ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Флюдитек-5% 750мг/15мл 125мл

31,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,550

Үнэ
29,450
Gold

-6%-1,860

Үнэ
29,140
Platinium

-8%-2,480

Үнэ
28,520

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Дотуур ууж хэрэглэнэ. Нэг цайны халбага (5 мл) сиропонд 100 мг карбоцистеин агуулагдана. 2-5 настай хүүхдэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 2 удаа хэрэглэнэ. 5-аас дээш настай хүүхэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 3 удаа хэрэглэнэ. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.

Ховхроход хүндрэлтэй цэртэй ханиалга, гуурсан хоолойн үрэвсэл, трахеобронхит, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин, дунд чихний үрэвсэлт өвчнүүд зэрэтг хэрэглэхээс гадна хамар түүний дайвруудын үрэвслүүд (ринит, дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл), гуурсан хоолойг дурангаар шинжлэх болон гуурсан хоолойн зураг авах бэлтгэл үед хэрэглэнэ.

100мл сиропт Үйлчлэгч бодис Карбоцистеин 2г. Туслах бодисууд сахароз, гадил жимсний үнэр оруулагч, метилпарагидроксибензоат, глицерин, натри гидроокси, шаргал будагч S, цэвэршүүлсэн ус.

 

Гадил жимсний үнэр оруулагч нь 1 сартай хүүхдэд харшил өгч болзошгүй. Чихрийн шижин өвчтэй эсвэл нүүрс усыг багасгасан хоол хүнсийг багаар хэрэглэдэг хүүхдэд 1 цайны халбага сиропонд 3,5гр сахароз агуулагддаг болохыг анхаарна уу. Сахарозын агууламж нь бага насны хүүхдэд гэдэс дүүрэх ба диспенси үүсэх шалтгаан болж болзошгүй. Давсгүй болон давсны дэглэмтэй хүмүүс бэлдмэлийн найрлага дахь натрийн хэмжээг анхаарна уу.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-08 20:09:22

Сайн бна уу. Орой хэдэн цагаас хойш уухгүй гсэн заалт бгаа юу?

Их эмч2024-10-08 21:07:39

Сайн байна уу. 17 цагаас хойш уухгүй .

Хэрэглэгч2024-08-28 12:02:45

Флюдитек 50мг нь том хүнийх буюу 15-с дээш нас гэсэн тайлбар байсан хэрнээ вэб дээр хүүхдийн тунгаар тайлбар орсон байгаа тул засаад оруулна уу, хэрэглэгч буруу худалдан авалт хийж тун ихдүүлэх зэрэг эрсдэл байна шүү.

Их эмч2024-08-28 19:08:30

Сайн байна уу. таны саналыг хүлээн авлаа

Хэрэглэгч2024-06-29 20:32:44

Читамон сироп юм уу таблеткатайн хавсарч хэрэглэж болох уу. Аль илүү үр дүнтэй вэ. Ханиалгахаар цэр сонсогдоод бгаам мөртлөө гарч ирдэггүй

Их эмч2024-06-29 20:34:29

Сайн байна уу. аль нэгийг л хэрэглэнэ хэрэглэх аргын дагуу тууштай хэрэглэвэл үр дүнтэй

Хэрэглэгч2024-01-20 20:11:50

Яг том уух заавар өгөөч. Авцан байгаамаа яаж уух вэ

Их эмч2024-01-21 07:39:30

Сайн байна уу. Хэрэглэх арга, тун: Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Нэг цайны халбага (5мл) сиропонд 100 мг карбоцистеин агуулагдана. 5-аас дээш настай хүүхэд 1 цайны халбагаар (5мл) өдөрт 3 удаа хэрэглэнэ. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.

Хэрэглэгч2024-01-10 08:41:19

сайн байна уу хүүхдийн хий ханиалганд ууж болох уу

Их эмч2024-01-10 11:09:31

Сайн байна уу. Ховхроход хүндрэлтэй цэртэй ханиалга, гуурсан хоолойн үрэвсэл, трахеобронхит, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн тэлэгдэх өвчин, дунд чихний үрэвсэлт өвчнүүд зэрэтг хэрэглэхээс гадна хамар түүний дайвруудын үрэвслүүд (ринит, дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл), гуурсан хоолойг дурангаар шинжлэх болон гуурсан хоолойн зураг авах бэлтгэл үед хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-10-12 22:51:22

том хүний хэрэглэх заавар байна уу

Их эмч2023-10-12 22:55:43

Сайн байна уу. эсвэл АЦЦ -600г уугаарай

Хэрэглэгч2023-04-22 21:13:59

siropon tser howhloh emiig zadalsnaas hoish her hugatsaand hadgalah we

Их эмч2023-04-22 23:28:09

Сайн байна уу. 1сар

Хэрэглэгч2023-01-15 22:57:52

дөнгөж эхлэж байгаа цээж барих шинжтэй хий ханиалганд ууж болохуу

Их эмч2023-01-18 08:01:26

Сайн байна уу. Том хүн бол болно.Удаан хугаанд дур мэдэн хэрэглэх хэрэггүй ба найрлаганд харшлах эсэхээ нягтална уу.

Хэрэглэгч2022-05-02 17:57:47

SN bn uu.eniig 06 sartai huuhded hereglej boloh uu .hanialgaad bga .namdahgui

Их эмч2022-05-02 18:03:35

Сайн байна уу. Хүүхдийн 2 хувьтайг нь цайны халбагаар 1-2 удаа цэр шингэлэх ховхлох зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэгч2018-11-27 15:50:46

Sain bnu 2nastai huuhded ymar tungaar uulgah ve

Их эмч2018-11-27 15:50:46

Сайн байна уу 2 настай хүүхэд хүүхдэд зориулсан 2%-ийн Флюдитек хэрэглэнэ. 2-5 настай хүүхдэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 2 удаа хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2018-11-27 13:27:00

Sain bnu 2nastai huuhded ymar tungaar uulgah ve

Их эмч2018-11-27 13:27:00

Баярлалаа

Хэрэглэгч2018-11-27 13:26:33

Sain bnu 2nastai huuhded ymar tungaar uulgah ve

Их эмч2018-11-27 13:26:33

Сайн байна уу 2 настай хүүхэд хүүхдэд зориулсан 2%-ийн Флюдитек хэрэглэнэ. 2-5 настай хүүхдэд 1 цайны халбагаар (5 мл) өдөрт 2 удаа хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2018-11-21 01:49:29

ene emiig uuhaar tolgoi uwddug uu uusnaas housh tolgoi uwduud bgama bas hundersen udaj bga haniadand dangaar n uuwal nuluuluh bolow uu? yaraltai hadiulj uguuxh

Их эмч2018-11-21 01:49:29

Энэ эмэнд тий гаж нөлөө байхгүй. өвчнөөсөө болсон байж болзошгүй.

Хэрэглэгч2018-11-15 05:52:38

Их эмч2018-11-15 05:52:38

None

Хэрэглэгч2018-11-07 02:44:49

13 _14 настай хүүхдэд яг энэ том хүнийхийг нь өгч болхуу

Их эмч2018-11-07 02:44:49

сайн байна уу? өгч болно баярлалаа

Хэрэглэгч2018-05-15 11:20:49

Флюдетик сиропыг хүүхэд хэдэн.настайгаас хэрэглэж болох уу.

Их эмч2018-05-15 11:20:49

Сайн байна уу,2 наснаас эхэлж өгнө өө.Баярлалаа.

Хэрэглэгч2018-02-11 01:54:36

hamgiiin sain geh tser hovholdog em sanal bolgooch

Их эмч2018-02-11 01:54:36

гербион бол ургамлын найрлагатай ацетилцистейн, карбоцистейн нэг бүлгийн эм аль нэгийг нь уугаад цэртэй ханиалга намдахгүй байгаа бол дотрын эмчид үзүүлээрэй. давхар антибиотик болон бусад эм зөвлөдөг.

Хэрэглэгч2018-02-11 01:53:36

gerbion atsts fluditek ene 3iin ali ni sain be???

Их эмч2018-02-11 01:53:36

гербион бол ургамлын найрлагатай ацетилцистейн, карбоцистейн нэг бүлгийн эм аль нэгийг нь уугаад цэртэй ханиалга намдахгүй байгаа бол дотрын эмчид үзүүлээрэй. давхар антибиотик болон бусад эм зөвлөдөг.

Хэрэглэгч2018-01-04 11:58:53

Жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2018-01-04 11:58:53

Эмчийн заалтаар хэрэглэж болноо. Баярлалаа

Хэрэглэгч2017-06-06 03:52:25

Их эмч2017-06-06 03:52:25

Сайн байна уу манай сайтанд хандсан танд баярлалаа