

Панто-Денк 20мг №28
24,400₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,220₮

-6%-1,464₮

-8%-1,952₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Шахмалыг бүтнээр нь (зажлахгүй, бутлахгүй) аяга усаар даруулж залгиж ууна.Хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй бол дараах байдлаар хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд: Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ: Хоногт 1 шахмал (40мг пантопразол) хэрэглэнэ. Хэрэв бусад бэлдмэлийн эмчилгээнд үр дүнгүй байгаа үед зарим тохиолдолд хоногийн тунг 2 шахмал (80мг пантопразол) болгон нэмэгдүүлж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд: Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа: Хоногт 1 шахмал (40мг пантопразол) хэрэглэнэ. Хэрэв бусад бэлдмэлийн эмчилгээнд үр дүнгүй байгаа үед зарим тохиолдолд хоногийн тунг 2 шахмал (80мг пантопразол) болгон нэмэгдүүлж хэрэглэнэ. Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн удаан хугацааны эмчилгээ. Эхлээд хоногт 2 шахмал (80мг пантопразол) хэрэглэнэ. Эмчлэгч эмч хувь хүний онцлогоос хамаарч тунг тохируулна. 2 шахмалаас их тунгаар хэрэглэж байгаа үед хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Зарим тохиолдолд хоногийн тунг түр зуур 4 шахмал (160мг пантопразол) хүртэл нэмэгдүүлж болно.
Ходоод хамгаалах эм,ходоодны хүчлийн нийлэгжилтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл. 12 хуруу гэдэсний шархлаа, Ходоодны шархлаа, Улаан хоолойн сөргөө, Ходоодны хүчил ихэдсэн, Хеликобактерийн эмчилгээнд хэрэглэнэ
Үйлчлэгч бодис: Пантопразол. Ходоодны хүчилд тэсвэртэй 1 шахмалд 40мг пантопразол (45,1мг пантопразолын натрийн сэсквигидрат). Туслах бодис: Шахмалын цөм: малтитол (Е965), В хэлбэрийн кросповидон, натрийн кармеллоза, натрийн карбонат (Е500), кальцийн стеарат Нимгэн бүрхүүл: поливинил алкаголь, тальк (Е553b),титанийн хоёрч исэл (Е171), макрогол 3350, шар буурцагны лецитин (Е322), төмрийн (III) исэл -гидроксид (Е172), натрийн карбонат (Е500), метакрилын хүчил-этил акрилат кополимер (1:1), триэтил цитрат (Е1505).
Толгой өвдөлт,хэвлийн дээд хэсэгт эвгүйрхэх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх, толгой эргэх, нүд бүрэлзэх, хараа өөрчлөгдөх, дотор муухайрах, бөөлжих, арьсны тууралт, загатнах зэрэг харшлын урвал, эрчүүдийн хөх томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бэлдмэлийн доторхи найрлагад хэт мэдрэг хүмүүс 12-с доош насныхан хэрэглэхгүй. 25°С –с доош хэмд хадгална, Хүүхэд хүрэхгүй байрлалд хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-21 23:49:26
Sain bnuu. Ene нольфаза tai yag adilhan nairlagatai yu yalgaa ni yu ve? Mun omeprazoloos pantoprazol yamar yalgaatai be
Их эмч2024-12-22 01:25:34
Сайн байна уу. ижилхэн эм .үйлдвэрлэгдсэн улсаараа л ялгаатай
Хэрэглэгч2024-04-11 22:50:16
Цээж гашуу оргилтонд ууж болох уу
Их эмч2024-04-11 22:55:22
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-04-11 22:50:13
Цээж гашуу оргилтонд ууж болох уу
Их эмч2024-04-11 22:55:28
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2023-07-26 23:07:19
Ходоодны үрэвсэл улайлтанд уухуу
Их эмч2023-07-27 07:34:35
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэж болноо
Хэрэглэгч2020-08-22 19:59:48
Панто денк 20 эм ууж байгаа юм. Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй хүний бөөрөнд муу нөлөө үзүүлэхүү.
Их эмч2020-08-22 20:04:55
Сайн байна уу. Дотрын эмчийн заалтаар хэд хоног яаж уухаа заалгах хэрэгтэй. Бөөрний ямар үрэвсэлтэй байгаагаа мөн эмчдээ хэлээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2018-05-20 02:29:36
ходоодны хүчил яагаад ихэсдэг вэ
Их эмч2018-05-20 02:29:36
сайн байна уу тодорхой хэд хэдэн шалтгаантай.жишээ нь 1,хелико бактери 2,Парасимпатик цочирч, ацетилхолины ялгаралт ихсэх 3,G эс цочирч гастрин их ялгарч, паритиал эсээс давсны хүчил ялгаралт ихсэнэ 4,Цусан дахь гистамин ихсэж, ходоодны хүчил ялгаралт ихэснэ 5,Зарим эм, химийн бодис, архи зэрэг нь салстыг цочроож шүүрэл ихэсгэнэ гэх мэт шалтгаануудаас хамаарна.баярлалаа
Хэрэглэгч2018-05-20 02:19:23
хелико бактерид ямар эм уух вэ хүн болгонд байдаг биз дээ
Их эмч2018-05-20 02:19:31
сайн байна уу хэвийн хэмжээнд байдаг гэхдээ тодорхой шалтгааны улмаас ихэсвэл дотрын эмчийн заавраар эм ууна.баярлалаа
Хэрэглэгч2017-02-24 00:45:47
ХОДООД ХАМГААЛАХ ШҮҮРЭЛ ГЭЖ БАЙДАГ БИЗДЭ ТЭР ШҮҮРЛИЙГ БУУРУУЛАХ ЮМУУ ЯМАР ШҮҮРЭЛ БУУРУУЛАХ ЭМ БЭ?
Их эмч2017-02-24 00:45:47
Сайн байна уу, ходоод хэвийн үедээ хүчиллэг орчинтой байгаа, тэр орчин нь хэвийнхээсээ ихсэх юм бол ходоодны хүчил саармагжуулах эм болох панто-денкийг хэрэглэнэ, ходоодны хүчил ихсэх үед цээж хорсох зовиур илэрнэ,
Хэрэглэгч2017-02-03 19:51:53
ene dotroo heden shirhegtei we
Их эмч2017-02-03 19:51:53
Сайн байна уу, панто-денк 20мг-тай 28 ширхэгтэй, Баярлалаа
Хэрэглэгч2016-12-25 22:29:30
Би улаан хоолойн сөөргөөтэй юм л даа. Энэ эмийг уу гэсэн юм. Хоолны дараа биш, өлөн дээрээ уух юм уу? Бас өдөрт 1-ийг л уу гэсэн ш дээ.
Их эмч2016-12-25 22:29:30
Сайн байна уу, хоолноос 20-30минутын өмнө ууна, өдөрт 2 ширхэгийг ууна /өглөө, орой 1 1 ширхэгийг ууна/
Хэрэглэгч2016-11-04 07:05:45
шууд залгиж ууна биз дээ.
Их эмч2016-11-04 07:05:48
Сайн байна уу. Өлөн үед зажлалгүйгээр залгиж хэрэглэнэ.
Хэрэглэгч2015-10-28 06:33:12
Өдөрт хэдэн удаа хэдэн ширхэгийг уух вэ
Их эмч2015-10-28 06:33:12
Санй байна уу 1 ширхэгээр өдөрт 2 удаа ууна
Хэрэглэгч2015-10-28 06:32:30
Өдөрт хэдэн удаа хэдэн ширхэгийг уух вэ
Их эмч2015-10-28 06:32:41
Сайн байна уу хоногт 2 удаа л ууна 1 ширхэгээр
