

Биомон шампунь-Гурамсан хандтай 400мл
17,900₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-895₮

-6%-1,074₮

-8%-1,432₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Гарын алгандаа тохирох хэмжээгээр авч чийгтэй үсэндээ түрхэн хуйхандаа 3-5 минут массаж хийн хөөсрүүлнэ. Дараа нь бүлээн усаар зайлна. Энэхүү үйлдлийг 2 удаа давтан хийнэ.
Зөөлөн бүтэцтэй энэхүү шампунь нь үс болон хуйхны бохирдлыг гүн цэвэрлэж, тослогийн түвшинг тэнцвэржүүлэн үсний өнгийг сэргээж, гялалзуулна. Найрлагандаа хумсан цэцэг, цагаан гаа, халгайн ханд, сэргээгч орц ба 6-Gingerol антиоксидантыг агуулсан тул үс уналтыг зогсоон, ургалтыг түргэсгэж, урт, өтгөн болгоно. Үсний ургалтыг түргэсгэж, урт, өтгөн болно. Тослогийн түвшинг тэнцвэржүүлж, хуйхыг гүн цэвэрлэнэ. Үс уналтыг зогсооно.
Монголчууд эрт дээр үеэс халгайг эмчилгээ болон гоо сайхандаа хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Халгай нь аскорбины хүчил, каротин, В комплекс органик хүчлүүд, төмөр, кальци, цайр зэрэг эрдсүүд, болон аргаах бодис эслэгийн өндөр агууламжтай. Үс уналтыг зогсоон, ургалтыг түргэсгэж, урт, өтгөн болгож, өнгийг сэргээж гялалзуулна. Цагаан гаанд агуулагдах жингерол, шагоал, парадол эфирийн тос нь мөөгөнцөрийн гаралтай хаг үүсэлтээс урьдчилан сэргийлнэ. Үс болон хуйхны бохирдлыг гүн цэвэрлэж, тослогийг тэнцвэржүүлнэ. Хумсан цэцгэнд каротин, рубиксантин, виолаксантин, флавохром, флавоксантин агуулагдах бөгөөд үрэвслийн эсрэг, шарх эдгээх хүчтэй үйлдэлтэй. Үсний бат бөх чанарыг нэмэгдүүлэхээс гадна ургалтыг түргэсгэж, намирсан зөөлөн болгоно.
Хэрэглэсний дараа хуйх загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Нүдэнд орохоос болгоомжилно уу. Нүдэнд орсон тохиолдолд даруй усаар угаана.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-06-14 19:50:55
Орон нутгийн унаанд тавих захиалга өгөх заавар
Их эмч2024-06-14 20:20:38
Сайн байна уу. Та 18001883-1рүү холбогдоод захиалга өгөх боломжтой.
Хэрэглэгч2024-01-23 18:57:37
Үйлдвэрлэснээс хойш хэр удаан хадгалах вэ
Их эмч2024-01-23 19:25:28
Сайн байна уу. савласнаас хойш 36 сар хадгална
Хэрэглэгч2021-11-30 10:09:53
gh,.,mnbv
Их эмч2021-11-30 10:10:55
Сайн байна уу.
Хэрэглэгч2018-10-06 08:45:37
Hahtuulaad bna hoeulangaar ne ugaahaar
Их эмч2018-10-06 08:45:37
Сайн байна уу та өөр шампунь хэрэглээп үзээрэй баярлалаа
Хэрэглэгч2018-10-06 08:45:28
Hahtuulaad bna hoeulangaar ne ugaahaar
Их эмч2018-10-06 08:45:28
Сайн байна уу та өөр шампунь хэрэглээп үзээрэй баярлалаа
Хэрэглэгч2018-09-09 15:03:40
Sain bnu? Ene shampuni her vr dvntei bol. Odoo hereglej bga. Ugaaj bh ywtsad vs unaad bh ym.
Их эмч2018-09-09 15:03:56
сайн байна уу үр дүн сайтай шампунь учир та давхар дотроосоо витамин хэрэглээрэй.баярлалаа
Хэрэглэгч2017-12-04 03:41:17
Sain bnuu tanai ene shampooniig 7 honogt heden udaa yaaj heregledeg we angijruulagch dawhar hereglediimuu
Их эмч2017-12-04 03:41:17
сайн байна уу Гарын алгандаа тохирох хэмжээгээр авч чийгтэй үсэндээ түрхэн хуйхандаа 3-5 минут массаж хийн хөөсрүүлнэ. Дараа нь бүлээн усаар зайлна. Энэхүү үйлдлийг 2 удаа давтан хийнэ.давхар ангижруулагч хэрэглэж болно.
Хэрэглэгч2017-10-17 05:33:28
танай шампунь үйлдвэрлэгдэхээ больсон юмуу. Салбаруудаар чинь байхгүй байгаад байх юмаа ?
Их эмч2017-10-17 05:33:28
Сайн байна уу 10р сарын сүүлээр гарна. Одоохондоо үйлдвэрлэгдээгүй байна
Хэрэглэгч2017-09-18 19:20:53
Энэ тасарцан байгаа гээд байсан. Хэзээ ирэх вэ? Бэлэн байгаа газар байна уу?
Их эмч2017-09-18 19:20:53
Сайн байна уу? 2-3 хоногийн дараагаас бүх салбараар тараагдана. Уучлаарай
Хэрэглэгч2017-06-19 19:52:45
Би энэ шампуныг хэрэглэж байгаа юмаа тэгсэн чинь үс уналт маань зогсохгүй байна би буруу хэрэглэж байна гэсэн үг үү
Их эмч2017-06-19 19:52:45
Сайн байна уу хэрэглээд 14 хоногийн дараагаас үр дүн гарна. Та хэрэглээд үр дүн өгөхгүй тохиолдолд өөр шалтгаантай ус уналт байж болох тул дотоод шалтгаан байгаа эсэхийг тодруулаарай. Баярлалаа
Хэрэглэгч2017-06-19 02:59:35
Энэхүү шампуныг хэрэглэснээр үс уналт үнэхээр зогсдог юмуу
Их эмч2017-06-19 02:59:35
Сайн байна уу. Үс уналтын эсрэг, үс ургуулах үйлчилгээтэй.
