ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Дентамон 50мл - Шүдний тулгуур эдийн үрэвсэлд

6,600

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-330

Үнэ
6,270
Gold

-6%-396

Үнэ
6,204
Platinium

-8%-528

Үнэ
6,072

Тоо ширхэг :

Номин Седар (3ш)Байршил харах
Монос Сансар колонк (3ш)Байршил харах
Монос УБ таун (3ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3ш)Байршил харах
Хоумланд (3ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (3ш)Байршил харах
Скай ресиденс-3 (3ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Шүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаатай шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ.

Ургамлын гаралтай үжилгүйжүүлэх, үрэвслийн эсрэг бэлдмэл. Дентамон нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, захын судас нарийсган хэсэг газрын цус тогтоох, хаван бууруулах, бактер, вирусийн эсрэг, амны эвгүй үнэр арилгах үйлдэлтэй. Шүдний тулгуур эдийн үрэвсэл, буйл болон амны салстын үрэвсэлт эмгэгүүдийн үед, пародонтозын бүх хэлбэр, явцын бүх үе шатуудад хэрэглэнэ.

Нэг флакон нь хонин зээргэнэ, одой далан түрүү, хуурмаг булчирхайт ортуузын газрын дээд хэсгээс бэлтгэсэн 20%-ийн спиртэн хандмал агуулна.

Бэлдмэлийг хадгалах явцад бэлдмэл булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. 20%-ийн этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.  Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна. Харшлын буюу хэт мэдрэгшлийн урвалууд, түгшүүрлэх, толгой өвдөх, цусны даралт ихсэх ба зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-17 14:51:57

Сайн байна уу? 3-5мл хэмжээтэй зайлахдаа хэр удаан зайлах вэ.

Их эмч2025-04-17 14:53:21

Сайн байна уу. 3-5 минут

Хэрэглэгч2024-10-11 00:10:51

bi important shudtei 2007 ond hiilgsen say l shud ovood zuragaa avahuulsan ankh hiihdee suvagiin emchilgee hiigeegui hiisen bna gesen tiim bh bolomjtoi yu odoo dahiaad ovdoj ekhlehdee odoo bol shud ni bish buil ni ovdood bna yaah estoi ve

Их эмч2024-10-11 00:34:01

Сайн байна уу. шүдний эмчид хандаарай

Хэрэглэгч2024-09-29 23:19:16

Буйлны үрэвсэлд хэр үр дүнтэй вэ

Их эмч2024-09-29 23:25:57

Сайн байна уу. https://emonos.mn/product/8200

Хэрэглэгч2024-04-05 21:14:37

Шүд авхуулсаний дараа ормонд нь хэрэглэж болох уу

Их эмч2024-04-06 06:58:38

Сайн байна уу. та дараах линкээр эмийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. https://emonos.mn/product/8200

Хэрэглэгч2024-03-15 17:43:52

Шүд дөнгөж цоорж байгаа Энииг зогсоох эм байдгуу энэ эм зогсоох болуу эсвэл сайн оо ч юү муу байдаг юм болуу туслаач

Их эмч2024-03-15 17:59:44

Сайн байна уу. Дентамон нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, захын судас нарийсган хэсэг газрын цус тогтоох, хаван бууруулах, бактер, вирусийн эсрэг, амны эвгүй үнэр арилгах үйлдэлтэй. Та шүдний эмчээс дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.

Хэрэглэгч2024-02-14 14:11:49

Хоолой зайлж болдог юм болов уу ?

Их эмч2024-02-14 14:50:32

Сайн байна уу. Болохгүй ээ.

Хэрэглэгч2023-12-02 14:33:25

Шүд өвдөх үед ямар эм хамгийн сайн үйлчилгээтэй вэ? Өвчин намдаах?

Их эмч2023-12-03 01:56:57

Сайн байна уу.Дээрхи бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Аль эсвэл дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг өвчин намдаагчдаас ууж болно.

Хэрэглэгч2023-03-13 21:08:13

Сайн байна уу энэ шүдний уусмалыг захиалж болох уу аль салбарт байгаа вэ

Их эмч2023-03-14 01:14:01

Сайн байна уу. Монос - бөмбөгөр 77990037 лавлаад үзээрэй

Хэрэглэгч2017-11-22 19:28:17

зайлахдаа нэг удаадаа хэдий хэмжээний уусмал амандаа хийх шаардлагатай вэ?

Их эмч2017-11-22 19:28:17

Сайн байна уу 3-5мл уусмалаар зайлна. Баярлалаа

Хэрэглэгч2017-09-26 20:40:44

буйлнаас цус гараад бага хэрэглэж болхуу

Их эмч2017-09-26 20:40:44

Сайн байна уу, хэрэглэж болно, Баярлалаа

Хэрэглэгч2017-07-21 02:50:03

Буйл хавагнасан үед хэрэглэж болох уу

Их эмч2017-07-21 02:50:03

Сайн байна уу. Хэрэглэж болно.

Хэрэглэгч2017-05-05 20:39:32

Жирэмсэн хүн хэрэглэж болохуу

Их эмч2017-05-05 20:39:32

Сайн байна уу,ам зайлахад хэрэглэж болно.Баярлалаа