

Нормодипин 5мг №30
22,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,110₮

-6%-1,332₮

-8%-1,776₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
-
Артерийн даралт ихсэх өвчин/ дангаар нь буюу шээс хөөх бүлгийн эмүүд, бета адреноблокатор, АХФ дарангуйлагч зэрэгтэй хасарсан эмчлгээнд/, тогтвортой явцтай зүрхний бах өвчин/ дангаар нь буюу нитрат ба бета адреноблокаторын эмчилгээнд эмчлэгдэхгүй байгаа өвчтөнүүдэд хавсарсан эмчилгээнд/, судасны агчилт зүрхний бах өвчин (Принцметалын зүрхний бах өвчин)/ дангаар нь буюу нитрат ба бета адреноблокаторын эмчилгээнд эмчлэгдэхгүй байгаа өвчтөнүүдэд хавсарсан эмчилгээнд/ хэрэглэнэ
-
Эмийн тун ба эмчилгээний хугацааг эмч тогтооно. Ердийн тун 5мг ба эмийн үйлчлэх хугацаа 24 цаг тул хоногт нэг шахмалыг хэрэглэнэ. Шаардлагатай үед эмчлэгч эмч тунг хоногт 10мг болтол нэмж болно (10мг-ын 1 шахмал Нормодипин). Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттөй хүмүүст эмчилгээг эмчийн тусгай хяналтан дор явуулна. Нормодипин эмийн эмчилгээг эмчийн хяналтан дор явуулна
-
Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх нь аюулгүй гэдгийг тогтоогоогүй
-
Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн абсолют заалт ба ураг ба эхэд үзүүлэх гаж нөлөөний магадлалыг сайтар тооцоолсоны үндсэн дээр хэрэглэнэ
-
Кальцийн сувгийн сонгомол хориглогч бөгөөд кальцийг эсийн мембранаар дамжин зүрхний булчин ба судасны хананы гөлгөр булчинд орохыг хориглож үйлдэлээ үзүүлнэ. Цусны даралт бууруулах үйлчилгээ нь судасны хананы гөлгөр булчингийн тонусыг багасгаж ингэснээр захын судасны ерөнхий эсэргүүцэл багасна ингээд артерийн даралт буурна
-
Нормодипин нь мөн захын артериолуудыг өргөсгөж зүрхний ачааллыг бууруулна. Бэлдмэл нь рефлекторны тахикарди үүсгэдэггүй учраас миокардын энерги зарцуулалтын хэрэгцээ ба хүчил төрөгчийн хэрэгцээ буурдаг. Нормодипин нь зүрхний ишемитэй ба өөрчлөлтөд ороогүй зүрхний хэсгүүдийн титэм судаснуудыг тэлж өргөсгөдөг ингэснээр миокардын хүчил төрөгчийн хангамжийг сайжруулдаг. Нормодипиныг 1 өдрийн тунгаар 1 удаа хэрэглэхэд артерийн даралт 24 цагийн дотор өвчтөний босоо ба хэвтээ байдалд мэдэгдэхүйц буурна
-
Артерийн даралт аажим буурдаг учир хурц артерийн гипотензи үүсэх аюул байхгүй. Зүрхний бах өвчний үед бэлдмэл биеийн ачаалал даах чадварыг дээшлүүлж зүрхний бах өвчний приступыг багасгаж нитроглицерины шаардлагыг бууруулдаг
-
Үйлчлэгч бодис: 5мг амлодипин
-
Туслах бодис: Стеарат магний карбокси-метил-амилопектин-А натри гидрофосфат кальци бичил кристаллтай целлюлоз
-
Эмчлүүлэгч өөрт байгаа бусад өвчний талаар, жишээлбэл, элэгний өөрчлөлттэй гэдгийг эмчлэгч эмчид заавал мэдэгдсэн байх хэрэгтэй
-
Жирэмсэн, эсвэл хөхүүл хүүхэдтэй бол эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Учир нь цаашид эмийг хэрэглэсний давуу болон аюултай байдлыг тооцоолж энэ эмийг хэрэглэх эсэх дээр шийдвэр гаргана
-
Нормодипин нь бусад эмтэй харилцан нөлөөлөл үзүүлж болох тул хавсран уух эмийн талаар эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
