

Глимепирид-Денк 3мг №30
24,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,230₮

-6%-1,476₮

-8%-1,968₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр (аяга ус) даруулж бүтнээр нь залгина. Эмчлэгч эмч эм хэрэглэх цаг ба давтамжийг өвчтөний анхаарах ёстой амьдралын хэв маягийг бодолцож (хооллох зуршил) тогтооно. Глимепиридийн хоногийн бүх тунг ердийн өглөөний цайны үед болон өмнө нь нэг удаа хэрэглэнэ. Хэрэв өглөөний цай уугаагүй бол өдрийн эхний үндсэн хоолны үед болон өмнө нь ууна. Глимепирид Денк 3 бэлдмэлийг эмчийн зөвлөсөн цагийн хуваариар хэрэглэх нь хамгийн чухал байдаг. Хэрэв та бэлдмэлийг хэрэглэсэн бол хооллолтыг алгасаж болохгүй. Хэрэв Глимепирид Денк 3 бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Глимепирид Денк нь ууж хэрэглэдэг, чихрийн шижингийн эсрэг, сульфонилмочевины уламжлалын цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл. Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, жингийн бууралт зэрэг нь дангаараа хангалттай үр нөлөөгүй байгаа чихрийн шижингийн (2 хэлбэрийн чихрийн шижин) эмчилгээнд хэрэглэнэ. Тэмдэглэл: Чихрийн шижингийн эмчилгээний үндэс нь эмчийн зөвлөсөн хоолны дэглэм байдаг бөгөөд түүнийг нарийн баримтлах шаардлагатай. Өвчтөн Глимепирид Денк 3 бэлдмэлийг хэрэглэж байгаа үедээ хоолны дэглэмийн зааврыг нарийн баримтлах бөгөөд учир нь уг эмийн эмчилгээ нь хоолны дэглэмийг нөхөж чадахгүй. Uлимепирид нь амьтны хөхний сүүтэй ялгардаг. Түүнчлэн ихсийн хоригийг нэвтэрнэ. Мөн бага хэмжээгээр цус тархины хоригийг нэвтэрдэг. Давтан хэрэглэж байгаа тохиолдолд цусны сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 5-8 цаг байна. Өндөр тунгаар хэрэглэвэл уг хугацаа нь бага зэрэг уртсана.
Глимепирид 3м
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар Глимепирид Денк 3 бэлдмэлийг хэрэглэх явцад гаж нөлөө илрэх боловч тэдгээр нь хүн бүрт тохиолдохгүй. Илэрч буй гаж нөлөөг давтамжаар нь дараах байдлаар ангилна.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-07-08 09:32:33
Сайн б өө ына уу? Одоо л сахалтай гэдгээ мэдсэн дэглэм барьж эхлээгүй энэ эхнээс шууд ууж болох уу
Их эмч2024-07-08 13:36:34
Сайн байна уу. болохгүй ээ дотоод шүүрлийн эмчид яаралтай хандана уу баярлалаа
Хэрэглэгч2014-06-25 09:47:03
сайн байна уу би 57 настай сахарын өвчнөөр өвдөөд 7 жил болох гэж байна. Би mixtard 30 penfill гэдэг инсулин тариаг өглөө 22, орой 22 -оор хийдэг боловч сахар буурахгүй 18,9 хүрээд байгаа, эмчдээ хэлсэн чинь mixtard гэдэг хүрэн толгойтой тариаг өглөө 16, өдөр 16 ,орой 16 гаар хий гэсэн боловч үр дүнгээ өгдөггүй, өөр хороонд шилжсэн тэнднийн эмч бүр insulatard гэдэг ногоон толгойтой тариаг өглөө оройд 20 оор, actrapid гэдэг шар толгойтой тариаг өдөр 20 оор хий гэсэн ч ямарч үр дүн өгөхгүй бүр учраа олохоо больчихлоо, ямар тариа нь урт ямар нь богино болохыг ч мэддэггүй, өглөө орой богиноор, өдөр уртаар хий гэсэн , миний сахар дандаа өглөө 9, өдөр орой 19 -20 гараад байх юм яаж тохируулах вэ .зөвөлгөө өгөөч. миний мэйл хаяг batc huluunbn56@yahoo.com
Их эмч2014-06-25 09:47:03
Урт үйлчилгээтэй инсулин - Левемир Богино үйлчилгээтэй инсулин - Актрапид, Инсулотард, Новорапид Дунд үйлчилгээтэй инсулин - Микстард, Новомикс
Хэрэглэгч2014-06-02 16:25:00
Баярлалаа. Танайхтай холбогдсондоо баяртай байна. Байнга холбоотой байнаа
Их эмч2014-06-02 16:25:00
Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
Хэрэглэгч2014-06-02 13:10:04
Сайн байна уу. Би 53 настай, эмэгтэй. Энэ өвчнөөр өвдөөд 13 жил болж байна.Одоо би Глимепирид-Денк 3мг №30-г ууж байна. Энэ эмийг яг хэдийд, хэдэн удаа уух талаар зөвлөгөө өгөөч.Глимепирид-Денк 3мг №30, Глимепирид-Денк 2мг №20-н ялгааг сайн хэлж өгч туслаач Миний хаяг (ch_92@yahoo.com )
Их эмч2014-06-02 13:10:04
Глимепирид эмийг өглөөний хоолныхоо өмнө өдөрт 1 удаа зажлахгүйгээр бүтнээр нь усаар даруулж ууна. Шаардлагатай тохиолдолд эмийнхээ тунг 6 мг хүртэл аажмаар нэмэгдүүлж болно. / 1-2 долоо хоногт 1 мг-аар / Эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилдэг, эмчилгээний явцад цусан дахь глюкозоо хянаж байх хэрэгтэй. Дээрх 2 эмийн ялгаа: *Глимепирид-Денк 3мг №30 эм нь 1шахмалд 3мг үйлчлэгч бодис агуулагдана, хайрцагандаа 30 ширхэг шахмал эм байна гэсэн үг. *Глимепирид-Денк 2мг №20 эм нь 1шахмалд 2мг үйлчлэгч бодис агуулагдана, хайрцагандаа 20 ширхэг шахмал эм байна гэсэн үг.
