

Физиолак 900гр №3 хүүхдийн сүү
85,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-4,250₮

-6%-5,100₮

-8%-6,800₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Савалгаан дээрх зааврын дагуу найруулж өгнө
Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй хүүхдэд хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодис, амин хүчлүүдийг агуулдаг цорын ганц эх үүсвэр гэдгийг бид бүгд үргэлж санах хэрэгтэй. Гэхдээ ээжүүд бидэнд харилцан адилгүй шалтгаанаар хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
1. Хэрэгцээт шимт бодисуудыг агуулсан байх: АНУ-ын хүнс болон эмийн захиргаа ( FDA)-с нийтэлсэн мэдээлэлд АНУ-д худалдаалагдаж байгаа хүүхдийн нэмэлт сүүнүүд доорх шимт бодисуудыг заавал агуулсан байх ёстой хэмээн шаарддаг байна. Үүнд: Уураг, өөх тос, линолын хүчил, нүүрс ус,витамин A,C,D,E,K,В1, В2,В6,В12, кальци, магни, төмөр, цайр, зэс, манган,фосфор, иод,натри,кали гэх мэт...
2. DHA буюу ОМЕГА 3 агуулсан байх: Дэлхийд хүүхэд хамгааллын бодлогоороо тэргүүлдэг Европын холбооны орнуудад хүүхдийн нэмэлт сүүнд дээрх шимт бодисуудаас гадна DHA буюу ОМЕГА 3 заавал агуулсан байхыг хуульчлан 2020.01 сараас хэрэгжүүлж, хяналт тавьж эхэлсэн байна. Учир нь DHA нь ханаагүй тосны хүчил ("сайн" төрлийн өөх тос гэж тооцогддог) бөгөөд хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжил болон харааны хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.
3. Органик аргаар үйлдвэрлэсэн байх: Ихэнхи сүүг үйлдвэрлэхдээ дулааны аргаар нунтагласан байдаг. Энэ нь дотор нь агуулагдах найрлагуудын бүтцийг өөрчлөх сөрөг талтай. Европын холбооны улсууд нэмэлт сүү үйлдвэрлэгчдэд тавьдаг хамгийн том шаардлага бол тухайн сүүг гаргаж авч байгаа үхэр болон ямаа нь бэлчээрийн мал аж ахуйд тэжээгдсэн байх хэрэгтэй ба идэж байгаа өвс тэжээл нь химийн аргаар бордоогүй, пестицид хийгдээгүй, 100% органик бордооноос ургасан байх шаардлага тавьдаг
4. Ашигтай бактери агуулсан байвал илүү сайн: Хүүхдийн сүү ашигтай бактер агуулсан байх нь дан ганц хоол боловсруулалтыг дэмжихээс гадна хүүхдийн гэдэсний бичил орчинг тэнцвэржүүлж өвчин үүсгэгч бактери үржихээс сэргийлнэ. Хүүхэд эхээс төрөхдөө л төрөх замаас ашигтай бактерийг авч байдаг.
5. Химийн аргаар хурдан найрагдахад зориулсан тогтворжуулагч агуулаагүй байх: Хүүхдийн сүүнд лактоз, малтодекстрин, ургамалын тос гэх мэт олон төрлийн тосны хүчлүүд агуулагддаг ба энэ нь усанд хурдан задарч уусдаггүй. Эдгээр шаардлагуудад тэнцэх нэмэлт сүүний нэг бол Франц улсын Гилберт лабораторийн Физиолак сүү юм. Хатааж нунтаглах технологиор үйлдвэрлэсэн сүү тул дотор нь агуулагдаж буй шим тэжээлүүдийн бүтэц өөрчлөгддөггүй.
13 витамин, 12 эрдэс бодисын найрлагатай, Пробиотик + Пребиотик, DHA буюу ОМЕГА-3, GOS болон FOS хүнсний эслэг агуулсан. Тогтворжуулагч бодис агуулаагүй болно.
Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй хүүхдэд хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодис, амин хүчлүүдийг агуулдаг цорын ганц эх үүсвэр гэдгийг бид бүгд үргэлж санах хэрэгтэй.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
