
Пирантель 250мг/5мл 15мл
9,950₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-497.5₮

-6%-597₮

-8%-796₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Гельминт шимэгчийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Мэдрэг гельминтүүдийн мэдрэл, булчинг саатуулна. Enterobius vermicularis, Ascaris Lumbricoides, Ancylostoma duodenale, Necator americanus, Trichostrongylus orientalis, Trichostrongylus colubriformis зэрэг гельминтэд идэвхитэй үйлчилнэ. Эр ба эм хүйсийн бие гүйцсэн болон бие гүйцээгүй хорхойнд аль алинд нь үйлчилнэ, харин миграцийн шатан дахь авгалдайд үйлчлэхгүй.
5 мл суспензийн найрлагад Пирантел памоат 735мг нь 250 мг пирантелын суурьтай эквивалент. Туслах бодис сорбины хүчил, сахароз, ксантовын камедь, метилпарагидроксибензоат, пропилпарагидоксибензоат, сорбитол 70% уусмал, полисорбат 80, шоколад ароматизатор S276, мороженое ароматизатор, цэвэршүүлсэн ус.
Пирантелд хэт мэдрэг байх, миастени (эмчилгээний үед), элэгний дутагдал болон 6 хүртэл сартай хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийн урагт үзүүлж болох эрсдэлээс эхэд илрэх эмчилгээний давуу тал илүү гэж үзсэн тохиолдолд л жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэнэ.
Гаж нөлөө: Элэг, хоол боловсруулах эрхтний зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод өвдөх, ховор тохиолдолд элэгний трансаминазуудын идэвхи нэмэгдэж болно.
Төв мэдрэлийн тогтолцооны талаас: ховор тохиолдолд толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нойргүйдэх, бие сулрах, зарим тохиолдолд сонсгол алдагдах, хий юм харах, сонсох, ухаан балартах, мэдээ алдах шинж илэрч болно.
Бусад: арьсны тууралт, биеийн температур нэмэгдэх.
Тун хэтрүүлэх: Бэлдмэлийг хэрэглэхэд тун хэтрүүлсэн тухай мэдээлэгдэж байгаагүй. Шаардлагатай тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Тусгай заалт: Энтеробиозын үед гэрт хамтран амьдардаг бүх хүмүүсийг нэгэн зэрэг эмчлэх хэрэгтэй. Эмчилгээ хийж дууссаны дараагаар шимэгчийн өндгийг илрүүлэх зорилгоор өтгөнд хяналтын шинжилгээ хийх хэрэгтэй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-27 23:06:03
хэрэглэх заавар
Их эмч2025-03-27 23:16:22
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2025-01-31 00:16:21
Hohuul hun uuj bolohuu
Их эмч2025-01-31 06:03:37
Сайн байна уу. Эмчийн заавраар ууж болно
Хэрэглэгч2024-11-22 08:30:22
10настай 53кг 2.5мл өгсөн зөв үү
Их эмч2024-11-22 08:34:14
Сайн байна уу. https://emonos.mn/product/9792
Хэрэглэгч2024-11-18 16:15:23
4 настай хүүхдэд 1 удаа 5 мл ээр, 7 настай хүүхдэд 10мл 1 удаа өгнө гэсэн үг үү
Их эмч2024-11-18 16:17:10
Сайн байна уу. Тиймээ
Хэрэглэгч2024-11-15 17:35:44
Хэзээ өгвөл тохиромжтой вэ? Өглөө, өдөр? Хоолны өмнө, дараа?
Их эмч2024-11-15 20:45:58
Сайн байна уу. өглөөний цайны дараа ууж хэрэглэнэ
Хэрэглэгч2024-11-15 17:34:22
Эмч Пирантел 125мг-р өдөрт 1 таблетка уугаарай гэсэн юм. Таблеткаар байхгүй учир ийм шингэнийг эмийн санч зөвлөсөн. Бодож үзээд 2 настай хүүхдэд 3.5мл-р өгөөрэй гэсэн. Гэхдээ энэ заавраас харахад 5мл-д 250мг гэсэн үг үү? Тэгэхээр 2.5мл өгөх үү?
Их эмч2024-11-15 17:58:55
Сайн байна уу. Тийм ээ 5мл-д 250мг
Хэрэглэгч2024-01-28 14:46:42
Даатгалаар хямдархуу
Их эмч2024-01-28 15:08:10
Сайн байна уу. 18001363
Хэрэглэгч2024-01-28 14:46:39
Даатгалаар хямдархуу
Их эмч2024-01-28 15:08:27
Сайн байна уу. 18001363 асуугаарай
Хэрэглэгч2020-12-07 07:19:12
10 настай хүүхдэд шимэгч хорхойн ямар хэлбэрийн ямар эм үр дүнтэй байдаг вэ, тухайн нмийг хэрхэн уулгах талаар хариул өгнө үү.баярлалаа.
Хэрэглэгч2020-12-07 07:16:17
10 настай 73 кг жинтэй хүүхдэд пирантел суспензийг хэрхэн уулгах вэ. Хэмжигч халбаганы нийт хэмжээг 7.5 мл мөн үү. Хариулж өгнө үү
Хэрэглэгч2020-12-07 07:16:16
10 настай 73 кг жинтэй хүүхдэд пирантел суспензийг хэрхэн уулгах вэ. Хэмжигч халбаганы нийт хэмжээг 7.5 мл мөн үү. Хариулж өгнө үү
