

Himalaya Спемэн №100 Himalaya-Speman-Tabs.jpg
23,550₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,177.5₮

-6%-1,413₮

-8%-1,884₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
2 шахмалаар өдөрт 2 удаа 4-6 сар ууна.
Спемэн нь төмсөг үрийн цэврүү, төмсөгний дайврын үйл ажиллагааг сайжруулах замаар эр бэлгийн эсийн үүсэлтийг дэмждэг. Мөн Спемэн нь өнчин тархины басофиль эсийн үүсэлт болон хэмжээг ихэсгэх замаар эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг сайжруулж, үрийн шингэний хэмжээг ихэсгэнэ. Спемэн нь аргаах, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг, гилгэр булчин сулруулах болон шээс хөөх үйлдэлтэйн зэрэгцээ түрүү булчирхайн томролтын эхэн үеийн шинж тэмдгийг багасгана. Олигосперм (үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрөх), сперматоррей (үрийн шингэн задгайрах) зэргийн үед хэрэглэнэ.
Нунтаг Withania somnifera 65 мг, Astercantha longifolia 32 мг, Lactuca serriola 16 мг, Mucuna pruriens 16 мг, Svarnavanga 16 мг. Ханд. Argyreia speciosa 32 мг, Tribulus terrestris 32 мг, Leptadenia reticulata 32 мг, Parmelia perlata 16 мг агуулна.
Харьцангүй зохимж сайтай бөгөөд аюулгүй болох нь тогтоогдсон. Гэхдээ хэрвээ удаан хугацааны эмчилгээнд болон орчин үеийн бусад эмийн эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэж байгаа буюу дангаар нь хэрэглэсэн эмчилгээний аль алинд нь төмсөгний үйл ажиллагаа сайжрахгүй бол дотоод шүүрлийн булчирхайн эмчээс зөвлөлгөө аваарай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-02 21:54:06
Түрүү булчирхай нь шохойжилт болон бэлгийн сулралын үед ууж болхуу
Их эмч2025-05-02 21:58:45
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэж болно
Хэрэглэгч2025-03-12 10:36:02
Энэ эм хэдэн ширхэгээр яаж уух вэ
Их эмч2025-03-12 10:45:08
Сайн байна уу. 2 шахмалаар өдөрт 2 удаа 4-6 сар ууна.
Хэрэглэгч2024-04-01 19:39:34
Энэ эм маань жортойд орохуу жоргүйд орохуу?
Их эмч2024-04-01 20:07:52
Сайн байна уу. Жоргүй олгогдоно
Хэрэглэгч2024-03-02 10:59:01
химплази энэ -ын ялгаа юунд бна би даралт ихсээд бдаг болсон тэгхээр энэ спемэн надад тохирно гэсэн үг үү
Их эмч2024-03-02 23:02:02
Сайн байна уу. Спемэн нь төмсөг үрийн цэврүү, төмсөгний дайврын үйл ажиллагааг сайжруулах замаар эр бэлгийн эсийн үүсэлтийг дэмждэг. Мөн Спемэн нь өнчин тархины басофиль эсийн үүсэлт болон хэмжээг ихэсгэх замаар эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг сайжруулж, үрийн шингэний хэмжээг ихэсгэнэ. Спемэн нь аргаах, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг, гилгэр булчин сулруулах болон шээс хөөх үйлдэлтэйн зэрэгцээ түрүү булчирхайн томролтын эхэн үеийн шинж тэмдгийг багасгана. Олигосперм (үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрөх), сперматоррей (үрийн шингэн задгайрах) зэргийн үед хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-11-14 23:55:34
Эмчийн заавраар уух ёстой юу? Түрүү булчирхай өвдөж байгаа үед хэрэглэж болох уу?
