
Нуклео ЦМФ форте 10мг+6мг/2мл №3
35,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,775₮

-6%-2,130₮

-8%-2,840₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Нуклео ЦМФ форте лиофилжүүлсэн тарилгын нунтгийг хамт дагалдах 2 мл уусгагчид уусган найруулсны дараа булчинд тарина.Насанд хүрэгчдэд: өдөрт 2 мл (1 туншил). Эмчилгээг 21 хүртэл хоног хийнэ.2-с дээш насны хүүхдэд: 2 өдөрт нэг удаа 2 мл (1 туншил). Эмчилгээг 6-12 өдөр хоног хийнэ.
Нуклео ЦМФ форте эмийн бэлдмэлийг янз бүрийн шалтгаант /бодисын солилцооны алдагдлын, гэмтлийн, халдварын/ ба байрлалтай нейропатийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Суудлын мэдрэлийн үрэвсэл буюу ишиас, мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу радикулит, чихрийн шижингийн полиневрит, архины полиневрит, бүслүүрт үлд, нүүрний, хавирга хоорондын, гурвалсан мэдрэлийн үрэвсэл, бүсэлхий нурууны цочмог өвдөлт буюу люмбаго, плекситууд /мэдрэлийн сүлжээний үрэвслүүд/, янз бүрийн байрлалтай багана нурууны гэмтэлд тус бүр хэрэглэнэ.
1 туншилд цитидин- 5-монофосфат динатрийн давс 10мг, уридин-5-трифосфат тринатрийн давс, уридин-5-дифосфат динатрийн давс, уридин-5-монофосфат динатрийн давс бүгд 6 мг агуулагдана
Эмийн бэлдмэл дэх найрлагад хэт мэдрэг бол, 2-с доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-29 18:28:09
Тариагаар ямар аптекд байна бэ?Одоо очиж авахаар?
Их эмч2024-08-29 18:43:22
Сайн байна уу. өнөр плаза зайсангын салбарт байна та 1800-1883 аар мэдээлэл авах боломжтой
Хэрэглэгч2023-06-27 16:43:13
Уусдаг нунтгийг хэдэн мл усанд найруулж уух вэ?
Их эмч2023-06-27 17:39:47
Сайн байна уу. https://www.emonos.mn/product/7816
Хэрэглэгч2023-05-22 21:12:56
Хэд хоног тарих уу
Их эмч2023-05-23 02:32:34
Сайн байна уу эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2020-01-31 18:40:08
Нуклеог аль булчинд тариулах нь зүйтэй өв бэ?
Их эмч2020-02-01 16:17:19
Сайн байна уу. булчинд тарих бол гарын гуяны өгзөгний аль нь ч болноо
