
Кларотадин 10мг No.10
17,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-890₮

-6%-1,068₮

-8%-1,424₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчид болон хүүхдийн биеийн жин 30кг-аас их бол хоногт 1 удаа 10мг тунгаар хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдсан эмчлүүлэгчид эхний тунг 10мг-аар өнжөөд хэрэглэнэ.
Харшлын шалтгаант хамрын салст бүрхүүлийн үрэвсэл (улирлын болон байнгын), нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, ургамлын тоосны харшил, чонон хөрвөс (архаг хэлбэрийн шалтгаан тодорхойгүй г.м), судас мэдрэлийн хаван, загатнаат дерматоз, харшил төст урвал, гистамин чөлөөлөгдөлтийг сэдээх, шавьжинд хазуулсанаас үүссэн харшлын урвал зэрэгт хэрэглэнэ.
Эмийн хэлбэр: Шахмал Найрлага : Нэг шахмалд: Үйлчлэгч бодис: 100%д тооцоход 10 мг лоратадин; Туслах бодис: лактозын моногидрат 110мг, бичил талстат целлюлоз 75мг, кальцийн стеарат 2мг, натрийн карбоксиметил крахмал 3мг агуулагдана.
Хориглох заалт Харшилтай, хөхүүл эх, хүүхдийн биеийн жин 30кг-аас бага, лактоз, лактоза-ын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинжтэй эмчлүүлэгч зэрэгт хэрэглэхгүй. Болгоомжлол Элэгний дутагдал, жирэмсэн зэрэгт болгоомжилно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-14 20:59:47
Сайн баына уу жирэмсэн эхэд экземд бичиж өгсөн хэрэглэж болох уу
Их эмч2024-12-14 21:08:10
Сайн байна уу. эмчлэгч эмчээсээ зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2024-12-07 19:29:06
нойр хүрэгдэгүү
Их эмч2024-12-07 20:41:43
Сайн байна уу. Гаж нөлөө Насанд хүрэгчид: толгой өвдөх, ихээр ядарч сульдах, ам хатах, нойрмоглох, дотор муухайрах, ходоодны үрэвсэл, харшлын урвал (тууралт), анафилакси, үс халцрах, элэгний үйл ажиллагаа алдагдах, зүрхний цохилт олшрох зэрэг илэрнэ. Хүүхдэд: толгой өвдөх, мэдрэлийн сэрэмтгий чанар ихсэх, хэт ноомойх.
Хэрэглэгч2024-11-19 13:49:56
Энэ эмийг уугаад харшил маань улам нэмэгдээд бхын тэгж бгаад эдгэнэ гэж байх уу эсвэл таарахгүй бна уу
Их эмч2024-11-19 14:44:16
Сайн байна уу. Гаж нөлөө Насанд хүрэгчид: толгой өвдөх, ихээр ядарч сульдах, ам хатах, нойрмоглох, дотор муухайрах, ходоодны үрэвсэл, харшлын урвал (тууралт), анафилакси, үс халцрах, элэгний үйл ажиллагаа алдагдах, зүрхний цохилт олшрох зэрэг илэрнэ. Хүүхдэд: толгой өвдөх, мэдрэлийн сэрэмтгий чанар ихсэх, хэт ноомой
Хэрэглэгч2023-06-13 17:42:28
Энэ орос улсын нэршилтэй нь мөн үү
Их эмч2023-06-13 21:12:45
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-08-31 09:23:08
энэ эмийг хөхүүл (2сартай) хүнд бичиж өгсөн хэрэглэж болох уу?
Их эмч2020-08-31 14:46:39
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно баярлалаа
Хэрэглэгч2020-07-30 21:50:45
Эм уухаар гүйлгэдэг гаж нөлөө байна уу. Би өөрөө элэгний циррозтой
Их эмч2020-07-31 08:23:41
Сайн байна уу. та эмээ зогсоогоод харьяа эмнэлэгтээ хандаарай
Хэрэглэгч2020-07-30 21:50:21
Эм уухаар гүйлгэдэг гаж нөлөө байна уу. Би өөрөө элэгний циррозтой
Их эмч2020-07-31 08:26:39
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-07-30 21:50:10
Эм уухаар гүйлгэдэг гаж нөлөө байна уу. Би өөрөө элэгний циррозтой
Их эмч2020-07-31 08:26:35
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-03-03 00:01:56
Утаа тоосны харшилд ууж болох уу
Их эмч2020-03-03 12:29:09
Сайн байна уу. Хэрэглэж болно.
Хэрэглэгч2018-08-19 17:28:02
loratin tai havsarch uuj boloh uu
Их эмч2018-08-19 17:28:02
сайн байна уу шаардлагагүй ээ баярлалаа
Хэрэглэгч2018-08-10 12:43:59
Харшлын гаралтай ханиаданд ууж болох уу
Их эмч2018-08-10 12:43:59
сайн байна уу болноо баярлалаа
Хэрэглэгч2018-08-03 06:30:08
Сайн байна уу шарилжний харшилд ууж болох уу
Их эмч2018-08-03 06:30:08
Сайн байна уу,ууж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-04-06 11:26:42
Чонон хөрвөст ууж болох уу.эдгэх үү
Их эмч2018-04-06 11:26:42
сайн байна уу харшил судлалын эмчийн заавраар уугаарай.баярлалаа
Хэрэглэгч2016-11-10 18:31:52
Sain bnuu ene emiig 7 nastai huuhed yaaj uuh be
Их эмч2016-11-10 18:31:52
Сайн байна уу,2-12 настай хүүхдэд 5мг 1/2 шахмал -аар хоногт 1 удаа эмчийн заалтаар тус тус уулгана.Баярлалаа
Хэрэглэгч2016-10-21 20:19:01
Сайн бнуу энэ эмийг жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2016-10-21 20:19:01
Сайн байна уу,Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.Баярлалаа
Хэрэглэгч2016-10-21 20:18:38
Сайн бнуу энэ эмийг жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2016-10-21 20:18:38
Сайн байна уу,Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.Баярлалаа
Хэрэглэгч2016-07-29 09:07:12
Энэ эм танай эмийн сангуудаар байгаа юу?
Их эмч2016-07-29 09:07:12
САЙН БАЙНА УУ,Кларотадин 10мг No.10 - Шахмал 6000 ТӨГРӨГӨӨР моносын эмийн сангаар худалдаалж байна.Баярлалаа
