ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Терафлекс адванс №120 Bayer

199,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-9,950

Үнэ
189,050
Gold

-6%-11,940

Үнэ
187,060
Platinium

-8%-15,920

Үнэ
183,080

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсдэд 1-2 капсулаар өдөрт 2-3 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ. Капсулыг бага хэмжээний усаар даруулан залгина. Түүнийг дээд тал нь 20 хоногоос илүүгүйгээр үргэлжлүүлэн хэрэглэж болно. Өвчтөнд өвдөлтийн хам шинж намдсаны дараа глюкозамин- ба хондроитин-сульфатын хавсарсан бэлдмэлээр эмчилгээг цаашид үргэлжлүүлдэг.
 
Үрэвслийн эсрэг нийлмэл найрлагатай эм. Үений үрэвсэл, үений ба түнхний мөн нуруу нугалмын  эмгэгшилүүдийн цочмог үрэвсэл болон хурцдалын үед хийгээд бусад хөнгөн хэлбэрийн өвдөлтийг богино хугацаанд намдаах зорилгоор хэрэглэнэ.

Үндсэн найрлага глюкозамин сульфат калийн хлорид 250 мг, хондроитин натрийн сульфат 200 мг, ибупрофен 100 мг. Туслах найрлага бичил талстат целлюлоз (Е460), эрдэнэ шишийн цардуул, стеариний хүчил (Е570), натрийн цардуулт гликолят, кросповидон, магнийн стеарат (Е572), поливинилпирролидон, цахиурын диоксид (Е551)

Гэдэс өвдөх ба хямрах, суулгах, өтгөн хатах, дотор муухайрах, гэдэс дүүрэх. загатнах, тууралт гарах, улайх,үс унах, толгой өвдөх, нойрмоглох, толгой эргэх, арьс улайх, чонон хөрвөс туурах, арьс үрэвсэх, загатнаатай болон загатнаагүй хэлбэрээр тууралт гарах, ховор тохиолдолд дотор муухайрах ба бөөлжих гаж нөлөө илэрч болзошгүй. Элэг зүрх бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай, жирэмсний сүүлийн 3 сард, хүүхэд болон 18-с доош насныхан хэрэглэх боломжгүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-02 09:22:10

гаж нөлөө илэрвэл эмийг зогсоох уу

Их эмч2025-05-02 09:24:29

Сайн байна уу. гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчид хандаарай

Хэрэглэгч2024-09-21 15:17:36

сайнуу. өвдөгний үений зөөлөн эд яс ургалт зэрэгт үр дүнтэй юу

Их эмч2024-09-21 15:20:49

Сайн байна уу. Үрэвслийн эсрэг нийлмэл найрлагатай эм. Үений үрэвсэл, үений ба түнхний мөн нуруу нугалмын эмгэгшилүүдийн цочмог үрэвсэл болон хурцдалын үед хийгээд бусад хөнгөн хэлбэрийн өвдөлтийг богино хугацаанд намдаах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-04-24 12:45:12

Өвдөгний жииргэвч нөхөх хагалгаанд 2019 онд орж байсан. Энэ бэлдмэлийг хэрэглэж болох уу

Их эмч2023-04-25 01:16:41

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2022-09-28 10:09:09

Emee anh uuhdaa jiremsen geddee medelgv 10hnog uuchijee ene sorog noloo bnuu odoo uuhaa zogsoohuu yahuu

Их эмч2022-09-28 11:34:26

Сайн байна уу. Хэрэглэх нь хориотой. Нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх: циклооксигеназа/простагландиний нийлэгжилтийг дарангуйлах эмүүд эмэгтэй хүний нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлдөг буюу тухайлбал өндгөн эсийн гадагшлалтанд нөлөөлдөг байна. Бэлдмэлийн хэрэглээг зогсоосны дараа энэхүү нөлөө нь эргэх шинж чанартай байдаг.

Их эмч2022-09-28 11:34:23

Хэрэглэгч2020-10-23 19:04:23

энэ эмийг мөрний шөрмөсний үрэвсэлд ууж болонуу үнэ хэд вэ

Хэрэглэгч2020-08-04 15:25:59

Рэдпойнт оноогоороо авч болно биздээ

Их эмч2020-08-04 20:02:15

Сайн байна уу. Болноо

Хэрэглэгч2020-08-01 17:50:29

Рэд пойнт оноогоороо авч болно биздээ

Хэрэглэгч2020-07-04 12:20:01

сайн байна уу би 19 оны 10 сард унаад гэмтэж баруун түнхний дунд чөмөгний хүзүүний хугарал гэсэн оноштойгоор эмчилэгдээд анх хөдөлггөөнгүй хэвтэрт байснаа бодвол эдгэрч ганц таягтай явж байна ер нь өвдөнө их явахаар хавагнана эмч терафлекс адвансыг авч уу гэсэн терафлекс адванс 120 ш авсан бас 200 мг гэж байхын надад энэ хоёрын ялгааны талаар болон миний авсныг яаж уух талаар тайлбарлаад зөвөлгөө өгөөч 120 ш бүгдийн ууж хэрэглэх ёстой юу

Хэрэглэгч2018-12-29 18:53:32

сайн байна уу? 1*2 гэж бичсэн байсан өдөрт 2 уух ёстой юу?

Их эмч2018-12-29 18:53:32

Сайн байна уу 1 капсулаар өдөрт 2 удаа ууна. Баярлалаа

Хэрэглэгч2017-12-17 04:50:41

Бага зэргийн усаар даруулж ууна,2 капсулаар өдөрт 3 удаа 21 хоногоос доошгүй хэрэглэнэ гэсэн байна, 21 хоног хэрэглээд завсарлах юм уу?

Их эмч2017-12-17 04:50:40

Сайн байна уу, 21 хоног хэрэглээд энгийн терафлексрүү шилжүүлнэ, энгийн терафлексийг 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1,5-2 сар хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-12-17 04:50:27

Бага зэргийн усаар даруулж ууна,2 капсулаар өдөрт 3 удаа 21 хоногоос доошгүй хэрэглэнэ гэсэн байна, 21 хоног хэрэглээд завсарлах юм уу?

Их эмч2017-12-17 04:50:27

Сайн байна уу, 21 хоног хэрэглээд энгийн терафлексрүү шилжүүлнэ, энгийн терафлексийг 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1,5-2 сар хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-12-17 04:50:14

Бага зэргийн усаар даруулж ууна,2 капсулаар өдөрт 3 удаа 21 хоногоос доошгүй хэрэглэнэ гэсэн байна, 21 хоног хэрэглээд завсарлах юм уу?

Их эмч2017-12-17 04:50:14

Сайн байна уу, 21 хоног хэрэглээд энгийн терафлексрүү шилжүүлнэ, энгийн терафлексийг 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1,5-2 сар хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-12-17 04:49:45

Бага зэргийн усаар даруулж ууна,2 капсулаар өдөрт 3 удаа 21 хоногоос доошгүй хэрэглэнэ гэсэн байна, 21 хоног хэрэглээд завсарлах юм уу?

Их эмч2017-12-17 04:49:45

Сайн байна уу, 21 хоног хэрэглээд энгийн терафлексрүү шилжүүлнэ, энгийн терафлексийг 1 ширхэгээр өдөрт 3 удаа 1,5-2 сар хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-12-16 04:02:53

Бага зэргийн усаар даруулж ууна,2 капсулаар өдөрт 3 удаа 21 хоногоос доошгүй хэрэглэнэ гэсэн байна, 21 хоног хэрэглээд завсарлах юм уу?

Их эмч2017-12-16 04:02:53

Сайн байна уу. Үе мөчний эмчилгээ дор хаяж багадаа 21 хоног байдаг ба 21ээс дээш хоног хэргэлнэ.

Хэрэглэгч2017-10-23 09:30:59

Терафлекс адвансыг яаж уух вэ

Их эмч2017-10-23 09:30:59

Сайн байна уу, өдөрт 1-2 ширхэгээр 2-3 удаа хэрэглэж болно, Баярлалаа

Хэрэглэгч2016-12-30 19:37:37

Энэ эм танайд хэд гэдэг вэ? 52000 мөн үү. Аль салбараас нь очиж авбал болох вэ?

Их эмч2016-12-30 19:37:37

Сайн байна уу. Терафлекс адванс №120 -52000 төг үнэтэй Монос эмийн сангуудаар зарагдаж байгаа бөгөөд одоогоор дээссан байна.

Хэрэглэгч2016-12-30 08:38:39

Энэ эмний тосон түрхлэг байдаг юмуу

Их эмч2016-12-30 08:38:39

Сайн байна уу манайд тосон түрхлэг байхгүй. Баярлалаа

Хэрэглэгч2016-11-29 21:18:51

Сайн байна уу? Өдөрт 2*3 21хоног хэрэглэсний дараагаар дахин хэрэглэх заавар зөвлөгөө. Байна уу? Энэ эм эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөөр олгогдох уу?

Их эмч2016-11-29 21:18:51

Сайн байна уу хөнгөлөлтөнд энэ эм ордоггүй байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 99245481 энэ утаснаас лавлаарай. Баярлалаа

Хэрэглэгч2016-11-11 05:43:33

Мэдрэлийн эмчид үзүүлсэн чинь өдөрт 1 ширхэгээр 3 удаа 3 сар уу гэсэн. Нуруу өвдөхөд. Болох юм уу

Их эмч2016-11-11 05:43:38

Сайн байна уу анхдагч, хоёрдогч остеоартроз, ясны сийрэгжилт, мөр-далны периартрит, остеохондроз, спондилоз, өвдөгний хондромаляци ясны хугаралтанд бороожилтийг хурдасгах зорилгоор, нурууны дегенератив-дистрофийн эмгэгийн үед өргөн хэрэглэнэ. 12-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд, өндөр настанд тулгуур хөдөлгөөний тогтолцооны эмгэгтэй, гэмтлийн дараа болон мөгөөрсөн эдийн дегенератив-дистрофийн өөрчлөлттэй үед өргөн хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2016-03-04 01:13:26

Hi. Ene emiig uvduguu nugalhaar sarjignaj dugaaraad, shataar deesh doosh garch buuhad uvddug uyed emchiin jorguigeer hereglej boloh u? Dugarch ehleed 6 jil uvduj ehleed 3-4 jil bolj bgaa nasand hursen emegtei hun.

Их эмч2016-03-04 01:13:26

Сайн байна уу иа нарийн шинжилгээ хийлгэж байж эмээ сонгоорой

Хэрэглэгч2016-01-09 09:34:46

сайн байна уу? энэ эмийг өвдөг нь өвдөөд хөдөлж чадахгүй байгаа хүн хэрэглэж болох уу?

Их эмч2016-01-09 09:34:46

Сайн байна уу хэрэглэж болно

Хэрэглэгч2015-12-07 05:13:10

Хаана

Их эмч2015-12-07 05:13:10

Сайн байна уу монос эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа

Хэрэглэгч2014-10-25 18:05:29

Терафлекс адванс №120-iig udurt heden shirhegeer her udaan heregleh we? /nasand hursen hund/

Их эмч2014-10-25 18:05:29

Бага зэргийн усаар даруулж ууна,2 капсулаар өдөрт 3 удаа 21 хоногоос доошгүй хэрэглэнэв