
5-нок 50мг №50
14,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-715₮

-6%-858₮

-8%-1,144₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Нитроксолинд мэдрэг грам эерэг ба сөрөг нян, мөөгөнцрөөр үүсгэгдсэн шээс дамжуулах замын цочимог, архаг, дахилтат хэлбэрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Бөөрний тэвшинцрийн үрэвсэл (пиелонефрит) , давсагны үрэвсэл (цистит), төмсөгний дайврын үрэвсэл (эпидидимит), түрүү булчирхайн халдварлагдсан хортой ба хоргүй хавдар, янз бүрийн ажилбарын үед (катетер тавих, давсаг дурандах) халдвараас урьдчилан сэргийлэх, бөөр, шээс бэлгийн замын мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх, шээс дамжуулах замын дахилтат хэлбэрийн халдвараас урьдчилан сэргийлэнэ
Насанд хүрэгсдэд хоногт 400-800мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 4 хувааж хэрэглэнэ
Хоногийн дундаж тун 400мг. 2 шахмалаар (бүрхүүлтэй шахмал) хоногт 4 удаа хоолны өмнө ууна. Шаардлагатай үед эмчилгээг завсарлагүйгээр буюу завсарлагатайгаар (сард 2 долоо хоног) үргэлжлүүлнэ
Хүнд явцтай эмгэгийн үед тунг нэмж болох ба харин 200мг-р хоногт 4 удаа хэрэглэхээс хэтрүүлж болохгүй. 5-аас дээш насны хүүхдэд хоногт 200-400мг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 4 хувааж хэрэглэнэ
8кг-аас дээш жинтэй хүүхдэд хоногт 200мг тунгаар хэрэглэх ба мөн хоногийн тунг 4 хуваана
Бөөрний дутагдлын үед: хөнгөн явцтай бөөрний дутагдлын үед (креатининий клиренс 20мл/мин-с дээш) бэлдмэлийн тунг 2 дахин багасгаж хэрэглэнэ
Элэгний дутагдлын үед мөн бэлдмэлийн ердийн хэрэглэдэг тунг 2 дахин багасгаж хэрэглэнэ. 1 ширхгээр өдөрт 4 удаа хэрэглэнэ
Нитроксолин нь грам эерэг ба сөрөг бактери, зарим мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл
Шээсний замын халдвар үүсгэгч ихэнх бичил биетнүүдэд нөлөөлнө. Escherichia coli, Ureaplasma urealyticum, Myciplasma hominis, Candida spp., Torulopsis spp., Streptococcus spp., Corynebacterium diphteriae, Enterococcus spp., Salmonella spp., Shigella spp., Neisseria gonorrhoeae, Hemophillus influenzae зэрэг бичил биетнүүдэд идэвхтэй, Proteus spp., Staphylococcus spp-д бага зэрэг нөлөөлнө. Харин Pseudomonas spp., Providencia spp., Klebsiella sspp., Enterobacter spp., Serratia spp., агааргүйтэн бактериудад нөлөөлөхгүй
Нитроксолин ууж хэрэглэсний дараа нарийн гэдэсний ханаар сайн шимэгдэнэ. Өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр шээстэй хамт гадагшилна
1 шахмалд:50мг нитроксолин
Туслах бодис:Лактоза, карбоксиметилцеллюлоза, сахароза, Е110 тус тус агуулагдана
Цээрлэлт: Дараах тохиолдлуудад бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Болор цайх Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Хинолины уламжлалын бэлдмэлүүдэд хэт мэдрэг хүмүүс Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 20мл/мин-с бага
Хүнд явцтай элэгний дутагдал, Жирэмсэн ба хөхүүл үе Анхааруулга! Эмийн бодис хуримтлагдаж (кумуляци) болох тул бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ. Гидроксихинолины уламжлалын эмүүдийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед захын мэдрэлийн үрэвсэл ба харааны мэдрэлийн гэмтэл үүссэн тухай бичигдсэн байдаг. Нитроксолиныг хэрэглэж байгаа үед дээрх шинжүүд ажиглагдаагүй байна. Элэг ба бөөрний нэмэлт шинжилгээгүйгээр бэлдмэлийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэхгүй
Анхаарал төвлөрүүлэлтэнд бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг эсэх нь тогтоогдоогүй
Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Нитроксолиныг гидроксихинолин агуулсан болон уг уламжлалын эмүүдтэй хамт хэрэглэхгүй
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах замын хямрал илэрч болох тул дээрх гаж нөлөөнөөс зайлсхийж бэлдмэлийг хооллох үедээ хэрэглэж болно. Ховор тохиолдолд арьсаар тууралт гарах зэрэг харшлын урвал ажиглагдаж болох бөгөөд эмчилгээг зогсооход уг шинж тэмдэг түргэн арилна. Маш ховор тохиолдолд харшлын гаралтай цусны тромбоцитын тоо цөөрөх ба зүрхний цохилт олшрох, тэнцвэргүйдэх, толгой өвдөх, гаж мэдрэхүй болон захын мэдрэлийн эмгэг үүсэх зэрэг шинж илэрнэ. Ховор тохиолдолд цусан дахь шээсний хүчлийн хэмжээ, трансаминазын түвшин өөрчлөгдөж болно. 5-НОК бөөрөөр шээстэй ялгардаг учир шээсний өнгийг улаан шар болгож болно. Хэрэв өвчтөнд ямар нэгэн гаж нөлөөний шинж тэмдэг илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-16 21:03:38
одоо зарагдаж байгаа ву
Их эмч2024-11-16 21:15:40
Сайн байна уу. байхгүй байгаа
Хэрэглэгч2020-09-03 14:52:34
сайн байна уу, шээсний шинжилгээгээр үрэвсэлтэй гэж гарсан юм, эмч цистон уу гэсэн боловч бөөрний чулуутай болохоор хориглодог юм байна. энэ эмийг ямар тугаар уух вэ
Их эмч2020-09-03 16:25:27
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-07-09 20:13:55
Сайн байна уу ! Жирэмсэн 9 сартай юм аа шээсний шинжилгээ өөрчлөлттэй гараад эмчид үзүүлсэн энэ эмийг бичиж өгсөн юм аа би харин эмний тайлбартай танилцаад жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхгүй гэсэн байна. Эмч уул нь бичиж өгсөн уувал зүгээр үү ????
Хэрэглэгч2020-05-17 14:11:45
Цистит хөдлөөд уусан юм аа. Энийг өөр антибиотиктой хамт хэрэглэх хэрэгтэй юу? Зөвхөн 5нокоо уухад болох уу?
Их эмч2020-05-17 19:05:40
Сайн байна уу. эмчид хандана уу. Баярлалаа
Хэрэглэгч2018-12-14 08:00:01
Хэр хугацааны дагуу ууж байж бактери арилдаг вэ.Эмчийн заавраар өглөө орой 2-2ш ууж байгаа
Их эмч2018-12-14 08:00:01
None
Хэрэглэгч2018-12-14 07:59:54
Хэр хугацааны дагуу ууж байж бактери арилдаг вэ.Эмчийн заавраар өглөө орой 2-2ш ууж байгаа
Их эмч2018-12-14 07:59:54
Сайн байна уу Эмчлэгч эмч нь эмчилгээний хугацааг тогтооно. Дундаж эмчилгээний хугацаа 2 долоо хоног, дээд тал нь 4 долоо хоног хүртэл байдаг. Баярлалаа
Хэрэглэгч2018-06-30 03:05:49
Сайн бнуу одоо 33нед-тэй юмаа бөөрний үрэвсэлтэй бн гсэн 5 нок эмийг 2таб-аар өдрийн 3 уу гсэн тэгэж ууж болохын болуу ?? Санаа зовоод болдоггүээ
Их эмч2018-06-30 03:05:49
Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-01-12 02:09:04
Хөхүүл үед ууж болохгүй гэдэг нь сүүгээр хүүхдэд нөлөөлөх үү? Өөрийн биед муу нөлөө үзүүлэх үүү?
Их эмч2018-01-12 02:09:04
Сайн байна уу? Хүүхдэд нөлөөлөх магадлалтай
Хэрэглэгч2017-09-21 04:20:08
Сайн байна уу? Би 3 сар гарантай жирэмсэн хүн байгаа юм аа. Шээсний шинжилгээ бага зэргийн өөрчлөлттэй гараад эмч 5-НОК гэсэн эм 1-ээр өдөрт 2 удаа уухаар бичиж өгсөн. Гэхдээ хэмжээг нь бичээгүй. Эмийн сангаас асуусан Нитроксолин гээд эм өгсөн байх юм. Энэ 2 нэг эм үү? Тэгээд 50 мг-аас өөр хэмжээгээр байдаггүй эм юм уу тээ? Хэмжээ бичээгүй болохоор нь гайхаад
Их эмч2017-09-21 04:20:08
Сайн байна уу? Нэршил нь өөр болохоос адилхан эм байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-02 05:23:29
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-09-02 05:23:29
Сайн байна уу та жирэмсний 33-34нед болсон бол ууж болно.Ципринолыг 12цагаар ууна. 5-нок 1ш өдөрт 3 удаа ууна. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-02 05:23:21
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-09-02 05:23:21
Сайн байна уу та жирэмсний 33-34нед болсон бол ууж болно.Ципринолыг 12цагаар ууна. 5-нок 1ш өдөрт 3 удаа ууна. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-02 05:23:12
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-09-02 05:23:12
Сайн байна уу та жирэмсний 33-34нед болсон бол ууж болно.Ципринолыг 12цагаар ууна. 5-нок 1ш өдөрт 3 удаа ууна. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-01 19:55:48
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-09-01 19:55:48
Сайн байна уу. Бактер өндөр гарсан байна . Энэ тохиолдолд эмчийн заавраар антибиотик эмчилгээ авах ёстой.
Хэрэглэгч2017-09-01 19:54:44
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-09-01 19:54:44
Сайн байна уу. Бактер өндөр гарсан байна . Энэ тохиолдолд эмчийн заавраар антибиотик эмчилгээ авах ёстой.
Хэрэглэгч2017-08-31 02:27:13
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-08-31 02:27:13
Сайн байна уу? Та хяналтын эмчдээ хандах шаардлагатай. Жирэмсэн эх хяналтын эмчийн заавраар эмчилгээ хийлгэнэ.Хэрвээ хяналтын эмчийн заавраар дотрын тасагт хэвтэж байгаа тохиолдолд дотрын эмчийн зааврыг дагана. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-31 02:25:59
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-08-31 02:27:28
Сайн байна уу? Та хяналтын эмчдээ хандах шаардлагатай. Жирэмсэн эх хяналтын эмчийн заавраар эмчилгээ хийлгэнэ.Хэрвээ хяналтын эмчийн заавраар дотрын тасагт хэвтэж байгаа тохиолдолд дотрын эмчийн зааврыг дагана. Баярлалаа Баярлалаа
Хэрэглэгч2017-08-31 02:25:41
Сайн бна уу, Би 33-34 нед-тэй. Зүүн бөөр үрэвсэлтэй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр Bact 0-7.00 /uL байх естойгоос 156.73 /uL гарсан. Жирэмсэний энэ үед Ципринол 500 мг ууж болох уу? Бөөрний эмч болхоор 5-нок 50мг-тэй хамт уу гсн. Жирэмсэний хяналтанд авсан эмчдээ хандаагүй. Хандах ёстой юу? Урагт минь сөрөг нөлөө бий юу? Ер нь өдөрт хэдэн цагын зайтай хэдэн удаа уудаг вэ?
Их эмч2017-08-31 02:25:41
Сайн байна уу? Та хяналтын эмчдээ хандах шаардлагатай. Жирэмсэн эх хяналтын эмчийн заавраар эмчилгээ хийлгэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-20 08:09:44
Жирэмсэн 7сар юмаа энэ эмийг өдрийн 3аар уу гэсэн болох болуу тэгээд бас бөөрний үрэвсэлтэй юм
Их эмч2017-08-20 08:09:44
Сайн байна уу? Эмчийн хяналтанд заалтаар ууж болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-20 08:09:22
Энэ бөөрний эм юмуу мөөгөнцрийн эм юмуу эмч бөөрний эм гээд өгсөн юм
Их эмч2017-08-20 08:09:22
Сайн байна уу? Үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм байгаа. Бөөрний үрэвсэлд эмчийн заалтаар ууж болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-20 08:08:56
Энэ бөөрний эм юмуу мөөгөнцрийн эм юмуу эмч бөөрний эм гээд өгсөн юм
Их эмч2017-08-20 08:08:56
Сайн байна уу? Үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм байгаа. Бөөрний үрэвсэлд эмчийн заалтаар ууж болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-20 08:07:49
Жирэмсэн 7сар юмаа энэ эмийг өдрийн 3аар уу гэсэн болох болуу тэгээд бас бөөрний үрэвсэлтэй юм
Их эмч2017-08-20 08:07:49
Сайн байна уу? Эмчийн хяналтанд заалтаар ууж болноо. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-04 22:41:42
Бөөрний аяганцар тэвшинцэрийн системийг Англиар юу гэж нэрлэдэг вэ?
Их эмч2017-08-04 22:41:42
Сайн байна уу renal corpuscle гэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2017-07-16 23:56:40
Жирэмсэн 4 сартай. Нитроксолиныг хэрэглэж болох уу
Их эмч2017-07-16 23:56:40
Сайн байна уу? Жирэмсэн хүн эмчийн заалтаар бол хэрэглэж болно.
Хэрэглэгч2017-05-05 20:27:23
Bi ene emiig busad emtei uuj bgan.huuhed maani oi 1 sartai huhuu huhdiin.huhuulj hun uuj bolohgui ymuu
Их эмч2017-05-05 20:27:23
Сайн байна уу,хүүхэд нь бор хоолонд орсон тул эмээ уугаад хэсэг хугацаанд хөхүүлэхгүй байвал сайн.4-5 цаг .Хөхний сүүгээр ялгарна.Баярлалаа
Хэрэглэгч2017-04-29 04:55:24
Баарний АТС гэж юуг хэлээд байна аа?
Их эмч2017-04-29 04:55:24
Сайн байна уу, Бөөрний аяганцар тэвшинцэрийн систем гэсэн үг байна, Баярлалаа
Хэрэглэгч2017-04-02 14:16:42
Жирэмсэн хүн яг ууж болдог юм уу одоо 3сартай.
Их эмч2017-04-02 14:16:42
Сайн байна уу, жирэмсний эхний болон дунд 3 сард хэрэглэхийг хориглодог байгаа
Хэрэглэгч2017-01-15 06:56:26
3 сартай жирэмсэн. Даралт ихсээд эмнэлэгт хэвтсэн. Нитроксолин 50мг өдөр 2*2 удаа гэж эмчилгээбичиж өгсөн.
Их эмч2017-01-15 06:56:26
сайн байна уу уучдаарай асуултаа тодорхой асуугаарай.
Хэрэглэгч2017-01-13 02:46:56
boornii orowsoltei bna gd uu gsiin odriin 3 aar 3 sh uu gsiin tgd uugaad 4 honoj bna boornii owdolt namdahgui ym boornii cai dawhar uuj bgaa boloh bolwuu
Их эмч2017-01-13 02:46:56
Сайн байна уу шээсний шинжилгээ өгч байж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дангаар нь битнок уугаад үр дүнд хүрэхгүй. Баярлалаа
Хэрэглэгч2016-12-04 10:29:24
Би бөөрний үрэвсэлтэй. Атс сийрэгжсэн шээсээр уураг гараад бгаа ямар эм уух вэ энэ эмийг ууж болох уу
Их эмч2016-12-04 10:29:24
Сайн байна уу,Энэ эмийг эмчийн заалтаар пиелонефрит онош буюу Бөөрний АТС сийрэгжсэн үед хэрэглэж болно.Эмийн хэрэглэх тун хэмжээг эмч тохируулж өгнө.Баярлалаа
Хэрэглэгч2016-09-27 05:21:14
Sain bnu, нитрофурантоин emnii orond нитроксолин uuj boloh uu
Их эмч2016-09-27 05:21:14
Сайн байна уу, Шээс дамжуулах замын үрэвслийн үед нитроксилиныг нитрофурантины оронд хэрэглэж болно.
Хэрэглэгч2016-09-27 05:16:35
Sain bnu, нитрофурантоин emnii orond нитроксолин uuj boloh uu
Их эмч2016-09-27 05:17:18
Сайн байна уу, Шээс дамжуулах замын үрэвслийн үед хэрэглэж болно.
Хэрэглэгч2016-09-27 04:25:56
Sain bnu, нитрофурантоин emnii orond нитроксолин uuj boloh uu
Их эмч2016-09-27 04:25:56
Сайн байна уу, 2 өөр бүлгийн эм боловч 2-улаа бөөр шээс дамжуулах замын нянгийн гаралтай халдварын үед хэрэглэнэ
Хэрэглэгч2016-03-20 04:36:37
Трихомнад өвчинд ууж болох уу? өөр эмтэй хавсарч болох уу? хариу хүсъе! баярлалаа
Их эмч2016-03-20 04:36:37
Сайн байна уу үйлчлэхгүй эмчийн заалтаар эмчилгээ хийлгээрэй
Хэрэглэгч2016-02-14 03:15:16
энэ эмийг бөөр өрөвсөлтэй гээд 14 хоног орой 9 цагаас 2ш-ээр уугаарай гэсэн жирэмсэн 7 сартай юмаа ууж болох уу?
Их эмч2016-02-14 03:15:16
Сайн байна уу ууж болно. Баярлалаа
Хэрэглэгч2016-01-22 05:11:24
Сайн байна уу? Нитроксолин гэсэн нэртэй 5-ноктой ижил найрлагатай юу? бас 50мг-аар юм байна. Нэг уухдаа 2 ширхэгээр өдөрт 4 удаа юм уу? Эмийн санч өдөрт 1-р 3 удаа 7 хоног уугаарай гэсэн. Би 1 ойтой хөхүүл хүүхэдтэй. Ямар тунгаар уувал зүгээр вэ? Шээсний шинжилгээгээр өөрчлөлттэй гээд гарч байсан. Одоо нуруугаа дагаад бөөрөөр өвдөөд байгаа.
Их эмч2016-01-22 05:11:24
Сайн байна уу Уучлаарай жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болохгүй. Баярлалаа
Хэрэглэгч2015-12-30 15:09:10
Jiremsen hun 5-nok uuj bolohu
Их эмч2015-12-30 15:09:10
Сайн байна уу 3 сартайгаас хойш болно. Баярлалаа
