээ.
Хэрэглэгч2024-09-12 17:23:00
Хэрэглэх заавар байна уу
Их эмч2024-09-12 17:26:13
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-09-06 21:19:35
Контрикал тариа байга юу
Их эмч2024-09-06 21:23:41
Сайн байна уу. одоогоор байхгүй бна
Хэрэглэгч2024-09-02 00:08:43
Ene emiig haanaas awah be gaj nuluu bn uu
Их эмч2024-09-02 00:13:49
Сайн байна уу. манайхаар байхгүй байна
Хэрэглэгч2024-03-08 14:06:44
Энэ тариаг хэдэн удаа хийх вэ өдөр болгон хийх үү
Их эмч2024-03-08 16:50:58
Сайн байна уу. Тунг эмчлэгч эмч тухайн өвчтөнд тохируулан хийнэ
Хэрэглэгч2023-12-27 17:41:55
Контрикал тариа байгаа юу?
Их эмч2023-12-27 17:47:51
Сайн байна уу. 18001883-2-1р шугамаар залгаж асуугаарай
Хэрэглэгч2023-09-24 08:17:12
Нойр булчирхай хурц өвдөж байгаа
Их эмч2023-09-24 08:35:52
Сайн байна уу. Энэ бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн хяналтанд хийх заалттай тул та эмчид хандаарай.
Хэрэглэгч2023-04-24 13:24:42
Нойр булчирхайн архаг өвчтэй
Их эмч2023-04-25 01:14:23
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
