

Мидокалм 50мг №30
25,700₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,285₮

-6%-1,542₮

-8%-2,056₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
-
Мэдрэлийн органик өөрчлөлтийн (пирамид замын гэмтэл, тархмал хатуурал, тархины цус харвалт, миелопати, энцефаломиелит) улмаас үүссэн хөндлөн судалт булчингийн агчил, булчингийн тонус эмгэгээр ихсэх зэрэгт хэрэглэнэ. Хөдөлгөөний эрхтний өвчнүүдийг (спондилез, спондилоартроз, хүзүүний ба ууцны хам шинж, том үенүүдийн артроз) дагалдаж илэрч буй булчингийн татанхай, булчингийн агчил зэргийн эмчилгээнд мөн хэрэглэнэ. Гэмтлийн ба согог заслын мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэх. судасны бөглөрөлт өвчнүүд (артерийн судасны бөглөрөлт хатуурал, шижингийн ангиопати, нөжирч битүүрсэн судасны үрэвсэл, Рейно-ын өвчин, тархмал склеродерми), судасны мэдрэлжүүлэлт өөрчлөгдсөний улмаас үүссэн өвчнүүд (акроцианоз, судас мэдрэлийн дисбази) зэрэгт тус тус хэрэглэнэ. Хүүхдийн практикт тусгай заалтаар Литтля-ын өвчин (хүүхдийн тархины саажил) болон дистони дагалдсан бусад энцефалопатийн үед хэрэглэнэ
-
Насанд хүрэгсдэд: Хувь хүний хэрэгцээ болон зохимж зэргээс хамааран хоногт 150-450мг тунгаар уулгаж хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ.100мг тунгаар хоногт 2 удаа булчинд, 100мг тунгаар хоногт 1 удаа судсанд тарьж хэрэглэнэ
-
Хүүхдэд: Хүүхдийн практикт тарилгын уусмалыг хэрэглэхгүй. 6 хүртлэх насны хүүхдэд нимгэн бүрхүүл бүхий шахмалыг хоногт 5мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хуваана
-
6-14 насны хүүхдэд хоногт 2-4мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг мөн 3 хувааж хэрэглэнэ
-
Жирэмсэн ба хөхүүл үе: Амьтан дээр хийсэн судалгаагаар толперизоны урагт нөлөөлөх сөрөг нөлөө илрээгүй. Харханд 500мг/кг, туулайд 250мг/кг тунгаар уулгаж хэрэглэхэд үр хөврөлд өөрчлөлт ажиглагдсан. Эдгээр тун нь хүнд хэрэглэх тунгаас хэд дахин ихэсгэсэн тун юм. Жирэмсэн үед хүнд хийсэн судалгаа одоогоор байхгүй. Жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сар) эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай болсон үед хэрэглэж болно. Хэдийгээр толперизон хөхний сүүнд нэвтэрдэг гэсэн мэдээлэл байдаггүй ч хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй.Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Мидокалмын хордлого бага байдаг. Мидокалм эмчилгээний хүрээ өргөнтэй. Хүүхдэд 600мг тунгаар уулгаж хэрэглэхэд хүнд явцтай хордлогын шинж илрээгүй байна. Хүүхдэд хоногт 300-600мг тунгаар ууж хэрэглэх үөд зарим өвчтөнд цочромтгой байдал ажиглагджээ
-
Төвийн үйлдэлтэй булчин сулруулах эм. Үйлдлийн механизм нь бүрэн тогтоогдоогүй. Мембран бэхжүүлэх, хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлэх бөгөөд анхдагч мэдрэхүйн ширхэг болон хөдөлгөх мэдрэлээр дамжих сэрлийг саатуулж улмаар нугасны нэг ба олон синапст рефлексийг дарангуйлна. Мөн синапс-д кальцийн ион орохыг хориглосноор медиаторын ялгаралтыг хоёрдагчаар саатуулна.Тархины баганад торлог бүтэц-нугасны (ретикулоспинальный) замаар дамжих сэрлийг саатуулна.Туршилтын зарим амьтдад булчингийн тонусын огцом ихсэлт (ригидность) болон ухамсарт ухаанаас хамааралгүйгээр улмаас ихэссэн булчингийн тонус багассан байна.ТМС-ийн нөлөөнөөс хамааралгүйгээр захын цусны урсгал сайжирна. Энэ үйлдэл үүсэхэд толперизоны адрен идэвхт системийн эсрэг болон бага зэрэг булчин сулруулах үйлдэл тодорхой үүрэг гүйцэтгэнэ.Толперизоныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ. 0,5-1 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Биохүртэхүй нь анхдагч метаболизмын улмаас ойролцоогоор 20% байна.Толперизон элэг ба бөөрөнд химийн хувиралд орно. Зөвхөн метаболит байдлаар (99%-с их) бөөрөөр шээстэй ялгарна. Метаболитын эмийн үйлдэл тодорхойгүй. Хагас ялгарлын үе нь судсанд тарьж хэрэглэсний дараа ойролцоогоор 1,5 цаг байна
-
Үйлчлэгч бодис:50мг мидокалмын нимгэн бүрхүүлтэй шахмал: 50мг толперизоны гидрохпорид агуулсан гүдгэр гадаргуутай, нэг талдаа 50 гэсэн бичигтэй цагаан өнгийн шахмал.
-
Мөн туслах бодис: лактоза, титанийн хоёрч исэл (Е171) тус тус агуулагдана
-
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай булчин сульдал зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдийн бие махбодид тарилгын эмийн хэлбэр нь хэрхэн үйлчилдэг болох нь хангалттай судлагдаагүй учир хүүхдэд тарьж хэрэглэж болохгүй
-
Харьцангуй цээрлэлт: Жирэмсэн үе (ялангуяа эхний 3 сар)-д хэрэглэхгүй. Мөн хөхүүл үед хэрэглэхгүй. (анхааруулга гэсэн хэсгийг үзГаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед булчин сульдах, толгой өвдөх, даралт багасах, дотор муухайрах, бөөлжих, хэвлий орчмоор эвгүйрхэх зэрэг гаж нөлөө илрэх бөгөөд тунг багасгахад гаж нөлөө арилна. Ховор тохиолдолд арьсаар тууралт гарах, улайх, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, анафилаксын шок, амьсгаадах зэрэг харшлын урвал ажиглагдаж болзошгүй
-
Эмийн харилцан үйлчлэл: Мидокалмын хэрэглээг хязгаарласан харилцан үйлчлэлийн талаар тэмдэглэгдээгүй. Толперизон ТМС-д үйлчлэх бөгөөд тайвшруулах нөлөө үзүүлдэггүй. Иймээс түүнийг тайвшруулах, нойрсуулах, сэтгэл засах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болно. ТМС-д үйлчлэх согтууруулах ундааны үйлдэлд нөлөөлөхгүй.Нифлюмины хүчлийн үйлдлийг хүчжүүлдэг учир хамт хэрэглэх шаардлага гарвал нифлюмины хүчлийн тунг багасгана
-
Анхааруулга! Хүүхдийн практикт бага тунтай 50мг-ын нимгэн бүрхүүлтэй шахмалыг хэрэглэнэ
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-04-13 11:30:59
4 сартай хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2024-04-13 12:19:10
Сайн байна уу. Хүүхдэд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Үүнд: Эмийн бэлдмэлийг 30кг болон түүнээс дээш жинтэй хүүхдэд (10-аас дээш насны хүүхдэд) хоногийн тун 2-4мг/кг-д тооцон, тунг тунг 3 хувааж хэрэглэнэ. Хүүхдэд өгөх хоногийн тун бага учир Мидокалм 50мг бүрхүүлтэй шахмалыг зөвлөдөг. Учир нь уг бэлдмэлийг хуваадаггүй учир 30кг болон түүнээс дээш жинтэй хүүхдэд хэрэглэхээр зориулагдсан болно.
Хэрэглэгч2024-04-13 11:30:40
4 сартай хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2024-04-13 12:19:22
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-03-22 08:48:05
Хөхүүл хүн хэрэглэж болохуу
Их эмч2024-03-22 10:51:28
Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл үед хүнд хийсэн судалгаа одоогоор байхгүй. Хэдийгээр толперизон хөхний сүүнд нэвтэрдэг гэсэн мэдээлэл байдаггүй ч хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хэрэглэгч2023-10-23 23:48:38
Шилбэний булчин зангирахад ууж болох уу
Их эмч2023-10-23 23:59:12
Сайн байна уу. Мэдрэлийн органик өөрчлөлтийн (пирамид замын гэмтэл, тархмал хатуурал, тархины цус харвалт, миелопати, энцефаломиелит) улмаас үүссэн хөндлөн судалт булчингийн агчил, булчингийн тонус эмгэгээр ихсэх зэрэгт хэрэглэнэ. Хөдөлгөөний эрхтний өвчнүүдийг (спондилез, спондилоартроз, хүзүүний ба ууцны хам шинж, том үенүүдийн артроз) дагалдаж илэрч буй булчингийн татанхай, булчингийн агчил зэргийн эмчилгээнд мөн хэрэглэнэ. Гэмтлийн ба согог заслын мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэх. судасны бөглөрөлт өвчнүүд (артерийн судасны бөглөрөлт хатуурал, шижингийн ангиопати, нөжирч битүүрсэн судасны үрэвсэл, Рейно-ын өвчин, тархмал склеродерми), судасны мэдрэлжүүлэлт өөрчлөгдсөний улмаас үүссэн өвчнүүд (акроцианоз, судас мэдрэлийн дисбази) зэрэгт тус тус хэрэглэнэ. Хүүхдийн практикт тусгай заалтаар Литтля-ын өвчин (хүүхдийн тархины саажил) болон дистони дагалдсан бусад энцефалопатийн үед хэрэглэнэ Насанд хүрэгсдэд: Хувь хүний хэрэгцээ болон зохимж зэргээс хамааран хоногт 150-450мг тунгаар уулгаж хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ.100мг тунгаар хоногт 2 удаа булчинд, 100мг тунгаар хоногт 1 удаа судсанд тарьж хэрэглэнэ Хүүхдэд: Хүүхдийн практикт тарилгын уусмалыг хэрэглэхгүй. 6 хүртлэх насны хүүхдэд нимгэн бүрхүүл бүхий шахмалыг хоногт 5мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хуваана 6-14 насны хүүхдэд хоногт 2-4мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг мөн 3 хувааж хэрэглэнэ Жирэмсэн ба хөхүүл үе: Амьтан дээр хийсэн судалгаагаар толперизоны урагт нөлөөлөх сөрөг нөлөө илрээгүй. Харханд 500мг/кг, туулайд 250мг/кг тунгаар уулгаж хэрэглэхэд үр хөврөлд өөрчлөлт ажиглагдсан. Эдгээр тун нь хүнд хэрэглэх тунгаас хэд дахин ихэсгэсэн тун юм. Жирэмсэн үед хүнд хийсэн судалгаа одоогоор байхгүй. Жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сар) эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай болсон үед хэрэглэж болно. Хэдийгээр толперизон хөхний сүүнд нэвтэрдэг гэсэн мэдээлэл байдаггүй ч хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй.Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Мидокалмын хордлого бага байдаг. Мидокалм эмчилгээний хүрээ өргөнтэй. Хүүхдэд 600мг тунгаар уулгаж хэрэглэхэд хүнд явцтай хордлогын шинж илрээгүй байна. Хүүхдэд хоногт 300-600мг тунгаар ууж хэрэглэх үөд зарим өвчтөнд цочромтгой байдал ажиглагджээ
Хэрэглэгч2023-02-27 09:52:57
Нуруу татсан үед хэрэглэж болох уу
Их эмч2023-02-28 00:26:40
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2018-01-28 19:16:31
хэтрүүлэн хэрэглэвэл яах вэ?
Их эмч2018-01-28 19:16:31
Сайн байна уу? Хэт булчин сулрах аюултай. Баярлалаа
Хэрэглэгч2017-03-22 05:38:22
Hed honog hereglej boloh udaan hugatsaand uuj bolohu?
Их эмч2017-03-22 05:38:46
Сайн байна уу? Өвчний явцаас хамаараад янз бүр байгаа. Та эмчид хандан зааврын дагуу хэрэглэнэ үү? Баярлалаа
Хэрэглэгч2014-12-04 08:09:05
жирэмсний хэрэглээ?
Их эмч2014-12-04 08:09:05
Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх талаар сайн судлагдаагүй. Эхэд зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ.
