

Ацикловир-денк 5%-5гр
21,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,080₮

-6%-1,296₮

-8%-1,728₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ацикловир Денк 5% тосон түрхэцийг үзүүртээ хөвөнтэй савхаар арьсанд түрхэнэ. Тосон түрхэцийг херпес вирүсийн шинж илэрсэн (цэврүү, улайлт) хэсэгт төдийгүй эргэн тойрны хэсэгт түрхэнэ. Хэрэв хуруугаараа түрхэхээр бол түрхэхийн өмнө болон дараа нь гараа заавал угаах нь арьсны гэмтсэн хэсэгт нянгийн халдвар оруулах, арьс болон салст бүрхүүлд вирүсийн халдвар тараахаас сэргийлнэ.
Ацикловир Денк 5% тосон түрхэц нь зарим вирүсийн үржлийг саатуулах бэлдмэл юм. (ДНХ-ийн нийлэгжилтийг саатуулж вирусийн эсрэг үйлдэл үзүүлнэ). Ацикловир Денк 5% тосон түрхэцийг герпес вирүсийн архаг халдварын шалтгаант уруул болон бэлэг эрхтэний орчим гарсан цэврүүний өвдөлт, загатнааг намдаах зорилгоор хэрэглэнэ.
Ацикловир Денк 5% тосон түрхэц.
Хэрэв Ацикловир, валацикловир болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист харшилтай (хэт мэдрэгшилтэй) бол. Хэсэг газар хэрэглэхэд салстын мембран (жишээ нь амны хөндий, нүд, үтрээний салст) хэт цочирч байвал тус тус хэрэглэхийг хориглоно. Ацикловир Денк 5% тосон түрхэцийг бэлэг эрхтэн болон хошного орчим түрхсэн үед түүний найрлага дахь вазелин ба парафины нөлөөгөөр латекс бүтээгдэхүүн (жишээлбэл, бэлгэвч) хэрэглэхэд урагдах эрсдэлтэй. Бэлдмэл нь пропилен гликоль ба цетилийн спирт агуулдаг тул арьсыг цочроож болзошгүй. Найрлага дахь бодист хэт мэдрэг бол бэлдмэлийг хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-22 18:38:53
6 сартай хүүхэд салхин цэцэг туссан түрхэж болох уу?
Их эмч2024-11-22 19:01:22
Сайн байна уу. Халдвартын эмчээс зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-11-22 18:37:33
6 сартай хүүхэд салхин цэцэг туссан. Түрхэж хэрэглэж болох уу?
Их эмч2024-11-22 19:01:27
Сайн байна уу. Халдвартын эмчээс зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2024-06-02 20:06:06
Бэлэг эрхтэн дээр херпес хомхойн тууралт гарсан үед түрхэж хэрэглэж болох уу
Их эмч2024-06-02 20:24:40
Сайн байна уу. Мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2019-01-29 11:18:55
сайн байна уу 4 сар гарантай хүүхдэд ѳгч болохуу 7кг жинтэй ѳдѳр хэдээр ѳгѳх вэ халуураад байгаа
Их эмч2019-01-29 11:18:55
сайн байна уу? эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-05-07 07:11:55
Их эмч2018-05-07 07:11:55
Сайн байна уу,Баярлалаа.
