ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Диакарб 250мг №30

27,600

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,380

Үнэ
26,220
Gold

-6%-1,656

Үнэ
25,944
Platinium

-8%-2,208

Үнэ
25,392

Тоо ширхэг :

Номин Седар (2.99ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.42ш)Байршил харах
Монос УБ таун (2.68ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2.96ш)Байршил харах
Хоумланд (2.34ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (3ш)Байршил харах
Скай ресиденс-3 (2.21ш)Байршил харах
Хоног (5.67ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

 Диакарб бэлдмэлийг  эмчийн зааврыг баримтлан хэрэглэнэ. Хэрэв өвчтөнд ямар нэгэн асуулт болон эргэлзээтэй зүйл байвал эмч ба эм зүйчд хандана. Бэлдмэлийн тун өвчтөн бүрт өвөрмөц байна. Өвчтөн бүрт тохирох бэлдмэлийн тунг зөвхөн эмч тогтооно.

 

Диакарб нь карбоангидраза ферментийг дарангуйлдаг ингибиторын бүлгийн шээс хөөх үйлдэлтэй бэлдмэл юм. Уг эмийн бэлдмэлийг глауком, эпилепси (бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээний үед) болон эмийн шалтгаант цусны эргэлтийн дутагдлын үед илрэх хавангийн эмчилгээнд хэрэглэнэ. Нүдний даралт ихсэх өвчин: Нээлттэй өнцөгт нүдний даралт ихсэх өвчний үед 250мг (1 шахмал) тунгаар хоногт 1-4 удаа хэрэглэнэ. Тунг 1000мг (4 шахмал)-с их тунгаар хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө нэмэгддэггүй.  Хоёрдагч нүдний даралт ихсэх өвчин: 250мг тунгаар (1 шахмал) 4 цагийн зайтай хэрэглэнэ. Зарим өвчтөнд 250мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэх (богино хугацааны эмчилгээ) үед  Нүдний даралт ихсэх өвчний цочмог хөдлөлийн үед 250мг (1шахмал) тунгаар хоногт 4 удаа хэрэглэнэ. бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө ажиглагддаг.

Диакарб 250мг шахмал (Diacarbum) Бэлдмэлийн найрлага:  Бэлдмэлийн үйлчлэгч бодис нь ацетазоламид. 1 шахмалд 250мг ацетазоламид агуулагдана. Бэлдмэлийн туслах бодист: Бичил талст целлюлоза, повидон, кроскармеллозын натрийн давс, коллоид кремнийн диоксид исэл, магнийн стеарат. 

Дараах тохиолдолд Диакарб® бэлдмэлийг хэрэглэхгүй. Ацетазоламид, сульфонамид, бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсэг дурьдсан) хэт мэдрэг өвчтөн Бөөр ба элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, бөөрний дутагдал,  цусан дахь натри болон калийн хэмжээ багасах, цусан дахь хлорын хэмжээ багассантай холбоотой хүчилшил  Ээнэгшилгүй хаалттай өнцөгт нүдний архаг даралт ихсэх өвчин

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-06-23 13:55:18

Тархины даралтын үед насанд хүрсэн хүн яаж хэрэглэх вэ?

Их эмч2024-06-23 14:10:50

Сайн байна уу. эмчлэгч эмч тухайн хүний биеийн байдалд тааруулан тунг тааруулан өгнөө

Хэрэглэгч2023-10-28 20:25:49

өөр үйлдэл бга юу

Их эмч2023-10-28 20:48:39

Сайн байна уу. Цусны эргэлтийн дутагдал үед илрэх хаван Нүдний даралт ихсэх зэрэгт хэрэглэнэ

Хэрэглэгч2023-10-17 18:06:44

Диакарб эмийг хэзээ уух вэ? Өглөө орой альнд нь уух вэ?

Их эмч2023-10-17 18:14:34

Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ

Хэрэглэгч2023-10-17 18:06:18

Диакарб эмийг хэзээ уух вэ? Өглөө орой альнд нь уух вэ?

Их эмч2023-10-17 18:34:07

Сайн байна уу. өглөө

Хэрэглэгч2023-09-29 23:07:12

7сартай хүүхдэд бичиж өгсийн тархины судас өргөссөн гээд уух нь зөв үү Гаж нөлөө илэрх болуу гээд санаа зовчлоо

Их эмч2023-09-29 23:37:53

Сайн байна уу. эмчийн заавраараа хэрэглээрэй

Хэрэглэгч2023-08-18 00:17:04

sn bnuu mnai hvvhed 8sartai eh nylhast tarhindaa uilanhaitai geed hynuuldag yumaa ene emiig shemeer uulga gej bichj ogsii gaj noloo bgaa boluu

Их эмч2023-08-18 00:30:44

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-18 00:17:01

sn bnuu mnai hvvhed 8sartai eh nylhast tarhindaa uilanhaitai geed hynuuldag yumaa ene emiig shemeer uulga gej bichj ogsii gaj noloo bgaa boluu

Их эмч2023-08-18 00:30:49

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-07-21 11:46:41

Баярлалаа. Диакарбаас 30'-н өмнө Видика уусан бсн. Хамгаалж чадах бол уу?. Одоогоор толгой зантайж өвдөөд хүзүү эрүү рүү зовиуртай болоод 2 гар эвгүй оргиод бн...Валидол ууж болох уу? Баярлалаа

Их эмч2023-07-21 19:27:24

Сайн байна уу. эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2023-07-21 10:48:36

Сн бнуу. Элэгний хатууралтай хүн мэдэлгүй диакарб 250мг 1ш уучлаа. Ямар арга хэмжээ авах вэ? Мэдрэлийн эмч 3 удаа 1х1 гж зөвлөсөн юм. Баярлалаа

Их эмч2023-07-21 11:19:29

Сайн байна уу. Уусан гаж нөлөө илэрсэн бол аль болох шингэн юм сайн ууж хойргүйжүүлэх эм ууж болно. Дотрын эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2023-07-09 00:00:33

Анх удаа 1ш уугаад хамаг бие бадайраад хуруу гар ирвэгнэх бн яар уу?

Их эмч2023-07-09 07:38:59

Сайн байна уу. Уухаа зогсоох хэрэгтэй. Эмчдээ хандана уу.

Хэрэглэгч2023-04-16 14:55:32

Гаж нөлөө үүсвэл уухаа зогсоох уу

Их эмч2023-04-16 22:27:42

Сайн байна уу. зогсоогоод эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-04-16 14:55:11

Гаж нөлөө үүсвэл уухаа зогсоох уу

Их эмч2023-04-16 22:27:51

Сайн байна уу. зогсоогоод эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-04-03 23:13:00

Энэ эм байгаа юу

Их эмч2023-04-05 01:59:11

Сайн байна уу. уучлаарай байхгүй

Хэрэглэгч2023-04-03 23:12:57

Энэ эм байгаа юу

Их эмч2023-04-05 01:59:20

Сайн байна уу. уучлаарай байхгүй

Хэрэглэгч2022-12-27 14:01:51

ТАНАЙД БАЙГАА ЮУ ДИАКАРБ

Их эмч2022-12-29 12:14:36

Сайн байна уу. Байхгүй байгаа.

Хэрэглэгч2021-12-18 11:50:30

Сайн байна уу? 6 сартай хүүхдийн толгойны ар нь хөлрөөд толгойгоо сэгсрээд шилээ шөргөөгөөд байх юм. Унтаж байхдаа бас сэрүүн үедээ ч бас ингээд бгаа .Диакарб өгч болохуу

Их эмч2021-12-18 12:07:09

Сайн байна уу. Заавал нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Д витамины дутагдлын үед мөн дээрх шинжүүд илэрч болдог. Дур мэдэн эм өгөхгүй.

Хэрэглэгч2020-08-19 21:11:46

Сайн байна уу? Хүү минь тархины даралттай мөн эпилепситэй эмч диакарб тархины хаван буулгах зорилготой схемээр 3 хоног уугаад 3 хоног амрахаар бичиж өгсөн үүнийг уугаад таталт сэдрэх аюултай юу?

Их эмч2020-08-20 09:36:46

Сайн байна уу. Гаж нөлөө нь ихэвчлэн эмчилгээний эхэнд ажиглагдах бөгөөд дараах шинжээр илэрнэ:- Мөчдөөр бадайрах (гаж мэдрэхүй), чих шуугих буюу сонсголын өөрчлөлт.- Хоолонд дургүй болох, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах.- Шээх давтамж ихсэх, шээс улаан өнгөтэй гарах, шээсэнд сахар илрэх.- Толгой өвдөх, толгой эргэх, халуурах, сэтгэл хямрах,- Хааяа нойрмоглох, баримжаагүй болох,- Бэлгийн чадавхи буурах,- Таталдаа, булчингийн өвдөлт, булчингийн хүч сулрах.- Түр зуурын миопи- Харшлын урвал, ялангуяа амьсгаадалт.- Чонон хөрвөс, гэрэлд мэдрэгших.- Элэгний дутагдал (шарлалт, шээс бараан болох, өтгөн өнгөгүй болох), элэг ба бөөрний колик (хатгаж өвдөх)- Бөөрний чулуу

Хэрэглэгч2018-07-23 22:41:12

diakarb uugaad hul gar badairaad bhyn yuniih we

Их эмч2018-07-23 22:41:12

Сайн байна уу,энэ эм ньх ааяа нойрмоглох, баримжаа алдах, бие эрвэгнэх зэрэг гаж нөлөө илэрч болно.Баярлалаа.

Хэрэглэгч2018-02-10 23:18:48

Толгой таллаж хатгаж өвдсөн үед ууж болох уу өвчин намдаах эмэнд дарагдахгүй юмаа

Их эмч2018-02-10 23:18:48

Сайн байна уу Эмчийн заавраар толгойн өвдөльөнд ууж болно Баярлалаа

Хэрэглэгч2017-11-15 07:24:12

Толгой дүүнгэтээд байгаа юмаа эмчид үзүүлсэн энэ эмийг өнжөөд уу гэсээн зөв үү

Их эмч2017-11-15 07:24:12

Сайн байна уу,зөв өө

Хэрэглэгч2017-10-02 20:43:52

Сайн байна тархины даралттай гээд байдаг хүмүүс ууж болох уу ? Хэрэглэх зааврыг нь дэлгэрэнгүй хэлж өгөөч.

Их эмч2017-10-02 20:43:52

сайн байна уу?Диакарб бөөрний карбоангидраза ферментийг дарагуйлж нүүрсний хүчил үүсэхийг багасгаснаар натрийн бикарбонат ба натрийн ионий эргэн шимэгдэлтийг бууруулна. Үүний үр дүнд шээсний хэмжээ ихэснэ. Диакарбын нөлөөгөөр кали ихээр ялгарах ба хлоридын ялгаралт ихсэхгүй. Натрийн бикарбонат бие махбодоос ихээр гадагшилснаас ацидоз үүснэ. Диакарб нь нүдний даралтыг бууруулна. Энэ нь сормослогийн карбоангидраза ферменийг дарангуйлж шингэний ялгаралтыг багасгахын зэрэгцээ түүний ургалыг сайжруулж байгаатай холбоотой. Хүүхэн харааг нарийсгахгүй. Бэлдмэлийн нөлөөгөөр тархины карбоангидразын идэвхи буурах ба нугасны шингэн үүсэх нь багасна.баярлалаа

Хэрэглэгч2017-08-21 02:42:50

тархи толгой доргиж хөдөлсөн бж болох үед ууж болох уу

Их эмч2017-08-21 02:42:50

Сайн байна уу? Болохгүй

Хэрэглэгч2017-07-13 19:44:05

Sn bnuu manai hvvhed dongoj 15 honogroi emiin sanch emnii neriin buruu harj unshaad ene emiig ogsniin bi medehgvi 4nii 1eer odriin 2 udaa 4 honog uulgatsn gaj noloo bgaa yu ih sanaa zowood bnaa zaawal hariulj ogoorei uul n tarhinii daralt ntr ym yu ch bhgvi hvvhed bgaan odoo yaanaa nyalhasiin emch nar zgr l.gj ble ghde sanaa zowood bhiin

Их эмч2017-07-13 19:44:05

Сайн байна уу? Хаван хөөх үйлдэлтэй эм байгаа.Шээсний хэмжээ ихэссэн үү? Бичил электролит дутагдсан байх магадлалтай. Хүүхдээ сайн ажиглаарай. Хүүхдэд гаж нөлөө гэхээр зүйл бүртгэгдээгүй байдаг.Сайн ажиглаад Хүүхдийн биеийн байдалд дахин өөрчлөлт мэдэгдвэл эмчид дахин хандаарай. Баярлалаа

Хэрэглэгч2017-03-14 20:35:09

Sain bnuu ene yag yund uudag em yum be manai huuhed 1 sar 10 honogtoi tarhinii daralttai noirondoo muu Emch 5 huvaagaad udriin 1 eer bichsen gaj buluu n yu ve

Их эмч2017-03-14 20:35:39

Сайн байна уу,Энэ эм шээх хөөх үйлдэлтэй эм байна.Ихэвчлэн түүнийг уушги зүрхний дутмагшилаас шалтгаалсан хавангийн үед голдуу хэрэглэнэ.Бага сартай хүүхдэд энэ эмийг бичиж өгөх үндэслэл байхгүй.Энэ эмийг бичиж өгсөн эмчээсээ лавлан асууна уу!Баярлалаа

Хэрэглэгч2016-10-16 10:06:21

Их эмч2016-10-16 10:06:21

Сайн байна уу, Диакарб бөөрний карбоангидраза ферментийг дарагуйлж нүүрсний хүчил үүсэхийг багасгаснаар натрийн бикарбонат ба натрийн ионий эргэн шимэгдэлтийг бууруулна. Үүний үр дүнд шээсний хэмжээ ихэснэ. Диакарбын нөлөөгөөр кали ихээр ялгарах ба хлоридын ялгаралт ихсэхгүй. Натрийн бикарбонат бие махбодоос ихээр гадагшилснаас ацидоз үүснэ. Диакарб нь нүдний даралтыг бууруулна. Энэ нь сормослогийн карбоангидраза ферменийг дарангуйлж шингэний ялгаралтыг багасгахын зэрэгцээ түүний ургалыг сайжруулж байгаатай холбоотой. Хүүхэн харааг нарийсгахгүй. Бэлдмэлийн нөлөөгөөр тархины карбоангидразын идэвхи буурах ба нугасны шингэн үүсэх нь багасна.