
Валидол С глюкозой №10
2,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-125₮

-6%-150₮

-8%-200₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоололтоос хамааралгүйгээр хэрэглэнэ. Валидолыг хэлэн дор тавьж хэрэглэдэг. Шахмалыг хэлэн дороо бүрэн уустал нь барьж байх хэрэгтэй. 1 шахамлаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Валидолыг хоногт хэрэглэх хугацаа болон эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилгээний үр дүнгээс хамаарана. Хэрэглэснээс хойш 5 минутын хугацаанд эмчилгээний хангалттай үр дүнгүй байгаа тохиолдолд эмчид хандан өөр эмчилгээ заалгана.
Мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлийг цочроож рефлексийн замаар судас өргөсгөх бага зэргийн үйлдэлтэй. Судасны нэвчимхий чанар, өвдөлтийн мэдрэмж үүсэлтийг зохицуулдаг. Үйл ажиллагааны кардиалги, невроз, тэнгисийн болон өндрийн өвчний үед бөөлжилтийн эсрэг бэлдмэл болгон ашиглана.
Үйлчлэгч бодис ментил изовалератад уусгасан левоментолын уусмал (валидол) 60мг. Декстроз моногидрат (моногидратын глюкоз) 188мг. Туслах бодис: сахар (сахароз), аэросил (коллоид кремнийн диоксид), стеарины хүчил 800мг жинтэй шахмал эмийн жинг гүйцтэл нэмнэ.
Уг бэлдмэлийн найрлганад буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй болон 0-3 насны хүүхэд. Удаан хугацаагаар хэрэглэхэд хөнгөн зэргийн дотор муухайрах, нулимс гоожих, толгой эргэх шинж илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь аажим өөрөө арилна. Тун хэтрүүлэх шинж тэмдгүүд толгой өвдөх, дотор муухайрах, хэт сэрэмтгий болох, зүрхний үйл ажиллагаа алдагдах, артерийн даралт унах, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах.
Асуулт хариулт
Хэрэглэгч2020-04-29 11:58:35
тариагаар байдаг уу.
Их эмч2020-04-29 14:44:34
Сайн байна уу. манайд байхгүй юм байна
Хэрэглэгч2018-04-28 12:34:19
глюкозтой нь энгийнхээсээ юугаараа ялгаатай вэ?
Их эмч2018-04-28 12:34:19
Сайн байна уу. Найрлагын хувьд ялгаа байхгүй. Баярлалаа
