
Кетонал 2.5%-50гр гель
25,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,250₮

-6%-1,500₮

-8%-2,000₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Гадуур арьсанд түрхэж хэрэглэнэ, үрэвсэлийн гадаргууд 2-3 удаа зөөлөн түрхэж хэрэглэнэ, ээлж эмчилгээ 14 хонгоос хэтэрч болохгүй.
Өвдөлт намдаах үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Хагалгааны дараах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх. хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт болон гэмтлийн дараах өвдөлт, хэрэх төст үений үрэвсэл, спондилоартрит (барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит (зарим халдварын дараа үүсэх үений үрэвсэлт эмгэг), тулай, хуурамч тулай болон остеоартрит, үений гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит) зэрэгт хэрэглэнэ.
кетонал 2.5%
Ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, хэсэг газрын гаж нөлөө илэрч болно. Хоол боловсруулах замын өвчнүүдийн сэдрэл , элэг ба бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт , цусны системийн өөрчлөлт, шулуун гэдэсний шамбарам , жирэмсний 3 дахь 3 сар15 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-06-06 13:31:46
Кетонал мазь нз 30 гр тийн уу 50 гр тийн уу
Их эмч2025-06-06 13:36:42
Сайн байна уу. 30 гр тай нь крем буюу тосон бүтэцтэй 50 гр нь гелин бүтэцтэй байдаг . баярлалаа
Хэрэглэгч2024-10-11 11:38:13
5% 2.5% тай 2ын аль нь илүү өвчин намдаах вэ
Их эмч2024-10-11 17:41:05
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-10-11 11:29:13
5% 2.5% тай 2ын аль нь илүү өвчин намдаах вэ
Их эмч2024-10-11 17:41:00
Сайн байна уу. Эмчлэгч эмчээс зөвлөгөө авч хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-10-07 19:33:10
Нуруунд түрхэж болох уу
Их эмч2024-10-07 19:43:23
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2024-09-07 23:55:56
Haana haana yaaj turhehiig zaavar deeree nemj bich l dee!
Их эмч2024-09-08 13:34:54
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-06-17 21:52:11
Сайн байнуу хөл тулгаад хумс хөхрөөд идээлсэн хүндвэртэй үед түрхэж болхуу
Их эмч2024-06-17 22:28:07
Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2024-04-22 16:18:42
Torsnii daraa aartsag yas salsan uyd turhevel nemer bolhuu.
Их эмч2024-04-22 20:12:50
Сайн байна уу. ХЭРЭГЛЭХ ЗААЛТ Кетоналын кремийг дараах тохиолдолд хэсэг газрын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ: Биеийн тамирын болон бусад гэмтлийн дараах булчин ба үений өвдөлт (мултрал, булчин шөрмөсний суналт, холбоосны суналт, шөрмөс ба холбоос задрах) Хэрэх өвчний үеийн үений өвдөлт ба үрэвсэл
Хэрэглэгч2024-04-05 22:59:18
Сайн бнуу 5н нсатай хүүхэд шатан дээр нуруугаараа хальтирч унан гэмтжээ энэ тосыг нимгэн түрхэж болхуу бага зэрэг хавдсан нуруун
Их эмч2024-04-06 06:56:31
Сайн байна уу. өвдөлт намдаах үрэвслийн эсрэг үйлдэлтэй тос. хэрэглэж болно оо. гэхдээ хүүхдээ эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2024-01-09 09:15:44
Сайн байна уу. Шарлаганд гелийг нь хэрэглэх үү, тосыг нь хэрэглэх үү
Их эмч2024-01-09 14:24:59
Сайн байна уу. Кетонал гелийг хэсэг газрын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ: хэрэх өвчний үед үүсэх үений үрэвсэл ба өвдөлт; гэмтлийн дараах өвдөлт.
Хэрэглэгч2023-11-20 08:26:08
найрлагандаа юу юу агуулдаг юм бэ
Их эмч2023-11-20 09:52:43
Сайн байна уу. Үйлчлэгч бодис: кетопрофен. 1 грамм гель 25 мг кетопрофен агуулна. Туслах бодис: карбомер, троламин, лавандаа цэцгийн эфирийн тос, этанол, цэвэршүүлсэн ус.
Их эмч2023-11-20 09:52:43
Сайн байна уу. Үйлчлэгч бодис: кетопрофен. 1 грамм гель 25 мг кетопрофен агуулна. Туслах бодис: карбомер, троламин, лавандаа цэцгийн эфирийн тос, этанол, цэвэршүүлсэн ус.
