

Кардиомагнил 75мг №100
23,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,175₮

-6%-1,410₮

-8%-1,880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ууж хэрэглэхдээ шахмалыг зажилж ууж болно, усанд уусган хөвмөл болгож байгаад залгиж ууж болно. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
АСХ нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэлтэй.
Идэвхтэй үйлчлэгч бодис: нэг бүрхүүлтэй шахмалд 150 мг ацетилсалицилын хүчил агуулагдана. Туслах бодис: магнийн гидроксид, эрдэнэ шишийн цардуул, жижиг талст целлюлоз (E460), төмсний цардуул, магнийн стеарат (E470b), Хальсан бүрхүүлийн найрлага: гипромеллоз (метил гидрокси пропил целлюлоз 16), макрогол (пропиленгликоль), тальк.
Салицилатын бүлгийн эмүүд болон стероидын бус үрэвслийн эсрэг эмүүдэд, эсвэл эмийн найрлагад орсон аль нэг туслах бодист хэт мэдрэгшилтэй нь тогтоогдсон буюу харшилтай байж магадгүй тохиолдолд − цусархагших хам шинж бүхий өвчтөн (К амин дэмийн дутагдалтай, ялтаст эсийн тоо цөөн, гемофили өвчтэй хүн) − ходоод гэдэсний шархлааны ид үе бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал (БТШХ <0,2 мл / буюу (10 мл / мин-с бага)) − элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал 16 нас хүрээгүй хүүхэд Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 101 мг-с дээш тунгаар хэрэглэж болохгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-04-25 23:56:06
Би зүрхний тэжээлийн дутагдалтай гэсэн ямар эм уухвал сайн бэ
Их эмч2024-04-26 00:09:16
Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2023-07-25 15:42:01
Зүрх дэлсэж даралт бага зэрэг ихсэж пульс өсдөг. Предизин хэрэглэж болох уу
Их эмч2023-07-25 16:37:35
Сайн байна уу. болохгүй ээ
Хэрэглэгч2022-07-19 21:44:48
сайн байна уу жирэмсэн юмаа аспирин 81 уу гээд эмийн сангаас асуухад энэ эмийг өгсөн сар гаруй орой болгон ууж бгаа тэгсэн өөр эм болоод явчлаа ?? энэ аспирин 81 мөн юм болов уу?
Их эмч2022-07-19 21:48:29
Сайн байна уу. тиймээ ижил кардиомагнил нь 75мг аспирин давхар магнитай ууж болно
Хэрэглэгч2022-07-14 01:04:39
Өдөрийн хэдээр ууж хэргэлдэгбэ
Их эмч2022-07-14 13:57:27
Сайн байна уу. өдөрт 1ш ууна
Хэрэглэгч2018-10-31 14:24:18
Sain bna uu? Kardiomagniliig udurt 2-3 uuj boloh uu?
Их эмч2018-10-31 14:24:18
Сайн байна уу,эмчлэгч эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-02-04 06:04:02
сайн байна уу. Бөөрөнд цус шингэлэх Клопи дeнк75 эмийг тогтмол уу гэсэн юм. Энэ эмийг ууж болохуу. Хоорондоо ялгаатай юу
Их эмч2018-02-04 06:04:02
Сайн байна уу Кардиомагнил нь Ацетилсалицилын хүчил буюу цус шинглэх үйлдэлтэй. Клопи дeнк нь Клопидогрел буюу шинглэх үйлдэлтэй
Хэрэглэгч2017-11-13 10:07:18
Сайн байна уу. Миний даралт дунжаар 140 100 байдаг 36 настай. Эмч Кардиомагнил 75мг вальсакор 160 мг тус бүрийг өдөрт 1 удаа уу гэж зөвлөсөн. 14 хоног ууж байна. Зүрхний цохилт өмнө нь зүгээр байсан. Одоо 90-100 гараад байх боллоо. Заримдаа хөшч өвдөөд байна. Зөвлөгөө өгнө үү. Эм таарахгүй байна гэж байх уу. Эдгээр эмүүд зүрхний пүлс нэмдэг үү.
Их эмч2017-11-13 10:07:18
Сайн байна уу? Цус шингэлэх үйлдэлтэй эм. Зүрхний цохилтын тоог нэмэхгүй. Өөр зүйлээс шалтгаалж байж магадгүй
Хэрэглэгч2017-10-11 21:51:43
Zvrhnii titem sudasnii bogloroltei ymaa. aspirin 100 giin orond uuj blohu.
Их эмч2017-10-11 21:51:43
Сайн байна уу орлуулж хэрэглэж болно. Баярлалаа
Хэрэглэгч2017-04-28 19:58:58
Кардио магнил 150 - г ууж байгаа даралт ихтэй юмаа. Цус шингэлж , харвалтаас сэргийлдэг гэсэн . Үнэн үү?
Их эмч2017-04-28 19:58:58
Сайн байна уу зүрх судасны хүндэрэлээс сэргийлж та байнга уух хэрэгтэй. Баярлалаа
Хэрэглэгч2017-02-07 08:16:49
Bayarlalaaa
Их эмч2017-02-07 08:16:49
Баярлалаа
Хэрэглэгч2017-01-14 01:14:06
Сайн байна уу, Аспиран75 өдөрт нэгийг уу гэсэн юм. Танай эмийн сан аспирины оронд энэ эмийг өгсөн, адилхан үйлчилгээтэй юм уу
Их эмч2017-01-14 01:14:06
сайн байна уу. Ууж болно адил үйлчилгээтэй эм.
Хэрэглэгч2016-10-22 11:55:08
Сайн байна уу даралт багатай хүн ууж болохуу
Их эмч2016-10-22 11:55:08
Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа
Хэрэглэгч2016-09-16 22:48:01
Er ni engiin ugeer oilgohod amarhanaar bichihgui bol anagaahiin mergejliin gadaad ner tomiyog jiriin humuus oilgohgui shdee
Их эмч2016-09-16 22:48:01
Сайн байна уу Таны саналыг хүлээн авлаа баярлалаа
Хэрэглэгч2016-02-21 03:37:34
Сайн байн уу жирэмсэн хун ууж болхуу
Их эмч2016-02-21 03:37:34
Сайн байна уу,Энэ эмиЙг жирэмсэн хүн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.Баярлалаа
Хэрэглэгч2015-12-31 01:55:33
кардио магнилииг өдөрт нэг удаа уухдаа өглөө өдөр оройн аль цагт уух нь зөв вэ
Их эмч2015-12-31 01:55:33
Сайн байна уу өглөөд уудаг. Баярлалаа
Хэрэглэгч2014-08-02 19:20:57
Танай эмийн сангаас цус шингэлэх эм асуухад энэ эмийг егсен цус шингэлдэг талаар бичээгуй байхын ингэж буруу тайлбарлаж зараад асуудал гарвал хариуцахуу жнь энэ эмийг ууж байгаа дээ
Их эмч2014-08-02 19:20:57
Ацетилсалицилын хүчлийн їйлдлийн механизм нь циклооксигеназ ферментийг эргэлтгїйгээр дарангуйлж тромбоксан А2-ын нийлэгжилтийг саатуулан улмаар томбоцитын бєєгнєрємтгий чанарыг багасгана гэдэг нь цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилж цус шингэлнэ гэсэн утгатай юм.
