ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Бидоп 10мг №28

32,800

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,640

Үнэ
31,160
Gold

-6%-1,968

Үнэ
30,832
Platinium

-8%-2,624

Үнэ
30,176

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Өлөн элгэн дээр ууна. Нэг шахмалаар зажлахгүйгээр, бүхлээр нь залгина. Эмийн эмчилгээний тунг хувь хүнд тохируулна.Цусны даралт ихсэх эмгэг ба зүрхний ишемийн үед: зүрхний бахын стенокардийн дахилтаас сэргийлэх зорилгоор эмчилгээний эхний тун хоногт 5мг байна. Шаардлагатай гэж үзвэл хоногийн нэг удаагийн тунг 10мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний хоногийн дээд тун – 20мг байна.
 

Цусны даралт ихсэх эмгэг, зүрхний ишемийн эмгэг, тогтвортой хэлбэрийн зүрхний бахын хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ, Зүрхний архаг дутагдал (ЗАД) үед мөн эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Үйлчлэгч бодис:10 мг шахмал: бисопролол фурамат – 10 мг. Туслах бодис:Лактозын моногидрат, бичил талст целлюлоз, стеарат магни, кросповидон (В төрөл), РВ 228121 шар будагч, РВ 272152 цайвар шар будагч. 1 – 5мг тунгийн хувьд (лактозын моногидрат 87%, шар төмрийн оксид 13%)
2 – 10мг тунгийн хувьд (лактозын моногидрат 60%, шар төмрийн оксид 38%, улаан төмрийн оксид 2%)

 

Уушгины хаван, зүрхний хурц дутагдал, зүрхний архаг дутагдлын ээнэгшлээ алдсан үед, илэрхий брадикарди  ЗЦТ минутанд 60 удаа,  цусны даралт буурах, 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй, ядрах, сулрах, астени, толгой эргэх, толгой өвдөх, нойр алдагдах, депресс, тайван бус болох, ухаан санаа самуурах, ухаан түр хугацаагаар балартах; зүрх дэлсэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах эсвэл суулгах,арьс загатнах, тууралт, чонон хөрвөс гарах зэрэг гаж нөлөө илэрнэ. 

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-22 23:14:10

Бидоп 10 мг эмийг зүрхний архаг дутагдлын 4-р үе шатын үед яаж хэрэглэх вэ

Их эмч2025-04-22 23:22:48

Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-03-05 10:52:47

14 хоногоос илүү ууж болох уу. Өдөрт 2 удаа ууж байгаа.

Их эмч2024-03-05 13:30:07

Сайн байна уу. эмчид үзүүлж зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2023-03-20 13:18:47

хэрэглэх заавар

Их эмч2023-03-21 03:48:41

Сайн байна уу. Бидоп 10мг №28 Цусны даралт ихсэх эмгэг Зүрхний ишемийн эмгэг Зүрхний архаг дутагдал зэрэгт тус тус хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-20 13:18:38

хэрэглэх заавар

Их эмч2023-03-21 03:48:52

Сайн байна уу. Бидоп 10мг №28 Цусны даралт ихсэх эмгэг Зүрхний ишемийн эмгэг Зүрхний архаг дутагдал зэрэгт тус тус хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-20 13:18:36

хэрэглэх заавар

Их эмч2023-03-21 03:49:05

Сайн байна уу. Бидоп 10мг №28 Цусны даралт ихсэх эмгэг Зүрхний ишемийн эмгэг Зүрхний архаг дутагдал зэрэгт тус тус хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-10 11:42:27

Бидоп аажмаар даралт бууруулах үйлчлээтэй гэсэн бна Конкорт тийм үйлчилгээ алга Өмнө нь Конкор хэрэглэж бсан

Их эмч2023-03-11 08:29:44

Сайн байна уу. Бидоп нь даралт бууруулах, антиангинал болон хэм алдалтын эсрэг үйлдэл үзүүлдэг.

Хэрэглэгч2021-01-01 12:10:51

жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2021-01-01 13:31:20

Сайн байна уу. Хэрэглэж болохгүй та даралт ихдэх зүрх дэлсэх шинж илэрвэл хяналтын эмчдээ хандаарай. Баярлалаа

Хэрэглэгч2020-02-23 15:36:14

Конкор 2.5мг өдөрт 10 цагт уудагКавинтон өдөрт 3 удаа хоолны дараа ууж байгаа эмчийн заавраар ууж эхлээд 2 хонож байна. Толгой дүүрээд өвдөх шинж тэмдэгтэй байна. Аль эмнээс нь ийм нөлөөлөл байдаг вэ

Их эмч2020-03-04 15:44:31

Сайн байна уу. Альнаас нь ч байж болно. Та эмчлэгч эмчдээ эргээд хандаад үзээрэй.

Хэрэглэгч2017-11-12 23:53:41

Бидоп конкор 2 юугаараа ялгаатай вэ

Их эмч2017-11-12 23:53:41

Сайн байна уу, нэг төрлийн үйлчилгээтэй, 2 өөр улсын бүтээгдэхүүн байгаа, Баярлалаа

Хэрэглэгч2017-10-30 03:01:20

Жирэмсэн эх хэрэглэж болохуу. Хортой юу.

Их эмч2017-10-30 03:01:20

Сайн байна уу, хяналтын эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ, манайхаас зөвлөгөө өгөх боломжгүй байгаа, Баярлалаа

Хэрэглэгч2017-10-14 05:27:13

бидоп -5мг эм яаж уух бэ

Их эмч2017-10-14 05:27:13

Сайн байна уу, зүрх судасны эмчийн заавраар хэрэглэнэ, Баярлалаа