
Сальброн №100
17,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-880₮

-6%-1,056₮

-8%-1,408₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг тухайн өвчтөний онцлогт тохирсон шаардлагтай хэмжээгээр тооцох хэрэгтэй.
Сальброн нь сальбутамол агуулсан бронхын гөлгөр булчинг шууд сулруулах замаар нөлөө үзүүлдэг. Ингэснээр сальброн нь бронхиал астма, бронхит, уушгины энфизем зэрэг бронхын бөглөрөлттөй өвчтөнд амьсгал давхцалыг бууруулах нөлөө үзүүлдэг.
Салбутамол сульфат 4 мг
Сальбутамолд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Бамбай булчирхайн хордлоготой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсний эхний 3-н сард хэрэглэсэн хангалттай мэдээлэл байхгүй тул хэрэглэхгүй. Мөн артерийн даралт ихтэй, зүрхний ишеми болон өндөр настанд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Дотор муухайрах, толгой өвдөх, зүрх дэлсэх, салгалах, захын судас тэлэх, зүрхний цохилт олшрох болон зарим тохиолдолд тунг хэтрүүлснээр гипокалиеми үүсч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-29 15:01:23
10 сартай хүүхдэд бичиж өгсөн юмаа хэрэглэж болох уу
Их эмч2024-11-29 15:24:04
Сайн байна уу. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-11-07 15:26:19
Хоолны өмнө үү дараа юу
Их эмч2024-11-07 16:32:44
Сайн байна уу. хоолноос хамааралгүй хэрэглэнэ
Хэрэглэгч2024-08-24 13:27:18
сайн бна уу зүрх савлуулж чичирүүлдэгүү
Их эмч2024-08-24 17:01:43
Сайн байна уу. Зүрхний хэм алдагдал, зүрхний гажиг, чихрийн шижин, нүдний даралттай үед түүнчлэн хоёр хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй. Мөн сальбутамолд харшилтай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэгч2023-09-26 06:05:06
Жортой олгох уу жоргүй олгох уу?
Их эмч2023-09-26 07:49:44
Сайн байна уу. жороор
Хэрэглэгч2022-04-22 23:21:39
Сайн бн уу. 6 настай хүүхэд яаж хэрэглэх вэ
Их эмч2022-04-23 11:17:00
Сайн байна уу. Эмчийнхээ заалтаар уугаарай.
Хэрэглэгч2022-01-03 22:48:49
Salbron emiig 3 nastai huuhded ymar tungaar uguh ve
Их эмч2022-01-04 10:37:51
Сайн байна уу. 6с доош насны хүүхдэд эмчийн заалтаар тунг тохируулна.
Хэрэглэгч2020-07-30 19:53:47
Хөхүүл үед хэрэглэхүү?
Их эмч2020-07-31 08:23:53
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2020-01-28 15:49:55
5n sartai hvvhded 1/3r bichij ugluu. 2s doosh nasnii hvvhed hereglehgvi ghiin????
Их эмч2020-01-29 11:51:58
Сайн байна уу. Эмч нь шаардлагатай гээд бичиж өгсөн байх эмчийн заавар дагана уу. Баярлалаа
Хэрэглэгч2019-12-12 22:24:33
Nasand hvregchded uduriin hedeer uuh we
Их эмч2020-02-01 17:03:06
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэгллэнээ
