ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Торас-денк 5мг №30

21,400

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,070

Үнэ
20,330
Gold

-6%-1,284

Үнэ
20,116
Platinium

-8%-1,712

Үнэ
19,688

Тоо ширхэг :

Номин Седар (1.8ш)Байршил харах
Монос УБ таун (1.54ш)Байршил харах
Хоумланд (1.67ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (0.13ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

1 шахмалыг өглөө бага хэмжээний шингэнээр даруулж бүтнээр нь залгиж ууна. Бэлдмэлийг хооллох үед хэрэглэхгүй

Бэлдмэлийг зүрхний үйл ажиллагааны дутагдлын улмаас бие махбодын эд болон хөндийд шингэн хуримтлагдах үед түүнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

тарсемид 5мг

Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст шээсний ялгаралт хаагдах шинж бүхий (анури) бөөрний дутагдал, ком ба комын урьдал байдал бүхий хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны даралт багасах, гиповолеми (бие махбодын цусны эзлэхүүн хэвийн хэмжээнээс багасах), гипонатриеми ба гипокалиеми (цусан дахь натри ба калийн хэмжээ багасах ) зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-12 12:40:10

jiremsn hvn hereglej bolhu

Их эмч2025-04-12 15:12:03

Сайн байна уу. жортой эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2025-02-20 14:17:39

Бөөрнөөсөө бага зэргийн нимгэн хавантай 13настай хүүхэд ууж болох уу?

Их эмч2025-02-20 14:26:20

Сайн байна уу. Эмчийн зөвлөгөө жоргүй бол уухгүй ээ.

Хэрэглэгч2025-02-20 13:47:57

Бөөрнөөсөө бага зэргийн нимгэн хавантай 13настай хүүхэд ууж болох уу?

Их эмч2025-02-20 14:04:56

Сайн байна уу. жортой эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2022-10-05 10:35:45

35долоо хоногтой их хавантай ууж болох уу

Их эмч2022-10-05 11:02:48

Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй

Их эмч2022-10-05 11:02:36

Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2021-12-11 21:05:01

Ene em antibiotic u ?

Их эмч2021-12-11 21:25:57

Сайн байна уу. Диуретик буюу шээс хөөх эм

Хэрэглэгч2021-11-25 22:31:57

сайн байна уу? энэ эмийг 32 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй ууж болох уу? маш их хавантай байгаа.

Их эмч2021-11-26 13:26:21

Сайн байна уу. Жирэмсэн ээжүүд уух заалтгүй. Заавал хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай. Шаардлагатай үед гидрохлортиазид бага тунгаар ууж болно.

Хэрэглэгч2020-05-11 11:19:34

энийг уухад харшлах эм тариа байгаа юу

Их эмч2020-05-11 18:14:09

Сайн байна уу. Торас-Денк 5 нь бусад даралт бууруулах эмийн (ялангуя ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бэлдмэл) үйлдлийг хүчжүүлнэ. Ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа болон түүнийг Торас-Денк 5-ын эмчилгээний дараа хэрэглэсэн тохиолдолд цусны даралт огцом унаж болзошгүй.Торасемид нь цусан дахь калийн хэмжээг багасгах тул хамт хэрэглэж байгаа хуруувчин цэцгийн бэлдмэлийн гаж нөлөөг нэмэгдүүлнэ.Түүнчлэн чихрийн шижингийн эсрэг эмийн үйлдлийг сулруулна.

Хэрэглэгч2018-04-20 08:32:49

Элэгний С вирустэй хүн ууж болох уу?

Их эмч2018-04-20 08:32:49

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2017-11-14 22:08:34

элэгний хавдартай хэвлийд асцит үүссэн хүнд ямар тунгаар өгөх вэ?

Их эмч2017-11-14 22:08:34

Сайн байна уу, дотрын эмчийн заальаар хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-08-31 02:15:37

Энэ эм кали хөөх үү уухаар шөрмөс татна гэж байхуу

Их эмч2017-08-31 02:15:37

Сайн байна уу? Их шээснээр кали хөөгдөх магадлалтай. кали багассанаар шөрмөс татах шинж илэрч байгаа

Хэрэглэгч2015-12-30 10:13:48

Их эмч2015-12-30 10:13:48

Баярлалаа