

Простамед №120 шахмал
72,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,610₮

-6%-4,332₮

-8%-5,776₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдэд 2-4 шахмалаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Шахмалыг зажилж жижиглээд, хангалттай хэмжээний (ойролцоогоор 250 мл) цэвэр усаар даруулан ууна. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа 4 долоо хоног.
Түрүү булчирхайн хоргүй томрол, шээхэд хүндрэлтэй байх, шээс байн байн хүрэх (түүний дотор шөнийн цагаар), шээсний дараа давсаг бүрэн сулраагүй мэт санагдах, шээс хүрсэн үед шээсээ барьж чадахгүй болох үед хэрэглэнэ. Түрүү булчирхайн цочмог ба архаг үрэвсэлд хэрэглэнэ.
Идэвхтэй үйлчлэгч бодис тослогийг нь авсан нунтаг хулууны үр - 200 мг ба түүний цэвэршүүлсэн ханд (5- 10:1), экстрагент натрийн гидрокарбонат /хоолны давс/, цэвэр ус (3/6,1/90,9)- 100 мг, алтарганы хуурай ханд (5-8:1) экстрагент, этанол 60 об.% - 2,6 мг, улиасны навчны хуурай ханд (5 - 8:1), экстрагент этанол буюу спирт 60 эз.% - 6,3 мг. Бусад найрлага (дүүргэгч бодис) лактозын моногидрат, кальцийн гидрофосфат, какаоны нунтаг, сахароз, желатин, глицерин 85%, повидон К25, цахиурын хэт исэл (өндөр дисперстэй), тальк.
Ходоод хямрах, дотор муухайрч бөөлжис цутгах, бөөлжих ба суулгах, түүнээс гадна харшлын урвалууд (арьсан дээр тууралт гарах, загатнах, хэл ба амны салст, хоолой залгиур хавагнах шинж) илэрч болзошгүй. Ямар нэгэн таагүй шинж илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсоож, эмчид хандана уу.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-13 15:31:55
99913709
Их эмч2025-04-13 15:55:13
Сайн байна уу. Байгаа утасаар холбогдсон
Хэрэглэгч2025-02-09 09:50:00
Түрүү булчирхайн дээр улаан тууралт гараад бас загатнаад байх юм. Яах ёстой вэ?
Их эмч2025-02-09 10:57:47
Сайн байна уу. Та нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2025-02-08 07:02:11
Өдөрт 6ш ууна гэсэн үг үү?
Их эмч2025-02-08 07:54:58
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй
Хэрэглэгч2024-11-17 23:00:46
Энэ эм тестостэрон даавар нэмэгдүүлхүү
Их эмч2024-11-17 23:06:09
Сайн байна уу. https://emonos.mn/product/7923
Хэрэглэгч2024-09-20 13:05:23
эмчийн жороор олгох уу?
Их эмч2024-09-20 13:16:00
Сайн байна уу. жоргүй
Хэрэглэгч2022-09-26 15:40:04
Өдрийн мэнд! Простамед эмийг хоолны өмнө эсвэл хойно хэзээ уух вэ?
Их эмч2022-09-26 16:15:42
Сайн байна уу. Шахмалыг зажилж жижиглээд, хангалттай хэмжээний (ойролцоогоор 250 мл) цэвэр усаар даруулан ууна. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа 4 долоо хоног. Хоолтой хамааралгүй
Их эмч2022-09-26 16:15:42
Сайн байна уу. Шахмалыг зажилж жижиглээд, хангалттай хэмжээний (ойролцоогоор 250 мл) цэвэр усаар даруулан ууна. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа 4 долоо хоног. Хоолтой хамааралгүй
Их эмч2022-09-26 16:15:35
Сайн байна уу. Шахмалыг зажилж жижиглээд, хангалттай хэмжээний (ойролцоогоор 250 мл) цэвэр усаар даруулан ууна. Бэлдмэлийг хэрэглэх хугацаа 4 долоо хоног. Хоолтой хамааралгүй
Хэрэглэгч2020-11-15 14:45:05
Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүн ууж болох уу
Хэрэглэгч2020-05-04 18:10:04
Түрүү булчирхай шохойжилтонд ууж болохуу
Их эмч2020-05-05 09:04:55
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно.
Хэрэглэгч2020-05-04 18:09:19
түрүү булчирхай шохойжилтонд ууж болохуу
Их эмч2020-05-05 09:05:02
Сайн байна уу.
