

Синекод 15мг/мл-200мл №1
35,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,760₮

-6%-2,112₮

-8%-2,816₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Зөвхөн ууж хэрэглэнэ. 2 хүртэл насны хүүхэд тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Төвийн үйлдэлтэй ханиалга намдаах эм бэлдмэл юм. Мөн цэр ховхлох, бага зэрэг бронх өргөсгөх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм бөгөөд янз бүрийн шалтгаантай хуурай ханиалгын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис бутамиратын цитрат 5 мг. Туслах бодис сорбитол, глицерин, сахарин натри, бензойны хүчил Е210, ванилин, 96% этанол, натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс. Хэрэв та бутамиратын цитрат эсвэл бусад туслах бодист харшилтай бол Синекодыг хэрэглэхгүй. Ханиалгын рефлексийг дарангуйлдаг учир түүнийг цэр ховхлох эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийнэ. 2 хүртэл насны хүүхдэд бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэж болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-21 16:33:15
Цэртэй ханиалга байснаа одоо хий хагиаж байна, 12 настай хүүхэд хэрэглэж болох уу, ямар тунгаар уух вэ
Их эмч2025-04-21 17:43:01
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2025-04-09 20:57:13
Хэдэн өдөр хэрэглээд зогсоох юм бол
Их эмч2025-04-09 21:03:30
Сайн байна уу. эмчлэгч эмчийнхээ заалтаар хэрэглээрэй
Хэрэглэгч2025-03-15 18:18:29
5 сартай нярай хүүхэд ууж болох уу
Их эмч2025-03-15 18:25:01
Сайн байна уу. Сиропыг 3-аас дээш насны хүүхдэд хэрэглэж болно.
Хэрэглэгч2024-09-03 17:14:13
жирэмсэн хүн ууж болохуу?
Их эмч2024-09-03 18:23:52
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-07-28 22:12:43
6настай хүүхэд 1удаадаа 25дуслыг өгөх юмуу
Их эмч2024-07-28 22:23:29
Сайн байна уу. 5 мл өдөрт 3 удаа өгнө
Хэрэглэгч2024-04-24 01:51:09
8 сартай хүүхдэд энэ 1.5 мг тайгаас хэдэн млээр өдөрт хэдэн удаа өгөхүү
Их эмч2024-04-24 09:44:13
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-12-21 16:51:22
Гаж нөлөө байгаа юу сахартай хүн ууж болох уу
Их эмч2023-12-21 17:30:05
Сайн байна уу. Ханиалгын эсрэг бэлдмэл Синекод сиропыг хэрэглэх үед дараах гаж урвал илэрч болно. Хааяа илрэх (100 хүнд 1-с цөөн илэрч болно)– толгой эргэх, дотор муухайрах, суулгах, нойрмоглох. Ховор илрэх (1000 хүнд 1-с цөөн илэрч болно)– арьсны тууралт, чонон хөрвөс
Хэрэглэгч2023-12-21 16:50:55
Гаж нөлөө байгаа юу сахартай хүн ууж болох уу
Их эмч2023-12-21 17:30:10
Сайн байна уу. Ханиалгын эсрэг бэлдмэл Синекод сиропыг хэрэглэх үед дараах гаж урвал илэрч болно. Хааяа илрэх (100 хүнд 1-с цөөн илэрч болно)– толгой эргэх, дотор муухайрах, суулгах, нойрмоглох. Ховор илрэх (1000 хүнд 1-с цөөн илэрч болно)– арьсны тууралт, чонон хөрвө
Хэрэглэгч2023-11-20 18:21:17
2нас 4сартай хүүхдэд өгч болох уу?
Их эмч2023-11-20 18:34:29
Сайн байна уу. 15 мг-тай нь том хүнийх
Хэрэглэгч2018-01-15 06:55:18
Сайн байна уу? 6-настай хүүхэд маань хий хатуу ойр ойрхон ханиагаад байгаа юм аа.Эмч болохоор Nobivent -ээр утлага хийгээд флюдиденк өг .Тэгээд орой унтхад нь Цетризин өгөөрэй гэсэн юм.Хуурай ханиаж байгаа юм чинь флюидиденкийн оронд Sicecod өгч болно биз дээ? Нөгө 2 тойгоо харшихгүй байгаа?
Их эмч2018-01-15 06:55:18
Сайн байна уу? Синекод флюдитик 2 нь огт өөр ханиалгад нөлөөлдөг эм бөгөөд та эмчийн заалтаа дагаарай. Баярлалаа
Хэрэглэгч2018-01-15 06:50:06
Сайн байна уу? 6-настай хүүхэд маань хий хатуу ойр ойрхон ханиагаад байгаа юм аа.Эмч болохоор Nobivent -ээр утлага хийгээд флюдиденк өг .Тэгээд орой унтхад нь Цетризин өгөөрэй гэсэн юм.Хуурай ханиаж байгаа юм чинь флюидиденкийн оронд Sicecod өгч болно биз дээ? Нөгө 2 тойгоо харшихгүй байгаа?
Их эмч2018-01-15 06:56:21
Сайн байна уу Янз бүрийн шалтгаантай хуурай ханиалга /хөхүүл ханиад/-ын үед хэрэглэнэ. Сиропыг 3-6 насны хүүхдэд 5мл-р хоногт 3 удаа хэрэглэнэ. Цетризин болон Nobivent харшлах зүйлгүй
Хэрэглэгч2018-01-15 06:43:23
Oroi hedees hoish uuj bolohgui we?
Их эмч2018-01-15 06:43:23
Сайн байна уу? Хуурай ханиалгын эм байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-11-22 09:42:33
4сартай хөхүүл хүн хэрэглэж болохуу цэртэй ханиагаад бга мөртлөө цэр нь гадагшлахгүй байна
Их эмч2017-11-22 09:42:33
Сайн байна уу.Ууж болно оо.Баярлалаа
